x

Өмнөговь, Хэнтий, Говьсүмбэр, Налайхын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг шинэчилсэн эрэмбэд багтаасангүй

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчлэн тогтоосон байна.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар Өмнөговь,  Хэнтий, Говьсүмбэр, Налайх дүүргийн энэ жилийн баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн амжилтыг аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбэд оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.

Учир нь дээрх аймаг, дүүргийн Баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан нь Баяр наадмын тухай хууль, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрэм зөрчсөн, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг баримталж бөхийн барилдааныг зохион байгуулаагүй гэж үзсэн байна.

Энэ жилийн аймгуудын баяр наадмын бөхийн барилдааны хоёрын даваанаас хойших барилдааны мэдээллийг татаж авч шалгасан. Гэтэл дээрх дөрвөн аймаг нь хоёрын давааны оноолтоо ирүүлээгүй. Мөн Өмнөговь, Налайх дүүргийн үндэсний бөхийн барилдааны хоёрын даваанд эрэмбийг өөрчилсөн, дур дураар нь оноолт тааруулсан асуудал байгаа. Энэ талаар зарим бөх өргөдөл, гомдол гаргасан. Дээрх зөрчлүүдийг харгалзан үзээд амжилтын эрэмбэд оруулахгүй байхаар тооцсон аж.

Ер нь Үндэсний баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн дүрэмд бол МҮБХ улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн эрэмбийг тогтоох эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу дээрх аймгуудын баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдийг эрэмбэд оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Дараа жилээс аймгуудын баяр наадмын нэгийн даваанаас эхэлж эрэмбийн асуудлыг авч үзэх юм байна.

Мөн Багахангай дүүргийн баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгосныг хүчингүйд тооцсон байна. Учир нь Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотын дагуул хот төдийгүй, Налайх, Багануур дүүрэг шиг бие даасан хот болох шийдвэр гараагүй тул тус  дүүргийн баяр наадмаар аймгийн цол олгох боломжгүй аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top