x

Г.Алтан: Ш.Батхүүгээс худалдаж авсан "Олон овоот"-ын лиценз Монголбанкны барьцаанд хураагдсан

“Алтжин” группийн захирал Г.Алтантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-“Стандарт” банканд төлсөн Эрдэнэтийн 40 сая ам.долларыг Ш.Батхүүгийн хөрөнгийг зарж төлүүлэх ёстой гэж Засгийн газраас мэдэгдсэн. Гэтэл бас “Олон овоот”-ыг Ш.Батхүү танд бэлэглэсэн гэж яриад байна. Та үүнд хариулт өгнө үү?

-“Олон овоот гоулд” ХХК-ийг би 2011 оны арваннэгдүгээр сард 60 тэрбум төгрөгөөр авсан. Худалдах, худалдан авах гэрээ болон 60 тэрбум төгрөгөөр авсан тооцоо нийлсэн акт бий. Тухайн үед долларын ханш 1,000 гаруй төгрөг байсан нь 60 сая ам.доллараар авсан гэсэн үг юм.

-“Олон овоот гоулд” ХХК-ийн лицензүүд одоо таны мэдэлд байдаг гэсэн үг үү?

-Ц.Мянганбаяр.Ш.Батхүү нар Голомт банкнаас 30 сая ам.доллар, Зоос банк, Анод банкнаас 120 тэрбум төгрөг, Хадгаламж банкнаас 67 тэрбум төгрөгийн зээлийг тухайн үед авсан байдаг.

Эдгээр зээлийг төлөөгүй тул дээрх дөрвөн банк бүх лицензийг барьцаалсан. Одоо лицензүүдийг Монголбанк хураасан байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас “Олон овоот гоулд” ХХК-д байгаа бүх техник тоног төхөөрөмж, нэг ширхэг хадаасыг хүртэл бүгдийг нь битүүмжилсэн байдаг. Банкуудаас авсан зээлээс гадна бусад компаниудад ч мөн олон тэрбумын өртэй.

Намайг “Олон овоот гоулд” ХХК-ийг авахад тус компани нийтдээ 346 тэрбум төгрөгийн өртэй, тухайн жилийн ашиг орлогын мэдээгээр (-67 тэрбум) төгрөгийн алдагдалтай ажилласан байсан.

Би энэ компанийг авангуутаа бүх үйл ажиллагааг нь зогсоохоос өөр аргагүй байдалд орсон. Мянганбаярын ашигт малтмалын нөөцөөр хамгаалсан тайлангаар 25 тонн алт байгаа гэсэн боловч мөн чанартаа алт нь байхгүй, нэмээд хайгуул хийж байж нөөц тогтоох шаардлагатай болсон. 

Тийм ч учир өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь тэг зогсолтын байдалтай байна.

-Танай орд газарт шохойны нөөц байдаг уу?

-Шохойны орд газар байдаг. Тэгэхдээ хайгуул хийгдээгүй учраас хэр хэмжээний нөөц байгааг би ч мэдэхгүй. Шохой Монголын уудам нутагт хаа сайгүй л байдаг юм даа.

-Танай шохойн ордыг 10 сая ам.доллараар худалдаж авъя гэхэд та 100 сая ам.доллар гээд өгөөгүй гэдэг нь үнэн үү?

-Хайгуул хийгдээгүй, нөөц нь тогтоогдоогүй ордыг юун 10 сая доллараар авах вэ, нэг төгрөгөөр ч авах хүн олдохгүй. Нэг төгрөгөөр ч хамаагүй энэ шохойн ордыг минь авчихвал бусдад төлөх 346 тэрбум төгрөгийн үүрэг тэр хүнд шилжиж миний өр мундаг нимгэрэх нь, тийм ээ.

-Та тэгээд ийм их өртэйг нь мэдсээр байж яагаад 60 тэрбум төгрөгөөр худалдаж авсан юм бэ?

-Мянганбаяр луйвар, залилан хийж 25 тонноор нөөц батлуулсныг би ч мэдээгүй, зарж буй Батхүү ч мэдээгүй. Үгүйдээ 25 тонн биш юм аа гэхэд 10 тонн алт гарна гэж хатуу итгэлтэй байсан.

Тийм ч учир Батхүү алтандаа хүрэх зорилготой 67 тэрбум төгрөгөөр хад цөмлөн багахан хорооллын хэмжээтэй доош 105 метр нүх ухаж байх вэ дээ. Тэр хадыг өрөмдөнө, тэсэлнэ, тээвэрлэнэ. Би ч гэсэн үгүйдээ 10 тонн алт байдаг юм бол ухаад өрийг нь төлөөд Батхүүгээс авах ёстой мөнгөө олоод авна гэж найдсан хэрэг.

-Одоо та “Олон овоот”-ыг эргэлтэд оруулж, хайгуул энэ тэр хийе гэвэл болохгүй гэсэн үг үү?

-Доошоо 105 метр ухаад юу ч байхгүй нь тодорхой болсон. Хайгуул хийнэ гэдэг бол үндсэндээ сохроор тэмтчээд байх хэрэг. Хайгуул бол асар өндөр өртөгтэй ажил. Би тэгээд нэмж мөнгө хаях уу. Юун худалдан авах. Хайгуул хамтарч хийе гэсэн санал ч ирдэггүй.

-“Жаст”-ын Ш.Батхүүтэй та бизнесийн түншүүд байсан. Одоо түүнтэй уулзаж байгаа юу. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Батхүүтэй хамтарч бизнес хийж байгаагүй. Батхүүд мөнгө зээлдүүлдэг байсан нь үнэн. Тэр мөнгөө олж аваагүй нь бас үнэн. Одоо Батхүүтэй уулздаггүй.

-Өнгөрсөн жил тантай уулзаж байхад таны хүү Э.Сүрэнд Төрийн банк мөнгө өгөхгүй гэж мэдэгдэж байсан. Хүү тань Төрийн банкнаас 32.8 сая ам.доллараа авч чадсан уу, юу болсон бэ?

-Яг авч харагдаач.

-Банк ярихаар л таны нэр гарч ирээд байдаг боллоо. Капитал банкны гол харилцагчдын нэг нь та байсан гэдэг. Капитал дампуурсан, та мөнгөө авч чадсан уу?

-Яг авч харагдаач. Төрийн банкнаас 100 тэрбум, Капитал банкнаас 100 тэрбумын авлагатай. Банк болгон дээр мөнгөө алдаж луйвардуулж байх юм даа. Капитал банканд мөнгө хадгалуулсан нь үнэн. Хадгалуулсан мөнгөө авч чадаагүй. Жишээ нь, та банканд нэг сая төгрөгөө хадгалуулсан л бол тэр мөнгөө буцааж авах ёстой юу?

-Ёстой. Капитал банк дампуурч байх үед Монголбанкнаас “Капитал банк 628 тэрбумын алдагдалтай ажилласан. Үүн дотроос олон хувь хүн, аж ахуйн нэгж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, их дээд сургуулиуд мөнгөө авч чадахгүй хохироод үлдлээ. Ард иргэдийн хадгаламжийг барагдуулна” гэж тодорхой хэлж байсан. Барагдуулаагүй л байгаа хэрэг үү?

-Ямартаа ч 1,200 хадгаламж эзэмшигч иргэн байна гэсэн. Үндсэндээ бүгд мөнгөө авсан. Одоо мөнгөө авч чадаагүй 27 хүн л үлдсэн.

-Тэгвэл үлдсэн 27 хүний нэг нь та байх нь ээ. Мөнгөө олж авах найдвар байна уу?

-Бишрэлтийн А.Ариун-болд, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар банканд орж ирж байгаа мөнгийг өөрийн мэтээр ойлгож андуурмааргүй юм. Банканд орсон бүгдийг банкнаасаа зувчуулаад үндсэндээ нэг их наяд төгрөгт хүрэхээр үл хөдлөх хөрөнгөтэй болжээ.

Гаднаас орж ирсэн Дорж ч юм уу, Дулмаа ч юм уу хүмүүсийн хадгаламжийн мөнгийг зувчуулсаар байгаад хувьдаа хөрөнгөтэй болсон гэсэн үг. Наанаа өндөр хүү амлах ч юм уу, үнэн худал үлгэр яриад хадгаламж хуримтлуулаад байсан байна. Үндсэндээ маш мундаг залилан үйлдсэн этгээд юм билээ.

-Их наяд гэдэг маш их тоо. Үл хөдлөх хөрөнгийг нь зараад 27 хүний хохирлыг барагдуулах боломжтой юм биш үү?

-27 хүний мөнгийг байтугай бүх хохирогч нарын мөнгийг төлөх боломжтой. Харин хэдийд гэдгийг бүү мэд.

-Таны банкнаас авах авлага 100 тэрбумаар яригдаж байна. Таныг ямар бизнес хийдэг талаар хүмүүс их сонирхдог...

-Миний их олон жилийн хуримтлал юм аа. Би 1990 оноос хойш бизнес хийсэн. Би болон миний хоёр хүү, манай гэр бүлийн гишүүд мөнгө үрдэггүй юм билээ. Нэг төгрөг дээр нэмэх нь нэг төгрөг гэж хуримтлуулсаар ирсэн.

Татварт мэдүүлсэн, татвараа өгсөн. Санаа зоволтгүй. Хэн ч эргээд шалгасан хаанаас ямар эх үүсвэрээр энэ мөнгийг олсон гэдэг нь тов тодорхой харагдана. Хаанаас ч ирсэн шалгуулахад бэлэн. Миний төрд ажилласан гэвэл Анагаахын дээдэд тэнхимийн эрхлэгч л байсан хүн. Тэндээс ширээ сандал л авахгүй бол өөр юу авах вэ дээ.

-Бас л банктай холбоотой нэг асуулт байна. Төрийн банкийг хувьчлах тухай яригдаж байгаа. Г.Алтан 75 тэрбум төгрөгөөр хувьчилж авах гэж байгаа гэх юм...

-Хувьчилж авах тухай бодол ч орж ирээгүй. Хувьчилж авахаар тэнд хөрөнгө байна уу даа.

-Та бизнесийн хүн учраас Монголын улс төрийг анзаарч ажлаа зохицуулдаг биз. Улстөрчдийн гаргаж байгаа хууль, шийдвэрүүд зарим тохиолдолд ажилд сөргөөр нөлөөлдөг үү?

-Би улс төр сонирхдоггүй, хутгалддаггүй. Мөрөөрөө ажлаа хийгээд л явж байдаг.

-УИХ тарах ёстой гээд гишүүд өөрсдөө гарын үсэг зурж байна. Хэрэв тарвал төрийн ийм тогтворгүй байдал бизнест яаж нөлөөлдөг вэ?

-Улстөрийн шийдвэрүүдийг хэрхэн яаж гарахыг л ажиглаж сууна.

-Таныг хүмүүс гадаадад амьдардаг гэж ойлгодог. Энэ зун хаагуур амрав даа...

-Би зөвхөн Монголдоо. Е паспорт ч байхгүй мэт амьдардаг. Энэ зун гадаадаар зугаалах, амрах байтугай нэг хоног ч хотоос гарч амарч чадсангүй. Бизнес хийдэг хүмүүс амрах эрхгүй, амралтын өдөргүй ажилладаг. 24 цаг ажилладаг гэвэл хилсдэхгүй байх аа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen (66.181.178.212)
    Ene aimshgiin avgai MAN-iin tomchuudiig, tuhailbal Nyamdorjiig buldegdchiheed luivar hiij yavdgiig gun but meddeg boljee. Ter Olon ovootiin lisence gedeg A4 iin tsaasiig n tevruuleed shorond oruulah tsag udahgui dee. Shudarga yum gej baidag bol Altang shirond hiih yostoi
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 1 цаг 0 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 1 цаг 29 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 1 цаг 34 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 1 цаг 37 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 1 цаг 41 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 2 цаг 46 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 2 цаг 55 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 3 цаг 17 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 3 цаг 48 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 4 цаг 10 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 4 цаг 16 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 4 цаг 31 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 4 цаг 42 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 цаг 49 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 4 цаг 55 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 5 цаг 0 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 5 цаг 6 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 5 цаг 9 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 5 цаг 13 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 5 цаг 15 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару...
Top