x

"Дүнжингарав" худалдааны төв түрээсээ нэмсэн тул түрээслэгчид өлсгөлөн зарлана гэв

Дүнжингарав худалдааны төвийн түрээсийн үнийг нэмсэнийг эсэргүүцэж, түрээслэгчид өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Худалдааны төвийн нэг метр квадрат талбайн түрээсийн үнэ 86,500 төгрөг байсныг 167,000 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ. Түрээслэгчидтэй хамт "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар мөн ирсэн байна.

Түрээсийн нэмэгдлээс нэг тэрбум гаруй төгрөг босно

Б.Жагар:

-Дүнжингаравын түрээсийг үндэслэлгүйгээр хоёр дахин нэмсэн. Дүнжингарав худалдааны төвийн түрээсийг нэмснээс болж Монгол Улсын хэмжээнд бүх юмны үнэ нэмэгдэнэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлэхэд хүргэсэн тус худалдааны төвийн эзэд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой.

Миний тооцоолсноор түрээсийн нэмэгдлээс нэг тэрбум гаруй төгрөг босно. Үүнийг УИХ ээлжит бус сонгуульд зориулах зорилготой гэж ойлгож байна. Асуудал улам хүндэрч байгаа учраас бидний тэмцэл өлсгөлөнгийн хэлбэрт шилжинэ.

Хоёр, гуравхан цагт шийдэх асуудлыг "хуулийн хугацаа" ярьж уяж болохгүй

Түрээслэгч Ж.Сүхбат:

-Түрээс нэмсэн асуудлыг төрийн байгууллагууд 30 хоногт багтаан шийдвэрлэнэ гэсэн. Хоёр, гуравхан хоног эсвэл 2, 3 цагийн дотор шийдчих асуудлыг "хуульд 30 хоног гэж заасан" гээд уяад байж болохгүй. Ийм маягаар ажлаа цалгардуулж, игэдийнхээ аргыг нь барж, ядраах хэрэггүй. Асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй байна.

Үнэтэй бараа зарж, иргэдийнхээ халаасыг нь хоосолмооргүй байна

Түрээслэгч Д.Пүрэвбаатар: 

-Дүнжингарав худалдааны төвийн нэг метр квадрат талбайн түрээс өмнө нь 86,500 төгрөг байсныг 167,000 мянган төгрөг болгосон. Гэтэл хотын төвд байдаг "Шангри-Ла"-гийн оффисын нэг метр квадратын түрээс 43 мянган төгрөгийн үнэтэй байна. Хотын төвийн газраас ч өндөр үнэтэй байж болох уу.

Түрээсийн үнэ нэмэгдсэнээр бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Бид ард түмэндээ үнэтэй бараа зарж, халаасыг нь хоосолмооргүй байна. Зарим худалдаачид өлсгөлөн зарлах хүсэлтээ өгч байна. Бид аль болох өлсгөлөн зарлуулахгүйг хичээсэн. Албан ёсоор өлсгөлөн зарлах хүсэлтэй есөн хүн байна.

Өлсгөлөн зарласнаар тухайн хүмүүсийн эрүүл мэндэд маш их хохирол учрах болохоор бид өлсгөлөн зарламааргүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 06 сарын 19 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.105.12)
    Түрээс 80000 орчим байхад наймаачид нь хөөрхий түрээс хэлбэрээр мөнгөөр баячуулаа дутаахгүй хөөрхий
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top