x

Дөрвөлжин суманд Цианит натри алдагдаж, усны шувууд үхэж байгааг нууцалж байна

-Бага нуурын эрэг дээр 2,800 гаруй усны шувуу үхээд байна-

 

Үндэсний шуудан сонины тусгай сурвалжлагч Завхан аймгийн Дөрвөлжин сумаас мэдээлж байна.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Бага нуур гэдэг газарт энэ сарын 2-нд 30 гаруй тооны усны шувуу (бор галуу, цахлай, алаг нугас) үхсэн, олон тооны шувуу өвчилсөн байдалтай байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Усны шувуу олноороо үхсэн гэх мэдээллийг сумын Засаг дарга Ч.Батдөл аймгийн Онцгой байдлын газартаа анх мэдээлсэн байдаг.

Үүний дагуу Онцгой байдал, цагдаа, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, нутгийн захиргааны байгууллага гээд нийт 14 алба хаагч газар дээр нь ажиллажээ. Тэд шувуудын сэг зэмээс дээж авч лабораторид шинжлүүлсэн бөгөөд одоогоор шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй гэж албаныхан мэдээлж байгаа юм.

Иймд бид Завхан гол, Хар нуур, Дөргөн нуур, Бага нуур зэрэг нуур цөөрөм, Хар ус, Шар булаг, Цагаан ус, Сан, Бага нуур зэрэг булаг шандын эх өлгий, усны шувуудын дамжин өнгөрөх гол нутгийн нэг Дөрвөлжин сумын нутагт ямар учраас шувууд хэдэн зуугаараа хорогдоод байгааг сурвалжлахаар ирээд байгаа нь энэ.

Биднийг очих үеэр Дөрвөлжин сумын иргэд “Бага нуур орчим газарт өдөр, шөнөгүй усны шувууд үхэж байгаа. Одоогоор 2,800 гаруй усны шувуу үхсэн. Шувууны сэг зэмийг нь сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нуурын ойролцоо газарт булж байгаа.

Бага нуурт жил бүр усны шувууд хэдэн мянгаараа ирдэг. Цэнгэг уст нуураас намар болгон усны шувууд буцдаг. Гэтэл энэ сарын эхээр шувууд нуурт буугаад ямар нэгэн өвчин эмгэг туссан мэт нисэж чадахгүй болчихсон. Ингээд нуурын хөвөө эрэг дагаад хэдэн зуугаараа үхэж эхэлсэн. Тэгэхээр химийн хорт бодисоор нуур тэр чигтээ бохирдсон нь тодорхой болоод байгаа юм.

Үүнээс болоод л шувууд олноороо үхэж байгаа. Өмнө нь ийм зүйл хэд хэдэн удаа болж байсан. Мөн нуурын уснаас уусан мал, амьтан мөн л хордлогод орж байгаа. Нутгийн иргэдийн толгой нь эргэх, өндөр хэмтэй халуурах, гэдэс нь базалж өвдөх, дотор нь муухай оргих зэрэг шинж тэмдэг хэд хэд илрэх болсон” гэх мэдээллийг бидэнд өгч байна.

Өөр нэг ноцтой мэдээлэл нь нуурын эрэгт үхсэн шувуудын сэг зэмийг устгах ажил хийсэн иргэдийн бие өвдөж эхэлсэн гэнэ. Зарим нь өөр суманд томилолтоор явж байгаа гэх нэрийн дор Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж байгааг эх сурвалж онцолж байлаа. Шувууд олноор үхэж, нуурын ус химийн ямар нэгэн хүчтэй бодист хордоод байгааг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаа, онцгой байдал, сум орон нутгийн удирдлагууд ихэд нууцалж байгаа гэнэ.

Шувууд үхээд байгаа Бага нуур гэх газар нь сумын төвөөс 300 орчим километр зайд байдаг ажээ. Дөрвөлжин суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Баян айраг эксплорэйшн” компани цианит натри алдсанаас нуур бохирдсон байж болзошгүйг эх сурвалжууд онцолж байсан юм.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжлан хүргэнэ.

Үргэлжлэл бий.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (182.160.34.231)
    ene durvuljingiin altnii uurhai Sanjiin Bayar sdaagiin uurhai shd/ bayr sdaa mongoliin bvh gazar nutgiig uhaad duuslaa. ene lalariin muu zunug ungunuus mongolchuud salaah tsag n bolsn
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top