Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 141 дүгээр тогтоолоор нийслэлийн зарим гудамжны нэрийг өөрчилжээ. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын баруун талаар Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэлх гудамжийг "Парисын гудамж" болгон нэрлэсэн байна.
Өмнө нь энэ хэсэг Авто замчдын гудамж нэртэй байсан бөгөөд нэршил өөрчлөгдсөнтэй холбогдуулан Авто замчдын гудамжийг өөр байршилд шилжүүлэх санал боловсруулахыг Хотын даргад даалгажээ.