x

Налайхын түр замын усалгааг хийх автомашины тоог нэмнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа.

 

Замын хучилтын ажил  40 хувьтай байна

“Өнөөдрийн байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан. Одоогийн байдлаар замын хучилтын ажил  40 хувьтай хийгдэж байна. Налайхын замын 20.9 км автозамын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-н гэхэд нээнэ.

Явган хүний зам, дугуйн замын ажлыг ирэх хавраас эхлүүлнэ” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэллээ.

Уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан:

-“Замын  чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн хангаж төлөвлөсөн хугацаанд багтааж ашиглалтад оруулах ёстой. Замын ажлыг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж байгаа компаниуд хяналтаа сайн хийж, шаардлагаа өндөрсгөж ажилла” гэлээ.

Түүнчлэн түр замын тоосжилтыг багасгах зорилгоор замын усалгааг өдөр бүр хийх автомашинуудын тоог нэмж, иргэдийн аюулгүй зорчих байдлыг хангаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Селин Дион дөрвөн жилийн дараа тайзнаа эргэн ирнэ 29 мин Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргад оролцоно 32 мин Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих "Бизнес эрхлэгчдийн форум-2026" боллоо 35 мин Хятад улс шатахууны хомсдолоос сэргийлж, бензин болон дизель түлшний үнээ нэмлээ 37 мин АТГ: Иргэдээс ирүүлсэн гомдлын 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна 38 мин Хурдан морины уралдааны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ 38 мин АНУ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг Иранд хүргүүлжээ 46 мин О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард түмний баялаг байх ёстой 52 мин Засгийн газар: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 1 цаг 11 мин Мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг АНУ-аас Иранд хүргүүлжээ 1 цаг 50 мин “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор 1 цаг 59 мин ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн олон улсын үнэлгээний баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна 2 цаг 22 мин Шатахууны нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй, дотоодын нөөц хэвийн түвшинд байна гэв 2 цаг 23 мин Берлинд 90 настай эмэгтэй сугалаагаар 1.5 сая евро хожжээ 2 цаг 28 мин Цахилгааны төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийж, хязгаарлалт хий хуваарь 2 цаг 29 мин Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна 2 цаг 30 мин Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэн тэмцэж байна вэ? 2 цаг 30 мин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Люксембургийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2 цаг 34 мин Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 2 цаг 37 мин АНУ, Израиль, Ираны зөрчил шинэ шатанд шилжив 2 цаг 41 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top