x

Нийслэлд түүхий нүүрс оруулахгүйн тулд цагдаагийн бие бүрэлдэхүүнийг нэмжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. Тэрээр,

Ц.Ганзориг:

-“Засгийн газрын хуралдаанаас Ноён уулыг дархан цаазат газар болгох тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ тогтоолыг УИХ-аас эцэслэн баталбал Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоон дархан цаазат газраар авна. Мөн Ноён уулын дархан цаазат газрын менежментийг хариуцах байгууллага болон зардлын асуудлыг ирэх оны төсөвт тусгуулан шийднэ.

Ноён ууланд нийт 12 тусгай зөвшөөрөл олгогдсон байснаас “Сентеррагоулд монголия” компанийн ашиглалтын дөрвөн лицензийг цуцалсан. Бусад гурван аж ахуйн нэгжийн найман тусгай зөвшөөрлийн тухайд бүрдүүлсэн материал болон хууль зөрчсөн асуудал байна гэж үзээд БОАЖ-ийн сайдын зүгээс ЦЕГ-ын дарга болон Шадар сайдаар ахлуулсан Хайгуулын болон ашиглалтын лецинзийг шалгах ажлын хэсэгт албан тоот илгээсэн байгаа.

Мөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулнаас олдсон Монголын эзэнт гүрний үеийн олдворуудыг авран хамгаалахад хөрөнгө гаргах ёстой гэж Засгийн газраас үзсэнийг дэмжин баталлаа. Археологийн олдвор, булш бунхан тонох явдал жилд 800-1,000 орчим бүртгэгддэг болсон байна. Тэрнийхээ төлөө 200 мянган төгрөгөөр торгуульдаг, ял шийтгэлтгүй өнгөрдөг байдалтай тэмцэх ёстой гэж Засгийн газар үзэн эхний ээлжинд хөрөнгө гаргаж байна. Ингэснээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулнаас олдсон олдворуудыг аварч, хамгаалах цаашлаад тэнд байгаа 100 гаруй булшинд малтлага хийх, ШУА-ийн хүрээлэнгийнхэн болон АНУ-ын Монгол судлалын төвтэй хамтран хэрэгжүүлж буй төслийг цааш нь үргэлжлүүлэх санхүүжилтын асуудлыг шийдэж байгаа юм. 

2012 оноос хойш тус газарт малтлага хийж, 100 гаруй булшийг хууль бусаар ухсан, метал илрүүлэгчээр сэндийчсэн явдал гарсан учраас энэ оны арваннэгдүгээр сараас өмнө тэдгээр булшийг авран хамгаалахын тулд санхүү мөнгийг нь шийднэ гэж байгаа юм. 

Түүнчлэн 2020 оны төсвийг Засгийн газар  гурав дахь удаагаа хэлэлцэж байна. Хэлэлцэн шийдвэрлэсний дараа Сангийн сайд хэвлэлийнхэнтэй уулзаж, мэдээлэл өгөх болно.     

Энэ жилээс экологийн цагдаа гэдэг шинэ бие бүрэлдэхүүн бий болж байгаа. Түүхий нүүрс хотод оруулахгүйгээр шахмал түлш хэрэглэхтэй холбоотойгоор нийслэлд гэхэд 50-60 цагдаа нэмэлтээр ажиллана. Нийтдээ 11 аймгийн 140 орчим суманд 160 орчим цагдаагийн бие бүрэлдэхүүн нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор 220 хүний цалин, унаа техникийн зэрэг зардал нэмэгдэж байгаа. Үүнийг ирэх оны төсөвт нэмж тусгана. Ингэснээр байгаль орчны эсрэг гэмт хэргийг таслан зогсоох, хуулийн хариуцлага хүлээлгэх бүтэц бий болно гэж Засгийн газар үзсэн" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top