Улс төр

Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзжээ
Сү Чигийн тэргүүлж байсан иргэний засгийн газрыг Мьянмарын цэргийнхэн төрийн эргэлтээр түлхэн унагаснаар Зүүн Өмнөд Азийн буурай хөгжилтэй тус орон үймээн самуунд автсан бөгөөд тэрбээр 2021 оны хоёрдугаар сараас хойш хоригдож байгаа билээ. Түүнээс хойш Сү Чи хаана байгаа, эрүүл мэнд нь ямар байгааг тогтоох боломжгүй байв.
2026-08-04

Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эхэллээ
Ерөнхийлөгч Токаев “Дижитал Казахстан-2029” үндэсний стратегийг хэрэгжүүлж, Алатау хотыг Төв Азийн дижитал технологи, инновацын төв болгон хөгжүүлж, олон улсын хөрөнгө оруулалтыг татах зорилт тавьж байгаагаа танилцууллаа.
2026-08-04

COP17 хурлын үеэрх сэдэвчилсэн өдрүүд, үзвэр үйлчилгээний талаар мэдээлнэ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал /COP17/-ын хүрээнд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүд, амралтын өдрийн үзвэр үйлчилгээ, үйл ажиллагааны талаар ССАЖЗЯ-наас мэдээлэл хийнэ.
2026-08-04
Монголын тухай мэдлэгийг дэлхийд түгээх XIII их хурал Улаанбаатар хотод болно
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурлыг 2026 оны наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Дэлхийн монгол судлалын төв болох нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна.
2026-08-04

СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ
“Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор энэ сарын 17-28-нд болох хуралд дэлхийн 190 гаруй орны таван мянга орчим төлөөлөгч хүрэлцэн ирж, цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны сорилт, тэдгээрийг шийдэх, давж гарах арга замыг хэлэлцэнэ.
2026-08-03

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр Япон Улсын Нагоягийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Эйко Ямамотог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар залуу удирдагч магистрын болон докторын сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.
2026-08-01

COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна
Цэнхэр бүсийн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж наймдугаар сарын 5, 6-нд НҮБ-д хүлээлгэн өгнө. Иргэд олон нийтэд нээлттэй Ногоон бүсийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сарын 8-ны өдөр хүртэл бүрэн дүүргэхээр ажиллаж байна.
2026-08-01

МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Монгол, Камбож улс тогтвортой хөдөө аж ахуй, ургамлын үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга технологи, эрдэм шинжилгээ, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлэв.
2026-08-01

Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв
Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслөөр орон нутгууд газар, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэргээр эдийн засгийн таатай орчныг хөрөнгө оруулагчдад бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтойг Шадар сайд онцоллоо.
2026-08-01

СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө
Гадаадын 4500 гаруй зочид, төлөөлөгч оролцох тус хуралд зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүнтээ барьж буй дөрвөн томоохон байгууламжийн үндсэн барилга угсралтын гүйцэтгэл 90 гаруй, дотор тохижилт, тайз дэлгэцийн угсралт 70, өргөн чөлөө, явган хүний зам, ногоон байгууламжийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
2026-08-01

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан
01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голуудын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026-07-31

Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улс нь UNCCD COP16-ын үйл ажиллагаанд тууштай манлайлал үзүүлж, конвенцын хэлэлцээний үйл явцыг ахиулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
2026-07-31

Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа
Энэ жилийн баяр наадмаар Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх Баярхүүгийн Бат-Өлзий улсын арслан цолны болзол хангаснаар Ховд аймгаас 86 жилийн дараа шинэ арслан тодорчээ.
2026-07-31

COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
"Газарт хөрөнгө оруулах бизнес үндэслэл" (The Business Case for Land) сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо 2026 оны 7-р сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
2026-07-30

COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ
Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ, Япон, БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны байгууллагатай хамтран СОР17-ын үеэр Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилга дэвшүүлэхээр ажиллаж байна.
2026-07-30
