x
Дэлхий
АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, онц байдал зарлав
Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын худалдааны алдагдлыг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хүчин зүйл хэмээн тодорхойлж, улс орон даяар онц байдал зарласнаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “энэ аюулын эх үүсвэр АНУ-ын гадна оршиж байна” хэмээн онцолжээ.
2025-04-03
АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ
Коста-Рика улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн Энх тайвны шагналт Оскар Ариасын АНУ-д нэвтрэх визийг цуцалсан талаар тэрбээр мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээллээ. АНУ-ын эрх баригчдаас түүнд ирүүлсэн цахим шууданд визийг түдгэлзүүлсэн тухай товчхон мэдэгдэл байснаас өөр ямар нэг шалтгаан дурдаагүй байна.
2025-04-02
Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа
Францын Парисын шүүх гуравдугаар сарын 31-нд “Үндэсний нэгдэл” намын парламент дахь фракцийн тэргүүн Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, таван жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлалаа.
2025-04-02
Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ
Галын улмаас 60 орчим хүн түлэгдэж, амьсгалын хүндрэл зэрэг шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн бол олон хүн гэр орноо орхин дүрвэсэн байна. Мөн 49 байшин барилга эвдэрч сүйдсэн гэж гал сөнөөгчид мэдээлсэн байна.
2025-04-02
Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа
Европын Ukraine Facility тусламжийн сан хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум еврогийн санхүүжилтийг Украины тал хүлээн авсан талаар Европын Комиссын цахим хуудас болон Украины Ерөнхий сайд Денис Шмыгалын Телеграм хуудсанд мэдээлжээ.
2025-04-02
Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа
АНУ-ын Нью-Жерси мужаас сонгогдсон Ардчилсан намын сенатч Кори Букер Сенатын танхимд хоёр өдөр дамнан нийт 25 цаг 4 минут үг хэлж, тус танхимын түүхэнд хамгийн урт илтгэлийн рекордыг шинэчиллээ. Өмнөх дээд амжилтыг 1957 онд сенатч Стром Турмонд 24 цаг 18 минут илтгэл тавьж тогтоож байсан юм.
2025-04-02
Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын инстаграм хуудсанд “Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс” (УКБНУ)-ын далбааг нийтэлсэнтэй холбогдуулан Азербайжаны тал албан ёсоор уучлалт хүссэн тухай “Azertag” агентлаг мэдээлэв.
2025-04-02
Зеленскийн гэр бүлийн орлого 2024 онд өсөв, Путин дэлхийн өндөр орлоготой төрийн тэргүүнүүдийн 28-д жагсав
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн гэр бүлийн 2024 оны нийт орлого 15.3 сая гривен буюу 340 мянга орчим евро болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд мэдээлжээ. Үүний 8.5 сая гривен нь улсын зээллэгийн облигациас, үлдсэн нь цалин, хадгаламжийн хүү, үл хөдлөх хөрөнгө түрээсийн орлого аж.
2025-04-01
Японд зээлийн картын луйврын хохирол дээд хэмжээнд хүрч, хиймэл оюуны тусламжтайгаар тэмцэж эхэллээ
Японд өнгөрсөн онд зээлийн карттай холбоотой цахим залилангийн хохирол 55.5 тэрбум иен буюу 370 сая ам.долларт хүрч, 1997 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн талаар NHK агентлаг мэдээлэв. Зээлийн карт гаргагчид, тэр дундаа Aeon Financial Service компани гэхэд л ганцаараа 66 сая ам.долларын алдагдал хүлээжээ.
2025-04-01
BFMTV: Ле Пений өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг даван заална
Францын "Үндэсний нэгдэл" намын удирдагч Марин Ле Пенийг шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, таван жилийн хугацаанд шүүхийн шийдвэрт оролцох эрхийг хассан тухай мэдээллийн дараа түүний өмгөөлөгч Родольф Босселю шүүхийн шийдвэрийг даван заална гэж мэдэгдлээ.
2025-04-01
Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч магадгүй
Мьянмарт 7.7 болон 6.4 магнитудын дараалсан хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1700 гаруй хүн амиа алдаж, 3400 орчим хүн шархаджээ. Олон зуун хүн сураггүй алга болсон талаар тус улсын эрх баригчид ням гарагт мэдээлсэн бөгөөд АНУ-ын Геологийн албаны загварчилсан үнэлгээгээр энэхүү гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 10 мянгаас давж болзошгүйг Reuters онцолжээ.
2025-04-01
Тайванийн орчимд Хятадын цэргийн сургуулилалт эхэллээ
Сургуулилалтад хуурай замын цэргийн болон пуужинт анги нэгтгэлүүд, Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд, Агаарын цэргийн хүчин оролцож байна. "Энэ бол Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлах хүчнийхэнд өгч буй хатуу сануулга юм" гэж Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) Дорнод бүсийн командлалын төлөөлөгч Ши И мэдэгджээ. 
2025-04-01
Мьянмарт хэт халсны улмаас аврах ажиллагаанд хүндрэл учирлаа
Газар хөдөлснөөс хойш гурван хоног өнгөрсөн тул нурангин дороос амьд үлдсэн хүмүүсийг аврах найдлага бараг үгүй болсон тухай AFP агентлаг мэдээлжээ. Түүнээс гадна +40 хэм хүртэл халж байгаа учраас эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учирч байна. Газар хөдлөлтийн голомтоос холгүй орших Мандалай хотод хэт халсны улмаас цогцсууд ялзран задарч байгаа учраас амиа алдсан хүмүүс хэн болохыг тогтооход хүндрэлтэй болжээ.
2025-04-01
Трампын 25%-ийн тариф дэлхий дахинд цочрол үүсгэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 26-нд гадаадын бүх автомашин болон сэлбэг хэрэгсэлд 25 хувийн тариф тогтоох шийдвэр гаргаснаа зарлаж, дэлхийн авто үйлдвэрлэлийн салбарт томоохон цочрол үүсгэлээ.
2025-03-31
Хонконгоос Мьянмарт 51 хүний бүрэлдэхүүнтэй аврагчдын баг хүрэлцэн очлоо
Хонконгийн эрх баригчдаас илгээсэн аврагчдын баг Мьянмарын Янгон хотод өнгөрсөн шөнө газардсан тухай China Daily мэдээлэв. Уг баг гамшгийн голомтод явуулж буй эрэн хайх, аврах ажиллагаанд нэгдэх бөгөөд нийт 51 хүнтэй, Гал түймэртэй тэмцэх газрын 40 алба хаагч, эмч нар, хоёр эрэлч нохой, техникчид багтсан байна.
2025-03-31
Сирийн түр Ерөнхийлөгч Аш-Шараа шинэ засгийн газраа танилцууллаа
Сирийн шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа бямба гарагт олон нийтэд танилцууллаа. "Бүтээн байгуулалт ба өөрчлөлтийн засгийн газар" хэмээн нэрлэгдэж буй уг сайд нарын танхимд аш-Шараагийн хамтран зүтгэгчид голчлон багтсан байна.
2025-03-31
АНУ, Япон хоёр Хятадыг тогтоон барих чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Токио хотод Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатанитай хийх уулзалтын өмнө мэдэгдэл хийхдээ, “Япон улс бол Хятадын Коммунист намын зүгээс хүч хэрэглэх явдлыг гаргуулахгүй байх тал дээр манай улсын гол түнш” хэмээн онцоллоо. Уг мэдэгдлийг "Kyodo" агентлаг дамжуулжээ.
2025-03-31
Мьянмарт болсон газар хөдлөлт 1600 гаруй хүний аминд хүрч, олон улс тусламж үзүүлэхээ мэдэгдлээ
Мьянмарт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1644 хүн амиа алдаж, 3400 гаруй хүн гэмтэж бэртжээ. Мөн 139 хүн сураггүй алга болсон тухай тус улсын цэргийн хунтын удирдлага мэдээллээ. Байгалийн гамшгийн улмаас зам, гүүр, барилга байгууламж нурж, дэд бүтцийн томоохон хохирол учирсан байна.
2025-03-31
ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Ковентрийн тухай 5 баримт
Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Кирсти Ковентри бол спортоор дамжуулан олон түмэнд танигдсан, улмаар улс төр, олимпийн удирдлагын карьертаа ч амжилт гаргасан Зимбабвегийн нэртэй сэлэгч юм. Түүнийг “Зимбабвегийн алтан охин” гэж нэрлэдэг нь ч учиртай. Тэрээр ОУОХ-г толгойлох анхны эмэгтэй, анхны африк эмэгтэйгээр түүхэнд бичигдэж байна.
2025-03-28
Парист болсон дээд хэмжээний уулзалтаар Украинтай холбоотой аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө хэлэлцлээ
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нарын санаачилгаар “Украинд туслах хүсэлтэй улсуудын эвсэл”-ийн дээд хэмжээний уулзалт Парис хотод болж, голчлон Оросын довтолгооны дараах нөхцөлд Украинд аюулгүй байдлын баталгаа гаргах, энхийн хэлэлцээний үеийн байр суурийг тодорхойлох асуудлуудыг хэлэлцэв.
2025-03-28
41 42 43 44 45 46 47
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 28 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 31 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 32 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 34 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 35 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 36 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 39 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 17 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 18 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 20 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 22 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 24 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 27 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 31 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 35 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 37 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 40 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 13 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 15 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top