x

Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын инстаграм хуудсанд “Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс” (УКБНУ)-ын далбааг нийтэлсэнтэй холбогдуулан Азербайжаны тал албан ёсоор уучлалт хүссэн тухай “Azertag” агентлаг мэдээлэв. Уг зураг Ерөнхийлөгч Арменид айлчилж буй үеэр, гуравдугаар сарын 31-нд нийтлэгдсэн бөгөөд Азербайжаны Гадаад хэргийн яам үүнийг “улс төрийн илт өдөөн хатгалга” хэмээн үзэн эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Германы Элчин сайд Ральф Хорлеман Азербайжаны Гадаад яаманд дуудагдаж, тайлбар өгөх шаардлага тавигдсан. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Дорте Дингер Азербайжаны Ерөнхийлөгчийн туслах Хикмет Гажиевт захидал илгээж, энэ нь техникийн алдаа байсан хэмээн тайлбарлаж, нийтлэлийг нэн даруй устгасан бөгөөд албан ёсны байр суурийг тусгаагүйг онцлон уучлалт гуйжээ.

Мөн дөрөвдүгээр сарын 1-нд Штайнмайер Арменид айлчлалын үеэр мэдэгдэл хийхдээ, Армени болон Азербайжаны хооронд энх тайван тогтоох нь Өмнөд Кавказын бүс нутагт ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлон дурдсан.

Хоёр улс энхийн хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд 17 заалтын 15-д тохиролцоод байгаа талаар мэдээлжээ. Харин одоогоор “Олон улсын шүүхэд харилцан нэхэмжлэл гаргахгүй байх” болон “хилийн бүсэд гуравдагч орны цэргийг байршуулахгүй байх” хоёр асуудлыг хэлэлцэх үлдээд байгаа аж.

Эх сурвалж: DW, Azertag.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Уржигдар 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ Уржигдар 12 цаг 21 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа Уржигдар 12 цаг 15 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана Уржигдар 12 цаг 02 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Уржигдар 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Уржигдар 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Уржигдар 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 2025-09-05 Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 2025-09-05 Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 2025-09-05 Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 2025-09-05 Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 2025-09-05 Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 2025-09-05 Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 2025-09-05 Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 2025-09-05 Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 2025-09-05 Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 2025-09-05 Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 2025-09-05 АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 2025-09-05
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top