x

Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч магадгүй

Мьянмарт 7.7 болон 6.4 магнитудын дараалсан хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1700 гаруй хүн амиа алдаж, 3400 орчим хүн шархаджээ. Олон зуун хүн сураггүй алга болсон талаар тус улсын эрх баригчид ням гарагт мэдээлсэн бөгөөд АНУ-ын Геологийн албаны загварчилсан үнэлгээгээр энэхүү гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 10 мянгаас давж болзошгүйг Reuters онцолжээ.

Газар хөдлөлт Мандалай хотоос 17 км-ийн зайд, газрын 10 км-ийн гүнд болж, хамгийн ойр байрлах 300 мянган хүнтэй Сагайн хот хамгийн хүнд хохирол амссан байна. Дараагийн газар хөдлөлт олон улсын нисэх буудлын ойролцоо бүртгэгдсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.

НҮБ энэ гамшгийг хамгийн их үхэл дагуулсан байгалийн аюулт үзэгдэл хэмээн тодорхойлсон бөгөөд:

  • Мандалай хотод шашны байгууламжууд нурж, олон хүн нурангид дарагдсан, Иравади голын нэг гүүр эвдэрсэн.

  • Таунгу хотод сургуулийн барилга нурж таван хүүхэд амиа алдсан.

  • Нейпьидо хотод 1000 ортой эмнэлэг нурсан, зам гүүр, цахилгаан, холбоо тасарч, тус улсын зургаан районд онц байдал зарлаж, олон улсын тусламж хүссэн байна.

Бусад улс орнуудад мэдрэгдсэн нөлөө:

  • Тайландын нийслэл Бангкокт барилга хүчтэй ганхаж, гудамжинд олон хүн гарч, барьж байсан байр нурж 10 хүн амиа алдсан.

  • Хятад болон Энэтхэг, Вьетнамд газар чичирхийлэлт бүртгэгдэж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Энэ удаагийн газар хөдлөлт нь Мьянмарын газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох Сагайн хагалбарын дагуу гарсан бөгөөд тус улс өмнө нь 2012 онд 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд өртөж байсан түүхтэй. Одоогийн байдлаар аврах ажиллагаа үргэлжилж байгаа ба нурангид дарагдсан иргэдийг илрүүлэх тусам амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж байна.

Эх сурвалж: OfficeLife.media, Евроньюс, Reuters.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 3 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 3 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 5 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 7 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 8 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 12 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 17 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 33 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 38 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 54 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 11 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 14 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 17 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 18 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 19 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 24 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 24 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 44 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 55 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top