x

ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Ковентрийн тухай 5 баримт

Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) шинэ ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Кирсти Ковентри бол спортоор дамжуулан олон түмэнд танигдсан, улмаар улс төр, олимпийн удирдлагын карьертаа ч амжилт гаргасан Зимбабвегийн нэртэй сэлэгч юм. Түүнийг “Зимбабвегийн алтан охин” гэж нэрлэдэг нь ч учиртай. Тэрээр ОУОХ-г толгойлох анхны эмэгтэй, анхны африк эмэгтэйгээр түүхэнд бичигдэж байна.

1. Африкийн домогт сэлэгч

  • 2000–2016 оны хооронд таван олимпт оролцож, долоон олимпийн медаль хүртсэн.

  • 200м араар сэлэлтээр хоёр алтан медаль, 100м сэлэлт болон холимог төрлүүдээс таван мөнгө, хүрэл медаль авч байв.

  • Зимбабвегийн нийт найман олимпийн медалийн долоог нь авчирсан ганцхан хүн.

  • 2008 онд богино замын ДАШТ-д дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртэж, гурван дэлхийн дээд амжилт тогтоосон.

  • Урт болон богино замд нийт долоон удаа дэлхийн дээд амжилт эвдсэн.

2. Үндэсний баатар болсон амжилт

  • 2004 оны Афины олимпоос хойш ерөнхийлөгч Роберт Мугабегаас $50,000, 2008 оны Бээжингийн олимпоос хойш $100,000 шагнал авсан.

  • Эдгээр урамшууллыг буяны ажилд зориулсан гэдгийг хожим тайлбарласан.

  • Цагаан арьст Зимбабвегийн иргэн ч тус улсын ард түмэнд хайрлагдсан үндэсний бахархал болжээ.

3. Олимпийн хөдөлгөөн дэх байр суурь

  • 2012 онд ОУОХ-ны тамирчдын комисст сонгогдож, цаашлаад 2018 онд уг комиссын дарга болсон.

  • 2023 онд ОУОХ-ны бие даасан гишүүн болж, 2032 оны Брисбены олимп, 2026 оны Дакарын залуучуудын олимпийг хариуцсан хороог удирдаж байна.

  • Олимпийн тоглолтыг зохион байгуулах хотын сонголт зэрэг чухал шийдвэрт оролцдог эрх бүхий гишүүн байсаар иржээ.

4. Зимбабвегийн сайд

  • 2017 оноос хойш тус улсын Залуучууд, спорт, соёл, амралтын сайдаар ажиллаж байна.

  • Гэхдээ хөл бөмбөгийн холбоо FIFA-аас хасагдах, Парисын олимпод ердөө есөн тамирчинтай оролцох зэрэг асуудлаар шүүмжлэл дагуулсан.

  • Тус засгийн газарт цорын ганц цагаан арьстан гишүүн юм.

5. Томас Бахын залгамжлагч болсон нь

  • 2024 оны намар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, бусад зургаан өрсөлдөгчөө ардаа орхин ялалт байгуулсан.

  • Түүнийг Томас Бах дэмжсэн гэх мэдээлэл байсан ч тэр өөрөө үгүйсгэж байв.

  • 41 насандаа ерөнхийлөгч болсон нь Пьер де Кубертены дараа хамгийн залуу ерөнхийлөгч болсон тохиолдол юм.

  • Сонгуулийн кампаниа нөхрийн хамт зохион байгуулж, зөвхөн нэг туслахаар баг бүрдүүлсэн нь онцлог байв.

Эх сурвалж: REUTERS, WSJ, AFP, Olympics.com.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 1 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 2 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 4 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 6 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 7 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 10 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 15 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 31 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 37 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 52 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 9 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 13 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 15 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 16 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 18 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 22 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 22 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 42 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 53 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top