x
Дэлхий
Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв
АНУ-ын шинэ тариф нь Хятадын хувьд, ялангуяа АНУ-ын зах зээл рүү экспорт хийдэг үйлдвэрлэгчдэд асар их дарамт болж байна. Харин одоо дэлхий нийт Хятадын Засгийн газар амласан хариу арга хэмжээг яг хэзээ зарлахыг хүлээж байна.
2025-04-09
БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ
Өмнөд Солонгосын Сангийн сайдаар ажиллаж байсан, одоогийн Гёнги мужийн захирагч Ким Дун Ён 2025 оны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нэрээ дэвшүүлэхээ зарлалаа. Тэрбээр Инчоны олон улсын нисэх буудал дээр сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ, БНСУ-ын эдийн засаг хямралын нөхцөлд орсон энэ цаг үед өөрийн туршлага, мэдлэг, олон улсын харилцаа, уялдаа холбоо хамгийн оновчтой шийдэл байж чадна хэмээн илэрхийлжээ.
2025-04-09
Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин тэргүүлэв
“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, “Henley & Partners” зөвлөх компанийн шинэчилсэн судалгаагаар Нью-Йорк хот дэлхийн хамгийн чинээлэг хотоор дахин шалгарлаа. Тус хотод нийт 384 мянга 500 чинээлэг оршин суугч амьдардгаас 66 нь тэрбумтан байна.
2025-04-09
Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болов
Технологийн аварга компаниудын дундах өрсөлдөөнд Microsoft компани дахин дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар шалгарлаа. CNBC агентлагийн мэдээлснээр, сүүлийн дөрвөн арилжааны үеэр Apple-ийн хувьцаа 23 хувиар унасан нь тус компанийн зах зээлийн үнэлгээг 2.59 их наяд ам.доллар болгож бууруулжээ. Харин Microsoft-ын үнэлгээ энэ үеэр 2.64 их наяд ам.долларт хүрсэн байна.
2025-04-09
Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уналтад орсон нүүрсний салбарыг сэргээх зорилгоор дөрвөн зарлигт гарын үсэг зурсан тухай TASS агентлаг мэдээллээ. Эдгээр зарлиг нь нүүрсний олборлолт, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, салбарын хязгаарлалтыг сулруулах, хуучин цахилгаан станцуудыг ашиглалтад авч үлдэх зэрэгт чиглэжээ.
2025-04-09
Германд эвслийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрлээ
Германд болсон Бундестагийн ээлжит бус сонгуулиас хойш зургаан долоо хоногийн дараа Христийн ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо (CDU/CSU) болон Социал демократ нам (SPD) эвслийн засгийн газар байгуулахаар зарчмын тохиролцоонд хүрсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв.
2025-04-09
АНУ-ын эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдсэнийг дэлхийн томоохон банкууд анхааруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын бүх бараанд татвар ногдуулах бодлогоо зарласны дараа дэлхийн тэргүүлэх банк, судалгааны төвүүд АНУ-ын эдийн засаг унаж болзошгүй эрсдэл өндөрссөн талаар анхаарууллаа. Түүний энэ мэдэгдэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хийгдсэн бөгөөд дараах өдрүүдэд хөрөнгө оруулалтын томоохон банкууд уналтын магадлалыг эрс нэмэгдүүлжээ.
2025-04-08
АНУ-ын шинэ тарифын бодлогын талаар 70 орон хэлэлцээ хийх санал тавьжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп импортын бараанд шинэ татвар ногдуулах бодлогоо зарласны дараа 70 гаруй улс АНУ-ын засаг захиргаатай гаалийн татварыг бууруулах асуудлаар хэлэлцээ эхлүүлэх санал тавьсан талаар Сангийн сайд Скотт Бессент “Fox Business” сувгийн “Kudlow” нэвтрүүлэгт оролцох үеэр мэдэгдлээ.
2025-04-08
Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл" гэж нэрлэв
Хонконгийн засаг захирагч Жон Ли мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын тарифыг “хүлээцгүй, харгис үйлдэл” хэмээн тодорхойлж, тус хот эдийн засгийн харилцаагаа Зүүн Өмнөд Ази болон Ойрх Дорнодын орнуудтай гүнзгийрүүлэх төлөвтэй байгаагаа мэдэгдлээ.
2025-04-08
АНУ, Иран шууд бус хэлэлцээ хийхээр тохиролцов
АНУ болон Ираны хоорондын хурцадмал байдал дахин анхаарал татаж эхэллээ. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи “Х” нийгмийн сүлжээгээр дамжуулан дөрөвдүгээр сарын арван хоёрны бямба гарагт Оман улсад хоёр тал шууд бус хэлэлцээ хийх болсныг мэдэгдэв. Тэрбээр “Энэ бол боломж төдийгүй сорилт юм. Бөмбөг Америкийн талд байна” хэмээн онцолсон байна.
2025-04-08
Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнесийг хамгаалахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ
"Зах зээлд төрийн оролцоо хэрэгтэй гэдэг санаа зарим хүмүүст эвгүй санагдаж болох ч, дэлхий ийм хурдацтай өөрчлөгдөж байхад бид хуучин үзэлдээ зууралдах боломжгүй" хэмээн онцолсон байна.
2025-04-07
Марин Ле Пэн авлигын ял шийтгэлийг "шулам ангуучлах явдал" хэмээн нэрлэв
Францын Үндэсний эв нэгдлийн намын (RN) удирдагч Марин Ле Пэн Европын Холбооны 2.9 сая еврогийн хөрөнгийг намын зорилгоор ашигласан хэрэгт буруутгагдаж, таван жилийн хугацаанд төрийн албанд нэр дэвших эрхгүй болох шүүхийн шийдвэрийг “улс төрийн шахалт” хэмээн шүүмжлэв.
2025-04-07
Их Британи автомашины салбараа аврахын тулд цахилгаан автомашины журмыг уян хатан болгоно
Их Британийн Засгийн газар 2030 оноос эхлэн бензин, дизель хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэхийг хориглох шийдвэртээ үнэнч хэвээр байгаа ч энэ шилжилтийг аж үйлдвэрийн хувьд хүндрэлийг багасгах зорилгоор шинэ уян хатан зохицуулалт хийж байгаагаа зарлалаа.
2025-04-07
Азийн орнууд АНУ-ын тарифт хүчтэй хариу үзүүлж буй шалтгаан
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан шинэ тарифууд Азийн орнуудад ихээхэн түгшүүр төрүүлж байна. Үүний гол шалтгаан нь тодорхой бус байдал юм. Хувьцааны зах зээлүүд тодорхой бус байдлыг таалдаггүй, харин тарифын хувь хэмжээ, хэрэгжих эсэх зэрэг олон зүйл тодорхойгүй хэвээр байна.
2025-04-07
АНУ-ын бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулна
Хятад улс дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-аас импортолж буй бүх бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комисс мэдэгдэв. Хятадаас АНУ-д нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд “харилцан татвар ногдуулах” шийдвэрийг Америкийн засаг захиргаа гаргасны дараа дээрх мэдэгдлийг хийжээ.
2025-04-06
Худалдааны дайчин: АНУ-ын шинэ татвар дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын 2-нд “Америкийн чөлөөлөгдсөн өдөр” хэмээн зарлаж, гадаадын бүх бараанд 10 хувийн суурь импортын татвар тогтоосноо мэдэгдлээ. Хятадын бараанд 34 хувь, Европын холбооны бараанд 20 хувь, Их Британийн бараанд 10 хувь, харин Украины бараанд хүртэл 10 хувийн татвар ногдуулав. Энэхүү арга хэмжээ нь худалдааны дайн эхлүүлж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.
2025-04-04
Унгар улс Олон улсын эрүүгийн шүүхээс гарч буйгаа зарлалаа
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Унгарт айлчилсны дараахан Унгарын Засгийн газар Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ээс гарч буйгаа мэдэгдлээ. Засгийн газрын төлөөлөгч Гергели Гуляс энэ талаар албан ёсоор зарласан бөгөөд тэдний тайлбарласнаар ОУЭШ-ийн үйл ажиллагаа Унгарын үндэсний эрх ашигт нийцэхгүй болсон гэж үзэж буй юм.
2025-04-04
CERN 91 км урт хурдасгуурын төсөл хэрэгжүүлэхэд техникийн саадгүй гэж мэдэгдэв
Европын цөмийн судалгааны байгууллага (CERN) 91 км урт “Future Circular Collider” (Ирээдүйн тойрог хурдасгуур) байгуулах төслийг хэрэгжүүлэхэд техникийн саад бэрхшээлгүй болохыг мэдэгдлээ. Энэхүү хурдасгуур нь 2012 онд Хигссийн бозоныг нээсэн Адроны их хурдасгуураас хоёр дахин урт байх юм.
2025-04-04
Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа алдаад байна
Мьянмарын төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болж, 7.7 магнитудын хүчтэй бүртгэгдсэн газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 3000-г давжээ. Тодруулбал, тус улсын цэргийн хунтын мэдээлснээр 3003 хүн амь үрэгдэж, 4515 иргэн гэмтэж бэртсэнээс гадна 351 хүн сураггүй хэвээр байна гэж NHK мэдээлэв.
2025-04-03
Австралийн Элчин сайд Кэйти Смит “Найрамдал” медалиар шагнагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Австралийн Элчин сайд Кэйти Смитийг “Найрамдал” медалиар шагнасан тухай албаны эх сурвалж мэдээлэв.
2025-04-03
40 41 42 43 44 45 46
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 29 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 31 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 32 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 34 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 35 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 36 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 39 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 17 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 18 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 20 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 22 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 24 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 27 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 31 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 35 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 37 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 40 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 13 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 15 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top