x

Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болов

Технологийн аварга компаниудын дундах өрсөлдөөнд Microsoft компани дахин дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компаниар шалгарлаа. CNBC агентлагийн мэдээлснээр, сүүлийн дөрвөн арилжааны үеэр Apple-ийн хувьцаа 23 хувиар унасан нь тус компанийн зах зээлийн үнэлгээг 2.59 их наяд ам.доллар болгож бууруулжээ. Харин Microsoft-ын үнэлгээ энэ үеэр 2.64 их наяд ам.долларт хүрсэн байна.

Apple-ийн хувьцаа ийнхүү унах болсон шалтгааныг шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаалийн татварын шинэ бодлоготой холбон үзэж байна. Д.Трамп дэлхийн 100 гаруй орны бараанд татвар ногдуулах шийдвэр гаргасан нь үнийн өсөлт, эдийн засгийн хямралын эрсдэлийг нэмэгдүүлж, Nasdaq индекс дөрвөн өдрийн дотор 13 хувиар буурахад хүргэсэн аж.

Тус бодлого нь Хятадтай үйлдвэрлэл, борлуулалтын гүн холбоотой Apple компанид илүү хүчтэй нөлөөлж, iPhone зэрэг бүтээгдэхүүний үнийг огцом нэмэгдүүлэхээр байна. UBS группийн шинжээчдийн үзэж байгаагаар, iPhone 16 Pro Max загварын үнэ АНУ-д 350 ам.доллараар нэмэгдэх магадлалтай ажээ.

Хөрөнгийн зах зээлийн өмнөх өндөр өсөлтийн үед Apple, Microsoft, Nvidia компаниудын үнэлгээ бүгд 3 их наяд ам.доллараас давж байсан. 2024 оны эхээр Microsoft хамгийн үнэ цэнтэй компани болж байсан ч Apple хожим тэргүүллээ эргүүлэн авч байв. Харин өнөөдрийн байдлаар Microsoft дахин тэргүүлэлд гарчээ.

Эх сурвалж: CNBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 18 цаг 4 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 19 цаг 53 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 22 цаг 24 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 23 цаг 15 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 23 цаг 57 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top