x

Трампын 25%-ийн тариф дэлхий дахинд цочрол үүсгэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын 26-нд гадаадын бүх автомашин болон сэлбэг хэрэгсэлд 25 хувийн тариф тогтоох шийдвэр гаргаснаа зарлаж, дэлхийн авто үйлдвэрлэлийн салбарт томоохон цочроо үүсгэлээ. Энэхүү шийдвэр нь дөрөвдүгээр сарын 3-наас хэрэгжиж эхэлнэ.

CNN: Тарифын шинэ бодлого нь даяарчлалын эсрэг худалдааны дайн эхлүүлж буй алхам хэмээн дүгнэсэн. Трамп шийдвэрээ гаргахдаа “найз нь дайснаасаа дор байх нь олонтоо” хэмээсэн бөгөөд АНУ-д үйлдвэрлээгүй бүх машин, сэлбэгт 25 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн. Үүний нөлөөгөөр хэрэглэгчид үнийн ачааллыг үүрэх магадлалтай.

The New York Times: АНУ-д нийлүүлэгддэг Канад, Мексикийн автомашины үнэ дунджаар 6000 ам.доллараар өснө хэмээн Cox Automotive тооцоолжээ. Эдийн засагчид автомашины үнийн өсөлт нь үйлдвэрлэл хумих, ажилгүйдэл нэмэгдэх аюул дагуулна гэв. Одоогоор АНУ-д авто болон сэлбэг үйлдвэрлэлд 1 сая, дилерийн төвүүдэд 2 сая хүн ажиллаж байгаа аж.

Reuters: Тарифын мэдэгдэл General Motors, Ford зэрэг авто үйлдвэрлэгчдийн хувьцаанд шууд нөлөөлж, GM-ийн хувьцаа 8%-иар, Ford ба Chrysler-ын хувьцаа 4.5%-иар буурсан бол Азийн Toyota, Honda, Hyundai-ийн хувьцаа 3-4%-иар унажээ. Tesla-ийн хувьцаа ч 1.3%-иар буурсан байна. Трамп энэ тариф нь Tesla-д ашигтай байж магадгүй гэж онцолсон ч Элон Маск өөрөө тарифыг сэлбэгийн үнэд сөрөг нөлөөтэй хэмээн анхааруулсан байна.

NBC: TikTok-ийг худалдах асуудлыг дурдахад, Трамп хэрэв тус платформыг АНУ-д зарах бол нөхцөлд бэлэн хэмээгээд “Хятадын татварыг хөнгөлж магадгүй” гэж мэдэгджээ. TikTok АНУ дахь үйл ажиллагаагаа түр зогсоосон ч Трампын мэдэгдлийн дараа дахин сэргээжээ.

Associated Press: Канадын Ерөнхий сайд Марк Карни энэ тарифыг “Канадын эсрэг шууд довтолгоо” хэмээн тодорхойлж, Америктай харилцах тусгай комисс хуралдуулсан байна. Канадын авто салбарт шууд 125,000, холбоотой салбарт 500,000 хүн ажилладаг тул тариф нь эдийн засагт хүчтэй цохилт болохыг онцолжээ.

Эх сурвалж: iz.ru, CNN, The New York Times, Reuters, NBC, AP.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна саяхан Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 1 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 3 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 5 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 6 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 10 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 14 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 31 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 36 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 52 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 8 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 12 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 15 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 15 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 17 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 22 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 22 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 42 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 53 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top