x

Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа

Францын Парисын шүүх гуравдугаар сарын 31-нд “Үндэсний нэгдэл” намын парламент дахь фракцийн тэргүүн Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, таван жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлалаа. Шүүхийн шийдвэрийн дагуу тэрээр хоёр жилийг цахим бугуйвчтай, үлдсэн хоёр жилийг тэнсэн хэлбэрээр эдлэх юм байна. Мөн €100 мянган еврогийн торгууль ногдуулжээ.

Парисын прокурорын зүгээс түүнийг Европын парламентын хөрөнгийг намын үйл ажиллагаанд зарцуулсан, хууль бусаар мөнгө завшсан гэж үзсэн байна. Тухайлбал, 2004–2016 оны хооронд туслахын нэрээр ЕХ-ноос сар бүр €21 мянган еврог авч байсан гэж буруутгаж байгаа бөгөөд нийт хохирлыг €4 сая гэж шүүх үзжээ. Түүнтэй хамт 12 туслах шүүгдсэн бөгөөд намд нь €1 сая еврогийн торгууль ногдуулсан байна.

Мөрдөн байцаалт 2014 оноос эхэлсэн ба Европын луйврын эсрэг товчооноос анхлан шалгаж эхэлжээ. Марин Ле Пен өмнө нь мөн уг хэрэгт холбогдож байсан бөгөөд ЕХ-ноос €339 мянгыг буцаан төлөхийг шаардаж байв.

Олон улсын улс төрчдийн хандлага

Энэ шийдвэр олон улсын анхаарлыг татаж, улс төрчдийн зүгээс янз бүрийн байр суурь илэрхийлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүний эсрэг ял оноосон нь өөрт нь тулгасан хэрэгтэй адил байна гэж мэдэгдсэн бол ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова үүнийг “либерал ардчиллын үхэл” гэж тодорхойлжээ. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан "Je suis Marine" гэсэн уриа гарган дэмжиж буйгаа илэрхийлсэн нь “Je suis Charlie” уриаг санагдуулж байв.

Францын дотоодод ч эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд барууны “Франц босоцгоо” намын удирдагч, Ерөнхийлөгчийн нэр дэвшигч Эрик Земмур шүүхийн хэт эрх мэдэлд анхаарал хандуулахыг сануулжээ. Италийн Ерөнхий сайдын орлогч Маттео Сальвани “Брюсселийн зүгээс дайн зарлаж буй хэрэг” гэж тодорхойлсон бол Голландын “Эрх чөлөөний нам”-ын тэргүүн Герт Вилдерс Ле Пен давж заалдаад ялж, эцэст нь Ерөнхийлөгч болно гэсэн итгэлээ илэрхийлжээ.

Марин Ле Пены товч намтар

Марин Ле Пен нь 1968 онд Парисын Нёйи-сюр-Сенд хотод төрсөн бөгөөд барууны үзэлтэн Жан-Мари Ле Пены охин. Парисын Пантеон-Ассас их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн тэрээр 1986 онд “Үндэсний фронт” намд элсэж, 2011 оноос намын даргаар ажиллаж байна.

Тэр 2012, 2017, 2022 онуудад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан бөгөөд 2022 оны сонгуулиар 41.5 хувийн санал авч, Эммануэль Макроны араас хоёрдугаарт бичигдсэн. Өнөөдөр ч түүнийг 2027 оны сонгуулийн гол өрсөлдөгчдийн нэг гэж тооцож байв.

Шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр үргэлжилбэл Марин Ле Пен 2027 оны сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа юм.

Эх сурвалж: Iz.ru, REUTERS

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 2 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 3 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 5 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 6 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 8 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 11 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 16 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 32 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 37 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 53 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 10 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 14 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 16 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 17 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 19 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 23 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 23 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 43 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 54 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top