
Гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 08 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав.
2025-09-01

Тусгай хэрэгцээт хүүхдийн шинэ цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орлоо
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг баригдаж өнгөрсөн оны 12 дугаар сард улсын комисс хүлээж авсан.
2025-09-01

2026 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барив.
2025-09-01

Монголын боксчид Ливерпүүлийг зорилоо
Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-нд Английн Ливерпүүл хотод эхэлнэ.
2025-09-01

Афганистанд хүчтэй газар хөдөлж, 500 хүн амь насаа алдлаа
Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням гаргийн шөнө газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алдаж, 500 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын үндэсний радио, телевиз мэдээлжээ.
2025-09-01

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш боловсролд өргөнөөр хамрагдаж байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөр энэ оны эхний хагас жилд үйлчлүүлсэн хүүхдийн 9 хувь нь тусгай сургууль, цэцэрлэгт , 91 хувь нь тэгш хамруулах боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна.
2025-09-01

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 13,442-д хүрлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13442 болжээ.
2025-09-01

Канадын Саскачеваны их сургуультай хамтын ажиллагаа өргөжив
Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх-Экко фарм” төслийн хүрээнд хамтын ажиллагааны уулзалт боллоо.
2025-09-01

Дотоодын өндөгний хэрэглээг хангах хүчин чадалтай боллоо
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр намрын ургац хураалт эхэлсэнтэй холбогдуулан Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, салбарын нөхцөл байдал болон цаашдын зорилтын талаар санал солилцлоо.
2025-09-01

Европын холбоо Украинд цэргийн хүч илгээх асуудлыг хэлэлцэж эхэллээ
Европын комиссын дарга Урсула фон дер Лейен Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа, Европын улс орнууд Орос-Украины мөргөлдөөн дууссаны дараа Украинд цэрэг илгээх тодорхой төлөвлөгөө боловсруулж буйг мэдэгдлээ. Түүний хэлснээр, энэ нь Украины аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг болох юм. Уг мэдээллийг "Financial Times" наймдугаар сарын 31-нд нийтэлжээ.
2025-09-01

‘Чингис хаан’ үндэсний музейн нэрэмжит жишиг танхим нээлтээ хийлээ
“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит монголын түүх, өв соёлын анги танхимыг нээж дэглэсээр гурав дахь жилийнхээ хичээлийн шинэ жилээ угтаж байна.
2025-09-01

ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдсэн тухай мэдээлэв
Газын зурваст өгсөн агаарын цохилтын үеэр ХАМАС бүлэглэлийн цэргийн жигүүрийн хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдсэн гэж Израилын арми мэдэгджээ. Харин уг бүлэглэл одоогоор энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
2025-09-01

Зөвшөөрөгдсөн зам, гүүрийг ашиглахыг зөвлөж байна
Өнөөдрийн байдлаар Улз гол Дашбалбар орчимд үерийн түвшинг 9 см, Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна.
2025-09-01

Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 9 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдлээ
Намрын сэрүү орж гэр хорооллын айл өрхийн галлагаа эхэлж байгаа учраас галын аюулгүй байдплыг сайтар хангаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөж байна.
2025-09-01

Хуульд нийцсэн намууд төрийн шууд бус дэмжлэг авах эрхтэй
Улс төрийн намын тухай хуульд зааснаар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам нь сонгуулийн бусад жилд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг авах эрхтэй.
2025-09-01

Афганистаны зүүн нутгаар 6.0 магнитудын газар хөдлөлт боллоо
Афганистаны зүүн нутагт ням гаргийн орой 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт харьцангуй гүехэн буюу 8 км-ийн гүнд байжээ.
2025-09-01

Дуатлоны Азийн цомын тэмцээн Монголд болно
Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй элит төрөлд Сингапур, Япон, БНХАУ, Индонез, Монгол зэрэг орны тамирчид оролцож, сонирхогчдын “Ulaanbaatar Duathlon 2025 Age Group” тэмцээнд 80 гаруй тамирчин өрсөлдөнө.
2025-09-01

Монгол-Шинэ Зеландын парламентын харилцааг бэхжүүлэх айлчлал эхэллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн сарын 31-нд хүрэлцэн ирлээ.
2025-09-01

ӨНӨӨДӨР: Эх хэлээ эрхэмлэхийн үнэ цэнийг танилцуулна
Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн профессор М.Базаррагчаа багшийн 80 насны ойг тохиолдуулан Үндэсний Номын Сангаас "Эх хэлний өдөр"-т зориулж "Эх хэлээ эрхэмлэхийн учир" хичээлийг МУҮНС-гийн шинэ байранд заана.
2025-09-01

АН-ынхан МАН-ынханд хичээл заав
АН даргынхаа сонгуулиас эхлээд нээлттэй мэтгэлцээнтэй зохион байгуулахаас улс төрийн өрсөлдөөний шинэ хэв маяг руу шилжив. Энэ байдлаараа тэдэнд 27, 28 оны сонгуулийн ялалт энүүхэнд. Харин МАН бодлого гээд хуучин зуунаараа мангартсаар дараалсан ялагдлыг угтаж байх магадлал өндөр харагдах.
2025-09-01
