
Метроны зөвлөх үйлчилгээг БНСУ-ын "Dohwa Engineering" компани үзүүлэхээр боллоо
Улаанбаатар хот метротой болоход зөвлөх үйлчилгээ үзүүлэх II шатны сонгон шалгаруулалтад Орос, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн компани бичиг баримтаа ирүүлсэн тухай мэдээлж байв.
2024-06-11

Путин удахгүй Умард Солонгос, Вьетнамд айлчилна
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ойрын үед Умард Солонгос, Вьетнам улсуудад айлчлах гэж байгааг Ведомости сонин өчигдөр дипломат албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.
2024-06-11

“Зоригийн хэрэг”-ийг нууцалсан "хэрэг"
“Ардын үг” нэрийн дор Ц.Элбэгдоржийг АН-тай нь хамт юу ч үлдээлгүй сөнөөх зорилготой мэт улангасан дайрсан цувралын гутгаар бүлэг буюу “Ц.Элбэгдоржийн схем бүлэглэл ялбал …” дугаар юм. Эхний хоёр бүлгийн хариуд АН-ын зүгээс ганц ч үг ган хийгээгүй тул дураараа болж хүн тус бүрээр даапаалж, гутаажээ.
2024-06-11

U23 насныхан Хятадын тэмцээнд түрүүлэв
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “FIBA 3x3 Nations League, Stop-1” тэмцээн БНХАУ-д болж өндөрлөж, U23 насны эрэгтэйчүүд түрүүллээ.
2024-06-11

Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тусламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна
Тус эмнэлгийн эмч нар Хүрээ ротари клубт энэхүү төслийг хэрэгжүүлэх хүсэлт тавьсны дагуу Олон улсын Глобал грант төсөл байдлаар хамтран хэрэгжүүлэхээр тогтжээ. Төслийн хүрээнд нийт 85,988 ам.долларын мэс заслын нарийн багажийг хүлээлгэн өгчээ. Монгол Улсын Хүрээ ротари клуб, Улаанбаатар Скай ротари клуб, БНСУ-ын 3, Япон Улсын нэг ротари клуб болон Солонгосын олон улсын ротарийн 2 дүүрэг, Дэлхийн ротари сангаас санхүүжүүлэн хамтран хэрэгжүүлж байна.
2024-06-11

Газад гал зогсоох төлөвлөгөөг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэмжжээ
Газын зурваст Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох тухай Ерөнхийлөгч Жо Байдены саналыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл даваа гарагт дэмжиж, найман сар үргэлжилсэн дайныг зогсооход чиглэсэн гэрээг хүлээн авахыг Палестины зэвсэгт дайчдад уриалав.
2024-06-11

Бюль Бюлийн нэрэмжит уралдаанд Б.Монголхүү тусгай байр эзэлжээ
Азербайжаны нийслэл Баку хотноо зохион байгуулагдсан Бюль Бюлийн нэрэмжит ес дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Монголхүү тусгай байр эзэлсэн байна.
2024-06-11

Казахстанд 200 жилийн өмнө устаж алга болсон тахийг нутагшуулж эхэлжээ
Казахстанд 200 орчим жилийн өмнө устаж алга болсон зэрлэг адууны төрөл зүйл тахийг нутагшуулах ажил эхэлжээ.
2024-06-11

Японы барилгын компани Фүжи уулыг халхалсан шалтгаанаар шинэ орон сууцаа нураахаар болжээ
Японы томоохон барилгын компани Sekisui House бараг бэлэн болоод байсан орон сууцны барилгаа ойр орчмын оршин суугчдын гомдлын улмаас нураахаар болсныг өчигдөр мэдэгджээ.
2024-06-11

Украины арми Крымийн хойг дахь Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг устгаснаа мэдээлжээ
Зургаадугаар сарын 10-ны шөнө Крымийн хойгт байрладаг Оросын агаарын довтолгооноос хамгаалах хэд хэдэн системийг устгаснаа Украины зэвсэгт хүчин өчигдөр мэдээлжээ.
2024-06-11

Хөвсгөл, Сүхбаатар аймагт түймэр гарчээ
Хөвсгөл, Сүхбаатар аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Дунд Харганы-Эх” гэдэг газарт 2024.06.09-ний 20:00 цагийн орчим ой, хээрийн гал түймэр гарсан байна.
2024-06-11

Д.Золбоо: Украины Энхтайвны чуулганд Монгол Улс оролцох нь байр сууриа илэрхийлэх том боломж
"Бидний өмнөөс битгий оролцоорой" гэсэн байр сууриа илэрхийлсэн байхыг хараад харин гайхсан шүү. Уг нь тусгаар тогтносон, НҮБ-ын гишүүн улс өөрийн байр суурьтай байхыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ.
2024-06-11

Барилгын хөгжлийн төв 295 сая төгрөгөөр онгоцны тийз авахаар тендер зарлажээ
Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас "Агаарын хүн тээвэр" гэсэн өвөрмөц нэршилтэй тендер зарлажээ. Нийт 295 сая төгрөгийн төсөвт өртөгтэй энэ тендер нь онгоцны тийз худалдан авах сонгон шалгаруулалт аж.
2024-06-11

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам болно
Энэ удаагийн наадамд оролцохоор БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар орнуудаас 170 гаруй уран бүтээлч бүртгүүлжээ.
2024-06-11

Байтагийн зам 2025 онд ашиглалтад орно
Байтагийн зам ашиглалтанд орсноор нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэж, Булган Үенч сумын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд чухал ач холбогдолтой гэв.
2024-06-11

Завьт эргүүл ажиллаж байна
Өчигдөр буюу 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ.
2024-06-11

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
12-нд нутгийн зарим газраар, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-11

Тайландад ирэх жуулчдаас хураамж авахгүй байхаар шийджээ
Тайландад агаарын тээврээр зорчин ирж буй гадаадын жуулчдаас 300 батын (8 орчим ам.доллар) хураамж авахгүй байхаар шийдвэрлэснийг тус улсын Ерөнхий сайд Сеттха Тхависин мэдэгджээ.
2024-06-10

ДАРХАН-УУЛ: Автозамын шалган нэвтрүүлэх хэсгийг цахим системд холболоо
Цахим хөгжил, харилцаа холбооны яам Дархан-Уул аймагт арван төрлийн багц системийг нэвтрүүлж байна. Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын нэг нь автозамын шалган нэвтрүүлэх хэсэгт дугаар таних төхөөрөмж суурилууллаа.
2024-06-10

К.Алькараз Францын нээлттэй тэмцээнд анх удаа түрүүлэв
Испанийн теннисчин Карлос Алькараз Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос”-ын финалд Александр Зверевийг буулган авснаар Их дуулгын гурван төрөлд аваргалсан хамгийн залуу тамирчин боллоо.
2024-06-10
