
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 12, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-12

Сэлбэ голын голдирол дагуух лаг, шавар, мод бутыг зөөвөрлөнө
Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлбэ голын голдирол дагуух лаг шавар, шороо, мод бутыг зөөвөрлөнө.
2024-06-12

Зургаадугаар сарын 12-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
Өнгөрсөн оны 7 дугаар сарын 6-ны өдрийн үерийн улмаас хохирсон СБД-ийн 1-р хороон дахь Үйлдвэрчин хотхоны 60,61-байрны ААН-үүдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
2024-06-12

ТЦА: Түр хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарлана
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит тэргүүтэй зочид төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотой богино хугацаагаар зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж байна.
2024-06-11

The Hu хамтлагийн тоглолтын тасалбар 95 мянган төгрөгөөр худалдаанд гарчээ
Архангай аймаг зохион байгуулах “Ара” фестивалийн үеэр алдарт “The Hu” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулах юм.
2024-06-11

Өнөөдрийн байдлаар нийт 550 гаруй шалгуулагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ
“Элсэлтийн шалгалт”-ын шалгуулагчдадаа зориулан 2024 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.
Өнөөдрийн байдлаар нийт 550 гаруй шалгуулагчдад чатбокс, утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө өгсөн байна.
2024-06-11

Хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн тэжээлийн үйлдвэрт боллоо
Хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Түмэн шувуут" ХК-ийн "Агрофийд" тэжээлийн үйлдвэрт боллоо.
2024-06-11

Баянхонгор руу тогтмол нислэг үйлдэх бэлтгэлийг хангаж байна
ЗТХ-ийн сайдын санаачилсан “Хямд тийз, хүртээмжтэй нислэг” зорилгын хүрээнд 2023 оноос орон нутгийн нислэгийг 8 аймаг руу эхлүүлээд байгаа.
2024-06-11

Өршөө багшийн аягыг аймгийн Музейд хадгалж байна
Арвайхээр, 2024 оны зургадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Халхын 13 тамгатай хутагтын нэг Эрдэнэ мэргэн ноён хутагт буюу олноо ”Өршөө багш’’ хэмээн нэрлэгдсэн Б.Содномцэрэнгийн аяга аймгийн Музейд хадгалагдаж байна.
2024-06-11

Хулгайн утас худалдан авах гэж буй эсэхээ "E-Mongolia" порталаас мэдэх боломжтой
Цагдаагийн байгууллагаас Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хулгайд алдагдсан гар утасыг түргэн, шуурхай олж тогтоохын тулд үүрэн телефоны оператор компаниудтай цахим сүлжээгээр холбогдож мэдээлэл солилцох ажлыг эхлүүлсэн.
2024-06-11

Япон улсад Цагаачлалын шинэчлэгдсэн хууль хүчин төгөлдөр болов
Япон улсад өчигдрөөс цагаачлалын тухай шинэчлэгдсэн хууль нь хүчин төгөлдөр болжээ.
Энэ дагуу гурав болон түүнээс дээш удаа орогнол хүсэж өргөдөл гаргасан гадаад иргэдийг үндэслэлтэй шалтгаангүй бол албадан нутаг буцааж эхлэх юм.
Хүний эрхийг хамгаалагчид энэ шинэ журам хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулж байна гэж эсэргүүцэж байгаа юм.
2024-06-11

Дархан цаазат Булган ууланд 15 янгирыг шилжүүлж, сэргээн нутагшуулав
Богдхан уулын дархан цаазат газраас янгир сэлгэн нутагшуулах ажлыг гурав дахь жилдээ зохион байгуулав.
Өнгөрсөн онд Ховд-Улиастай, Алтай-Улаангом чиглэлд, Хөвсгөл аймгийн Жаргалант сум Жаргалант хайрхан уул, Архангай аймгийн Булган ууланд тус тус нийт 28 тооны янгирыг сэргээн нутагшуулсан байна.
2024-06-11

Тавдугаар сард гудамж, талбайд бие зассан, нус, цэрээ хаясан зөрчил өмнөх сарынхаас 8%-аар өсжээ
Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сард зөрчлийн хэргийн гаралт 7.3 хувиар буурсныг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.
2024-06-11

“ЕВРО-2024”-ийн үеэр аюулгүй байдлыг эн тэргүүнд чухалчилна
Герман улс Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний /ЕВРО-2024/ үеэр аюулгүй байдлын аливаа эрсдэлтэй тулгарахад “маш сайн бэлтгэгдсэн” гэж тус улсын Дотоод хэргийн сайд Нэнси Фезер мэдэгджээ.
2024-06-11

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан "Монголын нууц товчоо" номыг брайл үсгээр хэвлэжээ
Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ салбарын Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлт өчигдөр боллоо.
2024-06-11

Согтуурч, мансуурсан үедээ жолоо барьсан зөрчил 8.4 хувиар өсчээ
Улсын хэмжээнд 2024 оны тавдугаар сард зөрчлийн хэргийн гаралт 7.3 хувиар буурч, 252.529 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн байна.
2024-06-11

Төмөр замын ажилд оролцож буй хоригдлуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг өгөв
Дорноговь аймгийн прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.
2024-06-11

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болох байршлууд
Нийслэлийн хаврын хэрэгцээнд зориулсан нөөцийн махыг 375 дэлгүүрт худалдаж буй. Үнийн хувьд хонины мах килограмм нь 8900, үхрийн мах кг нь 11500, ямааны мах кг нь 6700 төгрөгийн үнэтэй. Иргэдийн эрэлт хэрэгцээнд зориулж өргөтгөсөн худалдааг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд зохион байгуулж буй. Хуваарийн дагуу дараах байршлуудад худалдаа болно.
2024-06-11

Австралид “Ажиллах болон амрах” визээр зорчих 18-30 насны иргэдийн хүсэлтийг долдугаар сарын 1-нээс авна
Австрали улсад “Ажиллах болон амрах” ангиллын визийн хүсэлтийг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай тус улсаас мэдэгджээ.
2024-06-11

Заанууд нэгнээ оноосон нэрээр дууддагийг судлаачид тогтоожээ
Далайн гахай, тоть шувуу зэрэг амьтад бусдынхаа гаргадаг дуу чимээг дуурайн дуугарах замаар хоорондоо харилцдагийг өмнө нь тогтоож байсан юм.
Тэгвэл хүнээс гадна оноосон нэр хэрэглэдэг нь тогтоогдсон анхны амьтан заан болохыг өчигдөр Nature Ecology & Evolution сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгааны тайланд өгүүлжээ.
2024-06-11
