x

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан "Монголын нууц товчоо" номыг брайл үсгээр хэвлэжээ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ салбарын Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлт өчигдөр боллоо.

 

Уг номыг Соёлын яамны дэмжлэгээр яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн эрхлэн гаргажээ. Мөн Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Брайл болон ярьдаг ном хэвлэх төв хамтран ажилласан байна.

 

"Монголын нууц товчоон" нь монголчуудын төрт ёс, улс төр, хууль цааз, шашин, соёл, оюун сэтгэлгээний онцлог зэргийг багтаасан түүх болон уран зохиолын хосгүй сурвалж билээ. Одоогоос 18 жилийн өмнө буюу 2006 онд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо санаачлан хэвлүүлсэн байна. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэд түүх, соёлоо судалж, танин мэдэх нэгэн чухал явдал болсон ч өнөө үед уншигчдын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа юм.

 

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны 2022 оны судалгаагаар 12 696 харааны бэрхшээлтэй иргэн байна. Үүний 9000 гаруй иргэн орон нутагт амьдарч буй юм. Харин 21 аймгийн нийтийн төв номын санд брайл бичгээр хэвлэгдсэн Монголын нууц товчоо одоогоор байхгүй байна. Иймд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын хүрэлцээг нэмэгдүүлэх, Монголчуудын бахархалт үеийн түүх, Эзэн Чингис хааны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор кирилл болон брайл бичгийн хосолмол хэвлэлтэй, ярьдаг ном бүхий "Монголын нууц товчоо"-г эрхлэн гаргажээ.

 

Уг номыг Улсын төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116 дугаар тусгай сургууль, Налайх, Багануур дүүргийн Соёлын ордны дэргэдэх номын сан, 21 аймгийн нийтийн төв номын сан зэрэг байгууллагад түгээх юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 15 цаг 30 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 15 цаг 50 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 15 цаг 53 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 15 цаг 57 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 16 цаг 4 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 16 цаг 53 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 54 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 16 цаг 56 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 18 цаг 50 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 19 цаг 47 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 19 цаг 53 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 19 цаг 58 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 20 цаг 14 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 20 цаг 22 мин Түүх бол сургамж-багш 20 цаг 24 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 20 цаг 30 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 20 цаг 35 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 20 цаг 38 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 22 цаг 1 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 22 цаг 7 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top