x

Тавдугаар сард гудамж, талбайд бие зассан, нус, цэрээ хаясан зөрчил өмнөх сарынхаас 8%-аар өсжээ

Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сард зөрчлийн хэргийн гаралт 7.3 хувиар буурсныг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ. 

Тодруулбал өнгөрсөн сард 252,529 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс

  • Нийслэлд 66.5 хувь
  • Орон нутагт 33.5 хувь нь бүртгэгджээ. 

Дээрх хугацаанд 246,126 хүн, 899 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн байна. Дөрөвдүгээр сартай харьцуулахад шийтгэл оногдуулсан хүн 7.2 хувиар буурч, хуулийн этгээд 3.8 хувиар өсжээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.4 хувь нь эрэгтэй, 23.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 63.3 хувь нь 26-45 насныхан байна.

Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 5.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 2.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлжээ. 

Тавдугаар сард

  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 33.7 хувь
  • Хулгайлах зөрчил 22.2 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 11.6 хувиар буурсан байна.

Харин жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 19.3 хувиар, Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 8.4 хувиар, Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, нус, цэр, тамхины иш, хог хаясан зөрчил 8.3 хувиар, Танхайрах зөрчил 2.1 хувиар тус тус өссөнийг мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 15 цаг 31 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 15 цаг 51 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 15 цаг 55 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 15 цаг 59 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 16 цаг 6 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 16 цаг 55 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 56 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 16 цаг 58 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 18 цаг 52 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 19 цаг 49 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 19 цаг 54 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 19 цаг 59 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 20 цаг 16 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 20 цаг 23 мин Түүх бол сургамж-багш 20 цаг 26 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 20 цаг 32 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 20 цаг 37 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 20 цаг 39 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 22 цаг 3 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 22 цаг 9 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top