x

Австралид “Ажиллах болон амрах” визээр зорчих 18-30 насны иргэдийн хүсэлтийг долдугаар сарын 1-нээс авна

Австрали улсад “Ажиллах болон амрах” ангиллын визийн хүсэлтийг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай тус улсаас мэдэгджээ.

Сануулахад 18-30 насны 100 залуу Австрали улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон билээ.

“Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага хангасан Монгол Улсын иргэн виз мэдүүлэхээс өмнө Гадаад Харилцааны Яамнаас захидал авдаг.

Захидал авах хүсэлтэй 18-30 насны иргэн 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээх юм байна.

Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлнэ.

ГХЯ-наас захидал авахад бүрдүүлэх бичиг баримт:

Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна)
Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна)
Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт
Захидлыг холбогдох шаардлага болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 1 цаг 44 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 1 цаг 54 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 2 цаг 11 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 2 цаг 24 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 2 цаг 49 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 3 цаг 8 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 3 цаг 28 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 3 цаг 42 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 4 цаг 26 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 6 цаг 8 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 6 цаг 12 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 7 цаг 5 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 7 цаг 6 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 7 цаг 7 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 7 цаг 7 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 7 цаг 8 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 7 цаг 9 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 7 цаг 10 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 7 цаг 11 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 7 цаг 12 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top