x

Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тусламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Улсын Хоёрдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын багаж тоног төхөөрөмж, мэс заслын тусламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. 

Тус эмнэлгийн эмч нар Хүрээ ротари клубт энэхүү төслийг хэрэгжүүлэх хүсэлт тавьсны дагуу Олон улсын Глобал грант төсөл байдлаар хамтран хэрэгжүүлэхээр тогтжээ. Төслийн хүрээнд нийт 85,988 ам.долларын мэс заслын нарийн багажийг хүлээлгэн өгчээ. Монгол Улсын Хүрээ ротари клуб, Улаанбаатар Скай ротари клуб, БНСУ-ын 3, Япон Улсын нэг ротари клуб болон Солонгосын олон улсын ротарийн 2 дүүрэг, Дэлхийн ротари сангаас санхүүжүүлэн хамтран хэрэгжүүлж байна. 

Төслийг хэрэгжүүлснээр мэс заслын шинэ аргуудыг нэвтрүүлэх, одоо хийж буй мэс заслын арга техник сайжрах, тусламж үйлчилгээ чанаржих, мэс заслын хүлээгдэл буурах юм. 

Манай улсын хувьд тархины харвалт жилд дунджаар 100,000 хүн амд 290 тохиолдож байна. Үүнээс нас баралт 100,000-д 49.0 хүрч байгаа нь харвалтын давтамжаар дэлхийд өвчлөл өндөртэй орны тоонд хамаарч байна.

Улсын хэмжээнд 2020 он хүртэл Мэдрэлийн мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын тасаг нийт 3.2 сая иргэнд үзүүлж ирсэн. Энэ нь нийт хүн амын тоонд харьцуулахад хангалтгүй байсан тул үйлчилгээний төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээг сайжруулахаар ЭМ-ийн сайдын тушаалаар 2022 оны 6 дугаар сараас УХТЭ-т 3 эмч, 15 ортой мэдрэлийн мэс заслын тасгийг байгуулсан. Ингэснээр тус тасаг зүүн чиглэлийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг болон Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сүхбаатар дүүргийн нийт нэг сая гаруй хүн амд мэдрэлийн мэс заслын яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болжээ. 

Тус тасаг байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд буюу 2023 байдлаар 1,000 орчим нуруу нугасны дуран болон бичил мэс заслыг амжилттай хийсэн байна. 

УХТЭ тархины харвалт, тархи нуруу нугасны хавдрыг дэлхийн жишигт хүрсэн оношилгооны тоног төхөөрөмжөөр  оношлон эмчилж байгаа аж. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 7 цаг 44 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 10 цаг 32 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 10 цаг 42 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 10 цаг 47 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ Өчигдөр 20 цаг 13 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй Өчигдөр 20 цаг 00 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Өчигдөр 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Өчигдөр 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Өчигдөр 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Өчигдөр 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Өчигдөр 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Өчигдөр 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Top