x

Д.Золбоо: Украины Энхтайвны чуулганд Монгол Улс оролцох нь байр сууриа илэрхийлэх том боломж

Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.

-Швейцарьт энэ сарын 15-нд Украины энхтайвны чуулган болох гэж байна. Ямар учиртай чуулган болох бол?

-Хүн төрөлхтний сүүлийн хэдэн мянган жилийн түүх дайн тулаанаас ангид байж чадаагүй нь үгүйсгэж боломгүй гашуун үнэн. Сор сэтгэгчид энэ талаар сэтгэлээ чилээж, сургаал номоо айлдсан байдаг. Хоёр мянга гаруй жилийн тэртээ эртний Хятадын суутнуудын нэг Сүнзийн “Дайтах урлаг” бүтээлдээ байлдахгүйгээр ялах нь хамгийн шилдэг арга гэж бичиж байсан талаар манай нэрт орчуулагч нар танилцуулж байгааг харж болно. Дэлхийн улс төрийн түүхэнд төвийг сахих талаараа сонгодог жишээ болсон Швейцарь улсын Бургенсток амралтын газар энэ сарын 15-16-ны өдөр зохион байгуулагдах хурал уг зорилгыг агуулж байгаа байх.

Өнөөгийн бидний өдөр тутмын мэдээлэлд байнга давтагддаг болсон “асуудлыг яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх” гэдэг зарчмын нэг илрэл. Долоогийн бүлэг болон Европын холбоонд Украины талаас удаа дараа тавьж байсан хүсэлтийн хариу гэж шинжээчид бичээд байгаа нь үнэний ортой биз. Гэхдээ энэхүү чухал үйл ажиллагаандаа дайтагч хоёр талыг хамтад нь оролцуулахгүйгээр яригдаж байгаад эгдүүцэж буй хүмүүс олон байх шиг байна. Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш энэ хүрээнд дөрвөн удаагийн олон улсын цуврал уулзалтууд болж өнгөрсөн ч хүсэн хүлээсэн үр дүнд хүрээгүй л байна.

-В.Зеленский дэлхийн удирдагчдыг тус чуулганд оролцохыг уриалсан. Монгол Улс оролцох болов уу?

-Би яг гадаад харилцааны гал тогоо, дотор нь байдаг хүн биш болохоор мэдэхгүй байна гэдгээ шуудхан хэлье. Бидний өмнөөс битгий оролцоорой гэсэн байр сууриа илэрхийлсэн байхыг хараад харин гайхсан шүү. Уг нь тусгаар тогтносон, НҮБ-ын гишүүн улс өөрийн байр суурьтай байхыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ. Гэхдээ судлаачийн хувьд оролцоосой л гэж бодож байна. Дэлхийн улс орнуудын хамтын нийгэмлэг, олонх нь юу гэж ярьж байна гэдгийг бодитоор мэдрэх, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх хамгийн том боломж гэж бодож байна. Оролцохгүй байлаа гээд ямар ашиг тус гарахыг харин хэлж мэдэхгүй юм. НҮБ-ын санал асуулганд “түдгэлзэх” байр суурьтай байхаас өөр асуудал. Манай улс гэхээс өнөөгийн улс төрийн бодлого тодорхойлж байгаа их гүрнүүд жишээлбэл, БНХАУ зэрэг улсууд идэвхтэй оролцвол асуудал шийдэхэд тустай юм даа. Зохион байгуулагчдын зүгээс 160 гаруй улс, байгууллагад урилга хүргүүлснээс 100 гаруй нь одоогоор оролцохоо илэрхийлсэн байна.

-Ж.Байден, Си Жиньпин нарыг чуулганд ирж оролцохыг онцгойлон хүссэн тухай олон улсын агентлагууд мэдээлж байна. Тэд ямар байр суурьтай байгаа бол. Шинжээчид энэ талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Яг үнэндээ энэ дайныг зогсоож чадах бодит хүч бол дэлхийн том гүрнүүд шүү дээ. АНУ, БНХАУ-гүйгээр энэ асуудал шийдэгдэнэ гэж бодохгүй байна. Мэдээж хэрэг тухайн их гүрнүүд ч өөрсдийнх нь оролцоо, саналыг сонсохгүйгээр асуудал шийдэгдэхийг хүсэхгүй л байх. АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд сонгуулийн үйл ажиллагааны улмаас дэд ерөнхийлөгчөө оролцуулахаар болсонд нь зарим хүмүүс сэтгэл дундуур л байх шиг. Хүн төрөлхтний түүхэнд тохиож байсан дайн, тулаан сунжрах тусмаа л зардал сүйтгэл нь нэмэгдэж, асуудлаа шийдэж чадахгүй байдалд хүрдэг шүү дээ. Өнөөдрийн хамгийн том асуудал болоод байгаа Орос, Украины дайны хямралыг шийдэхэд БНХАУ өөрийн боловсруулсан саналаа тодорхой илэрхийлсээр ирснийг үнэлэхгүй байж болохгүй. Дундын шийдэл олох байх гэсэн хүлээлт бүх хүнд л байгаа байх.

-Энэхүү чуулганы дараа дайны нөхцөл байдал ямар болно гэж үзэж байна вэ?

-Ямартаа ч улс орнууд нэгдсэн байр суурьтай болно гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ мэдээж хэрэг дайныг шууд зогсоох хэмжээний шийдвэр гаргана гэдэг боломжгүй. Хамгийн гол нь олон улсын улс төрийн дэг журмыг эвдсэн энэ мэтийн үйл ажиллагаа дахин гаргахгүй байхад бүгдээрээ анхаарна гэдэгт найдаж байна.

-Орос Украины дайн хэзээ намжих бол?

-За даа, манайхны дунд хэлэлцдэг “Тааж мэддэг таван хаан биш Тамшаалж иддэг тарлан бух биш” гэдгийн адил мэддэг юм шиг хариулбал ёс зүйгүй асуудал болох байх. Ямар нэгэн байдлаар мэддэг юм шиг хариу өгвөл олон нийт шоолно л доо. Нэг л үнэн юм бий. Дайн гэдэг маш их мөнгө, зардал гардаг зүйл. Зардал гэдэг хэзээд хязгаартай зүйл. Энгийн логикоор бодоход “Цэргийн тусгай ажиллагаа” гэх зүйл ингэж сунжирна гэдгийг санаачлагчид нь анхнаасаа тооцоолоогүй гэдэгт итгэлтэй байна.

Амь үрэгдсэн цэрэг дайчдын тоо, жагсаалаас гарсан цэрэг техник зэргийг хоёр тал өөр өөрийнхөөрөө л мэдээлэх юм. Ер нь түүх болж амжаагүй тул дүгнэлт хийхэд эрт байна л даа. Орчин цагт дайны бодит хохирлоо үнэн зөвөөр мэдээлэх нь сайн зүйл дагуулдаггүй гэдэг ойлголт байдаг. Тиймээс хоёр талын мэдээллийг харьцуулж, дунджийг нь харсан нь дээр бололтой, одоохондоо. Улстөрчдийн шийдвэрээр энгийн иргэд, цэргийн албан хаагчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч байгааг харах хүсэх зүйл биш юм даа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Батсайхан (127.0.0.1)
    Мэргэ төлөг биш шүү, үнэн баттай тал бүрийн мэдээлэл авч дүн шинжилгээ хийсний дараа дугардаг эд дээ.
    2024 оны 07 сарын 13 | Хариулах
  • zochin (127.0.0.1)
    За төр засгийн удирдагч нар минь тэгж Орос улсын золиос болхоо азнасан нь дээр байх шүү. бид элдэв янзын дайнтай холбоотой улс хоорондын асуудалд хутгалдах хэрэг огтхонч байхгүй
    2024 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Саваагүй нохой саранд хуцана гэж юу солиороод байгаа юм
    2024 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    яг үнэн хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэж үгтэй юм шүү
    2024 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    эсгий хийх газар нохой хэрэггүй гэж монгол тэнд очиж яадаг юм.
    2024 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Саваагүй нохой саранд хуцна. Мэдээж дайн, хүний амь хөнөөсөн аливаа зэвсэгт мөргөлдөөн хэндч хэрэггүй. Хүч чадал, хөрөнгө мөнгө муутай дээр нь олон улсад нөлөө багатай Монгол мэтийн орон чимээгүй, дундыг бариад л явахад аминд өлзийтэй. Оросын дугүй хүргэж цахилгаан,и бензинээр боомилуулах, Хятадын уурыг хүргэж визтнй зорчдог болчихбол хөөрхий монгол мод барина. Өнөөгийн гадаад бодлого тэнцвэрийг нь олоод болж байгаа. Битгий их мэдэгчийн дүрт орж илүү юм донгосоорой......
    2024 оны 06 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 4 цаг 42 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 5 цаг 49 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 6 цаг 7 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 6 цаг 9 мин Сэрэмжлүүлэг 6 цаг 11 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 6 цаг 11 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 6 цаг 13 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 6 цаг 15 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 6 цаг 16 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 7 цаг 17 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 7 цаг 20 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 7 цаг 27 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 7 цаг 37 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 7 цаг 37 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 7 цаг 41 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 10 цаг 2 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 10 цаг 17 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 11 цаг 3 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 11 цаг 7 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 11 цаг 21 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т...
Top