x

Казахстанд 200 жилийн өмнө устаж алга болсон тахийг нутагшуулж эхэлжээ

Казахстанд 200 орчим жилийн өмнө устаж алга болсон зэрлэг адууны төрөл зүйл тахийг нутагшуулах ажил эхэлжээ.

Берлинээс дөрвөн гүү, Прага хотоос нэг азарга, хоёр гүү, нийт долоон тахь ачсан Чехийн нисэх хүчний тээврийн онгоц Казахстанд саяхан газардсан байна.

Адууг хамгийн анх 5,500 орчим жилийн өмнө гаршуулсан нутаг болох Төв Азийн хээр талд Пржевальскийн адуу гэгддэг тахь 200 жилийн өмнө нутаглаж байжээ.

“Дэлхий дээр үлдээд буй цорын ганц зэрлэг адуу энэ юм. Мустанг бол гаршуулсан байгаад сүүлд зэрлэгшсэн адуу” гэж Прага хотын амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Филип Машек тайлбарлажээ.

зураг

 

Зэрлэг байгальд тахь 1960-аад оны үед бүрэн устсаны дараа Мюнхен, Прага хотуудын амьтны хүрээлэнд хоёр бүлэг тахь үлдсэн байдаг.

“Энэ бол манай гараг дээр үлдсэн сүүлчийн зэрлэг адууны шинэ түүхийн эхлэл юм” гэж Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек мэдэгджээ.

Тус хүрээлэн 2011 онд тахийг Монголд нутагшуулах төслийг эхлүүлж байсан юм. Уг төсөл 2019 он хүртэл үргэлжлэхдээ нийт есөн удаагийн нислэгээр тахь тээвэрлэн авчирч байжээ.

Одоо Монголын хээр талд амьдардаг тахийн сүргийн тоо толгой 1,500 хүрснийг Машек мэдээлсэн байна.

Прага хотын амьтны хүрээлэн ирэх таван жилийн хугацаанд Казахстанд нийт 40 тахь тээвэрлэн хүргэх гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 43 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 46 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 48 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 49 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 51 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 7 цаг 12 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 7 цаг 12 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 7 цаг 14 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 7 цаг 15 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 37 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 40 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 42 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 43 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 9 цаг 1 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 9 цаг 4 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 9 цаг 4 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 50 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top