x

Японы барилгын компани Фүжи уулыг халхалсан шалтгаанаар шинэ орон сууцаа нураахаар болжээ

Японы томоохон барилгын компани Sekisui House бараг бэлэн болоод байсан орон сууцны барилгаа ойр орчмын оршин суугчдын гомдлын улмаас нураахаар болсныг өчигдөр мэдэгджээ.

Токио хотын баруун талд оршдог Кунитачи дагуул хотод баригдсан 10 давхар 18 айлын орон сууц Фүжи уулыг халхалсан тул тухайн бүсэд амьдардаг иргэд гомдол гаргасан юм байна.

Уг нь Sekisui House иргэдтэй тохиролцсоны үндсэн дээр барилгын анхны зураг төсөв 11 давхар байсныг 10 болгож, давхар тус бүрийн өндрийг бууруулж байжээ.

Гэсэн хэдий ч эцсийн гүйцэтгэл иргэдийн сэтгэлд хүрээгүй тул худалдан авагчид нь нүүж ороход хэдэн долоо хоног үлдээд байсан барилгаа нураах ховор шийдвэр гаргасан байна.

“Бид байгалийн үзэмжийг үнэлдэг орон нутгийн соёлыг мэдэж байсан ч үүнд зохих ёсоор хүндэтгэлтэй хандаж чадсангүй. Тиймээс бид захиалагчдаасаа уучлал гуйж байна” гэж Sekisui House компанийн төлөөлөгч мэдэгдээд дахин ийм алдаа гаргахгүйн төлөө хичээж ажиллахаа амлажээ.

Энэхүү орон сууцны барилгын ажил 2023 оны нэгдүгээр сард эхэлсэн юм.

Барилгын ихэнх байр 70 саяас ($445,319) 80 сая иений хооронд үнээр зарагдаад байжээ.

Нураах шийдвэрээ Sekisui House компани өнөөдөр буюу Мягмар гарагт Кунитачи хотын захиргаанд танилцуулахаар болсон байна.

Тус компани барилга босгосон болон нураах зардлыг өөрийн онцгой хохирол гэж үзэхээ мэдэгджээ.

 

Эх сурвалж: Kyodo News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 35 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 37 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 41 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 42 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 43 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 13 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 14 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 15 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 19 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 35 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 2 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 4 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 18 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 3 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 36 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 39 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 41 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 43 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 18 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 31 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top