
Фон дер Ляйен Европын Комиссын даргын албыг хоёр дахь удаагаа хашина
БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 26 /DW/. Урсула фон дер Ляйен Европын Комиссын тэргүүний албыг хоёр дахь удаагаа хашихаар боллоо. Энэ талаар Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын өмнө тус холбооны удирдлагад боловсон хүчний томилгоо хийх тухай хэлэлцээнд оролцсон улс төрийн гол хүчнүүдийн төлөөлөгчид зургаадугаар сарын 25-ны мягмар гарагт тохиролцжээ.
2024-06-26

БУЛГАН: Түр зуурын аадар борооны улмаас Зүүнтүрүүний гүүр нурж зорчих хөдөлгөөнийг хаалаа
Булган, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. 2024 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 19:20 цагаас 22:29 цагийн хооронд 3 цаг орсон тур зуурын хүчтэй аадар борооны улмаас Булган сумын 4 дүгээр баг Зүүнтүрүүний гол үерлэн бетонон гүүр эвдэрч, нурснаас гүүрээр зорчих хөдөлгөөнийг хаасан байна.
2024-06-26

ТӨВ: Бүрэн суманд 160 хүүхдийн шинэ дотуур байр ашиглалтад орлоо
Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Бүрэн суманд улсын төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 160 хүүхдийн шинэ дотуур байр өнөөдөр ашиглалтад орлоо. Тус барилга нь нийт 3 давхар бөгөөд “Хөх үзүүр” ХХК хоёр жилийн хугацаанд барьж байгуулсан юм.
2024-06-26

ЦАГ АГААР: Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер, ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-26

Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ
Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ.
2024-06-26

“Парис-2024” олимпын наадамд өрсөлдөх жүдочдын нэрс албан ёсоор баталгаажлаа
“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 30 хоногийн хугацаа үлдлээ.
2024-06-26

ЭМД-ын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ.
2024-06-26

СЕХ: Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодтой цахим хурал хийж, заавар, чиглэл өгөв
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өнөөдөр (2024.06.25) цахим хурал хийлээ.
2024-06-26

“Монгол Базальт” ХК Узбекистан улсад орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2024 оны 06 сарын 23-26-ны өдрүүдэд төрийн албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
2024-06-26

Миний мөрөөдлийн зуслангийн газарт 397 хүн нэг өдөр газартай болжээ
Хан-Уул дүүргийн Засаг дарга Богд Хан-Уулын Кувейтын аманд нэг өдөр, нэг тушаалаар 397 хүн газар олгожээ.
2024-06-25

Монголын Нотариатчдын танхим ХБНГУ-ын Холбооны Нотариатчдын танхимтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2024 оны 06 сарын 25-ны өдөр Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ч.Баянжаргал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын холбооны Нотариатчдын танхимын олон улсын харилцаа хариуцсан ерөнхий төлөөлөгч, хүндэт нотариатч, шүүхийн зөвлөх Ричард Бок нар хамтран ажиллах гэрээнд гарыг үсэг зурлаа.
2024-06-25

Энэ сарын 27-ноос эхлэн үргэлжилсэн бороо орно
УОК-оос цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
2024-06-25

Лука Модрич ЕАШТ-д гоол оруулсан хамгийн ахмад тоглогч болжээ
БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 25 /TASS/. Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтод гоол оруулсан хамгийн ахмад хөлбөмбөгчин болжээ.
2024-06-25

Нийслэлийн 6 дүүрэгт ариутгал халдваргүйтгэл хийж байна
Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.
2024-06-25

Хялганат-Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай авто зам ашиглалтад оржээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Хялганат-Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад оруулсан талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.
2024-06-25

ХОВД: Ойрын өдрүүдэд бороотой
Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн дунд үеэр Ховд аймгийн зарим газраар түр зуурын бороо орно.
2024-06-25

Туул голын усны түвшин 267 см болж татарчээ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр бороо орсон. Энэ борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 260-342 см болж, нийт 82 см-ээр давж үерлэсэн тухай Нийслэлийн Онцгой комисс мэдээлэв.
2024-06-25

Ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох боломж бүрдлээ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох боломж бүрдлээ.
2024-06-25

СЭЛЭНГЭ: Голуудын усны түвшин 16-47 см-ээр давж үерлэжээ
Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд үргэлжлэн орж буй аадар борооны улмаас гол мөрний ус үерийн түвшинд хүрээд байна.
2024-06-25

БАЯН-ӨЛГИЙ: Бага Түргэний хүрхрээ
Өлгий, зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Гадаад, дотоодын аялагчдын анхаарлыг зүй ёсоор татдаг Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бол Цэнгэл сумын нутаг дэвсгэрт оршдог Бага Түргэний хүрхрээ билээ.
2024-06-25
