x

СЕХ: Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодтой цахим хурал хийж, заавар, чиглэл өгөв

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өнөөдөр (2024.06.25) цахим хурал хийлээ.

Цахим хурлаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, санал авах үйл ажиллагаатай холбоотой заавар, чиглэл өгч, мэдээлэл солилцов.

Санал авах ажиллагааны бэлтгэл болон зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой “Санал авах ажиллагааны заавар” гарын авлагыг 2198 хэсгийн хороонд хүргүүлж, цахимаар удаа дараа чиглэл хүргүүлснийг хурлын эхэнд онцлов.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо доод шатны сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын дараах заавар, чиглэл өглөө.

Бэлтгэл ажиллагааны хүрээнд:

  • Сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа 23 мянган төрийн албан хаагч санал тэмдэглэх зааврыг боломжит бүхий л хэлбэрээр түгээх, сонгогчдыг мэдээллээр хангах;
  • Санал авах байр, өдөр, цагийг нийтэд сайтар мэдээлэх;
  • Өөрсдийн нутаг дэвсгэр дэх хэсгийн хорооны сонгогчдын тоо, хэсгийн хорооны байршил, холбоо барих утасны жагсаалт, болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг сонгогч иргэд болон ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагад өгөхөд бэлэн болгон бэлтгэх;
  • Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улсын 21 байгууллагын 259 ажиглагч ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн. Ажиглагчдыг ажиллах нөхцөл, боломжоор хангах;
  • Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж үер, усанд автах эрсдэлтэй хэсгийн хороодын байршлын судалгааг гарган, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө гарган ажиллах;
  • Цахилгааны саатал гарч болзошгүй тул цахилгааны эх үүсвэр моторыг бэлдэх;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг батлагдсан хуваарь, чиглэлийн дагуу нийслэл, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд оршин байгаа газарт нь очиж авах тул харьяалагдах нутаг дэвсгэрээс өөр газарт очиж санал авахгүй байхыг анхаарах;
  • Тухайн хэсгийн хороонд ажиглагчаар ажиллахаар бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагч нарын хуульд заасан эрх үүрэг, сонгуулийн санал авах өдөр хэрхэн ажиллах талаар заавар өгөх талаар хэсгийн хороодын дарга нарт чиглэл хүргүүлэх.

Санал авах байранд санал анхаарах асуудлын хүрээнд:

  •  Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчид мэдээлэл бэлтгэх боломжоор хангах (мандат шаардахгүй, ажлын үнэмлэхээр нэвтрүүлэх);
  • Сонгогчдыг мэдээллээр хангах, нээлттэй ажиллах;
  • Хэсгийн хорооны ажилтнуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг угтах, туслах ажилтан бэлдэх;
  • Санал авах байранд сонгогчдод зориулсан санал тэмдэглэл заавар, сонгогчийн үүргийн талаарх мэдээллийг байршуулах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал тэмдэглэх бүхээгт брайль хавтас, томруулсан шил, саналын хуудас гулсуулахгүй байх зорилготой ширээний хулдаасыг байршуулах;
  • Санал авах ажиллагаатай холбоотой гарч буй асуудлыг шийдвэрлэж буй тэмдэглэлийг тухай бүрд нь үйлдэж баталгаажуулах;
  • Хяналтын тооллого хийж байх явцад санал авах байранд ажиглалт хийх иргэдийг дарааллын дагуу оруулах.

Нийтэлсэн: Сонгууль 2024

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 11 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 17 цаг 30 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 17 цаг 46 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 18 цаг 15 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 19 цаг 9 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top