x

БАЯН-ӨЛГИЙ: Бага Түргэний хүрхрээ

Өлгий, зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Гадаад, дотоодын аялагчдын анхаарлыг зүй ёсоор татдаг Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бол Цэнгэл сумын нутаг дэвсгэрт оршдог Бага Түргэний хүрхрээ билээ.

Тус аймгийг зорин ирэгсэд Алтай Таван Богд уулын дараа Бага Түргэний хүрхрээг үзэж сонирхохыг хүсдэг. Тийм учраас аялагчдын тоогоор Алтай Таван Богдын дараа ордог. Тухайлбал, өнгөрсөн онд тус аймагт ирсэн дотоодын аялагчдын тоо 77.8 мянгад хүрсэн бөгөөд тэдгээрийн 50 гаруй хувь нь Алтай Таван Богд ууланд, 30 гаруй хувь нь Бага Түргэний хүрхрээг зорьжээ. 

Алтайн нурууны хадан хавцлаас эхэлсэн хоёр том хөндий нь үзэсгэлэнт Хотон, Хурган нуур хүртэл үргэлжилдэг. Эдгээр хөндийнүүдийг Их, Бага Түргэн хэмээн нэрлэдэг. Хөндийн эргэн тойрон битүү шинэс, нарс, хонин аарцаар хучигдсан ба дундуур нь Их, Бага Түргэний гол урсан Хурган нуурт цутгадаг. Бага Түргэний голын адагт Түрэгийн үеийн сонирхолтой хүн чулууд, мөн төмөр зэвсгийн түрүү үед холбогдох пазырык булшнуудыг үзэж харж болно.

Бага Түргэний хавцалд оршдог уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшгийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Эргэн тойрон нь мөнх цастай уулс, уул хад, зүлэг ногоо, ой мод, булаг шанд, уулын түргэн урсгалтай голуудтай. Хүрхрээ нь 36 метрийн өндөр эгц цавчим хаднаас 2 шатлалтайгаар их, бага хоёр хүрхрээ үүсгэн унадаг. Их хүрхрээний өндөр нь 23 метр, Бага хүрхрээний өндөр 13 метр.

Хүрхрээ оршиж байгаа газар Алтай Таван Богд уулын байгалийн цогцолборт газарт харьяалагдаж, улсын тусгай хамгаалалтад байдаг. Хойд талаараа БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Алтай аймгийн Ханасын дархан цаазат газартай хиллэнэ. Хүрхрээ орчмын Сумдайрых уул, Хөндлөнгийн уул, Дээд ууланд халиун буга, янгир ямаа, аргаль хонь, цоохор ирвэс, хүрэн баавгай, шилүүс мий, нохой зээх зэрэг зэрлэг ан амьтад идээшин нутагладаг. Мөн алтан гагнуур, Алтайн сонгино зэрэг ховор ургамал элбэг тархаж ургасан байдаг. Дээд уулын хонхорт мөнх цас, мөсөн голын гаралтай хэд хэдэн цэнгэг устай нуур, цөөрөм бий.

Бага Түргэний хүрхрээ нь аймгийн төвөөс 180 км, Цэнгэл сумын төвөөс 110 орчим км зайд оршдог. Хүрхрээ рүү Өлгий-Сагсай-Цэнгэл-Бага Түргэн, эсвэл Өлгий-Улаанхус-Цэнгэл-Бага Түргэн гэсэн үндсэн хоёр маршрутаар явдаг. Аялагчид хүрхрээ орохоос өмнө Бага Түргэний амнаас Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны ажилтанд бүртгүүлж, тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаа нэвтрэх тасалбар авна. Тасалбарын үнэ дотоод, гадаадын иргэдэд адилхан 3000 төгрөг байдаг. Хүрхрээнд машинаар шууд яваад очих боломжгүй. Дөхөж очиж машинаа орхиод, цаашаагаа хүрхрээ рүү 2 км орчим явган алхдаг.

Зуны улиралд Их, Бага Түргэний хавцлын аманд Цэнгэл сумын казах айлууд зусдаг тул аялагчид үндэстний ёс заншил, ахуй амьдралтай танилцах, бүргэдчидтэй уулзах, мөн мах, айраг, цагаан идээ худалдаж авах, морь хөлслөх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 4 цаг 19 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 4 цаг 20 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 4 цаг 22 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 4 цаг 22 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 4 цаг 23 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 4 цаг 24 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 4 цаг 25 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 4 цаг 25 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 4 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 4 цаг 27 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 4 цаг 28 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 4 цаг 28 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 8 цаг 15 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 8 цаг 16 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 8 цаг 20 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 8 цаг 20 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 8 цаг 21 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 8 цаг 22 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 8 цаг 24 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 8 цаг 25 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хү...
Top