
Малайзын баялгийн сангаас хулгайлсан мөнгөтэй холбоотой $100 гаруй саяыг буцаан шилжүүлжээ
АНУ-ын хууль зүйн яам эрэн сурвалжлагдаж буй санхүүч Жо Лоу болон түүний төлөөний хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр Малайзын баялгийн сангийн хулгайлагдсан мөнгөтэй холбоотой $100 гаруй саяыг Малайзын засгийн газарт буцаан шилжүүлэхээр болжээ.
2024-06-27

Алтай сумыг байнгын эрчим хүчтэй болгов
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-ын төвлөрсөн системээс найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангаж эхэлжээ.
2024-06-27

Сонгуулийн өдөр онцгой байдлын 535 алба хаагч ажиллана
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалттай холбогдуулан санал авах өдрийн цаг агаарын төлөв байдал, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өглөө.
2024-06-27

ХӨВСГӨЛ: Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглов
Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын сонгуультай холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар 6 дугаар сарын 27, 28, 29-ний өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов.
2024-06-27

Рузвельтэд бичсэн Эйнштейний захидлыг дуудлагаар худалдана
СТОКХОЛМ, 2024 оны зургаадугаар сарын 27 /Azertac/. Суут эрдэмтэн Альберт Эйнштейний гарын үсэг бүхий захидлыг ирэх есдүгээр сард дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай "Christie's" ордон мэдээлжээ. Уг захидлыг 4 сая гаруй ам.доллароос дуудаж үнэ хаялцуулах ажээ.
2024-06-27

Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
2024-06-27

Балж, Онон гол үерийн аюултай түвшинг 5-45 см давжээ
Зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн/, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Алтай нурууны Согоог, Хангай нурууны өврийн Хүнгүй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна.
2024-06-27

ШӨХТГ: Эхний хагас жилд 154 иргэний 52.874.000 төгрөгийн хохирол барагдуулав
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д эхний хагас жилийн байдлаар 115 утсанд 2050, чатботод 147, и-баримт аппликейшнд 115, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 69, нийт 2348 иргэн хандсан байна.
2024-06-27

Зөөврийн хайрцгаар 16352 сонгогч саналаа өгнө
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 16352 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр хүсэлтээ гаргажээ.
2024-06-27

СЭЛЭНГЭ: Төвийн бүсэд нэр дэвшиж байгаа 119 хүний 38 хувь нь эмэгтэйчүүд
Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. 2024 оны УИХ-ын 5-р тойрог буюу төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн тухайд 10 мандатад 18 нам эвсэл, 4 бие даагч, нийт 119 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нийт нэр дэвшигчийн 62 хувь нь эрэгтэй, 38 хувь нь эмэгтэйчүүд байна.
2024-06-27

Боливид төрийн эргэлт хийхийг завджээ
СУКРЕ, 2024 оны зургаадугаар сарын 27 /BBC/. Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе ерөнхийлөгчийн ордон байрладаг нийслэл Ла Паз дахь Ардын Их ордон руу цэргийнхэн дайран орохыг оролдсоны дараа иргэддээ хандан төрийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцэхийг уриалжээ.
2024-06-27

Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад сэрэмжлүүлж байна
ЦУОШГ-аас өнөөдөр /2024.06.27/ Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орно гэж мэдээлж байна.
2024-06-27

Х.Номуун “Парис-2024” паралимпын наадамд цагаан хуудсаар оролцоно
Францын нийслэл Парис хотноо удахгүй эхлэх зуны паралимпын наадамд оролцох тамирчдын нэрс тодорч байна.
2024-06-27

Унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Захиргаа удирдлагын газрын дарга Н.Монголхүүтэй хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар санал солилцлоо.
2024-06-27

“Парис-2024”олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан дугуйн спортын тамирчдыг хүлээн авч уулзав
“Парис-2024” зуны олимпын наадамд Монголын дугуйн спортын тамирчид болох С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нар эрхээ аваад байна.
2024-06-27

Нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургууль
ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хамтран урсгал болон тогтоол уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа.
2024-06-27

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр зургаадугаар сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зургаадугаар сарын 30-нд нутгийн зүүн хагаст, долоодугаар сарын 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-27

Улсын бүртгэлийн байгууллагад 70071 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэжээ
Улсын бүртгэлийн байгууллагад 70071 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэсэн байна.
2024-06-27

Допингийн шинжилгээний хариуг 48 цагийн дотор мэдэгдэнэ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос үндэсний бөхийн допингтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
2024-06-26

Наадмын нээлтийг мюзикл хэлбэрээр үзүүлнэ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг мюзикл хэлбэрээр дэглэн үзүүлнэ.
2024-06-26
