x

Боливид төрийн эргэлт хийхийг завджээ

СУКРЕ, 2024 оны зургаадугаар сарын 27 /BBC/. Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе ерөнхийлөгчийн ордон байрладаг нийслэл Ла Паз дахь Ардын Их ордон руу цэргийнхэн дайран орохыг оролдсоны дараа иргэддээ хандан төрийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцэхийг уриалжээ. 

"Боливийн ард түмэн ардчиллаа хамгаалахын тулд төрийн эргэлт хийхийн эсрэг зохион байгуулалттай байх шаардлагатай байна. Төрийн эргэлт хийх оролдлогын улмаас боливичуудын амь нас дахин үрэгдэхийг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй" гэж тэрбээр телевизээр мэдэгдсэн байна.

Лхагва гаргийн орой цэргүүд засгийн газрын гол барилгууд байрладаг Ла-Паз хотын Мурильо талбай руу орох хэсгийг хааж, дараа нь танкаар ордны хаалгыг хэмхлэхийг оролдсон байна. Талбайд хуягт техник, цэргүүдийг оруулжээ. 

Төрийн эргэлт хийх оролдлогыг удирдаж байсан Боливийн армийн генерал Хуан Хосе Зунига мэдэгдэхдээ, цэргийнхний зорилго бол ардчиллыг сэргээх явдал хэмээгээд улс төрийн хоригдлуудыг шоронгоос суллана гэж амласан байна.

“Зэвсэгт хүчин ардчиллыг дахин сэргээхийн төлөө, 30-40 жилийн турш хэдхэн хүний удирдаж байгаа ардчилал бус харин жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө зүтгэж байна” гэж тэрбээр ерөнхийлөгчийн ордны гадаа цэргүүд болон найман танкаар хүрээлүүлэн зогсон хэлжээ. 

Боливийн Ерөнхийлөгч түүнийг албан тушаалаас нь огцруулж, армийн шинэ ерөнхий командлагчийг томилсноо мэдэгджээ. Шинэ командлагч Хосе Вилсон Санчес тангараг өргөж, цэргүүдийг ухарч, анги руугаа буцахыг тушаасан  байна. 

Боливийн Ерөнхий прокурорын газар Зунигаг баривчилж, ерөнхийлөгчийн ордон руу дайрахад оролцсон бусад хүнийг шалгаж эхэлжээ. 

Зунигаг огцруулах гэж байгаа гэсэн яриа мягмар гарагт тарж эхэлсэн гэж Франс Пресс агентлаг бичсэн байна. Даваа гарагт тэрбээр телевизээр мэдэгдэхдээ, хэрэв Ерөнхийлөгч асан Эво Моралес 2025 онд дахин сонгуульд нэр дэвших юм бол түүнийг баривчлах болно гэжээ.

Моралес бол уугуул иргэд болох индианчуудаас гаралтай анхны Ерөнхийлөгч болж байсан бөгөөд дөрөв дэх удаагаа улиран сонгогдсоны дараахан сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаалтай холбоотойгоор огцрохоос аргагүйд хүрч байв.

Тэрбээр цэргийнхний үйлдэлд тайлбар хийхдээ, "төрийн эргэлт гарч байна" гэж Х сүлжээнд бичээд ардчиллыг хамгаалахыг уриалжээ.

Боливи улс сүүлийн жилүүдэд улс төрийн тогтворгүй байдлын хэд хэдэн үеийг туулсан юм. Төрийн эргэлт хийх оролдлогыг Чили, Эквадор, Перу, Мексик, Колумб, Венесуэл, Бразилын удирдагчид буруушаажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 3 цаг 26 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 3 цаг 28 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 3 цаг 30 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 3 цаг 32 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 3 цаг 34 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 3 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 5 цаг 54 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 цаг 55 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 5 цаг 56 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 56 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 5 цаг 57 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 7 цаг 20 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 7 цаг 22 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 7 цаг 24 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 26 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 7 цаг 27 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 7 цаг 43 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 7 цаг 46 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 7 цаг 46 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 9 цаг 32 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ...
Top