
ОРХОН: Сонгуулийн урьдчилсан дүнгээр Хойд бүсэд МАН 7, АН нэг суудал авлаа
Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 2.2 сая иргэн саналаа өгөхөөс 1.4 сая нь саналаа өгч, 69.3 хувийн ирцтэйгээр өндөрлөлөө.
2024-06-29

Хятадад цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргалаа
БЭЭЖИН, 2024 оны зургаадугаар сарын 29 /RIA Novosti/. Хятадын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаатай холбогдуулан тус улсын Цаг уурын үндэсний төвөөс цаг агаарын аюулын хамгийн дээд буюу "улаан" түвшний сэрэмжлүүлгийг гаргалаа.
2024-06-29

Өнөөдөр хулгана өдөр
2024.06.29 / БЯМБА ГАРИГ
2024-06-29

Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эвсэл 4 суудал авлаа
Энэ удаагийн сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгуулсан 126 нэр дэвшигчийн 32 нь эмэгтэй буюу 25%-ийг эзэлж байна.
2024-06-29

Хэнтийн уулархаг, Дарьгангын тал нутгаар маргааш бороотой
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/.Өнөөдөр 29-ний 8 цагаас 20 цаг хүртэлх хугацаанд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 30-нд дуу цахилгаантай аадар бороотой.
2024-06-29

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр, 30-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-29

Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв
Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эвсэл 4 суудал аваад байна. Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг 100 хувь гар тооллогоор баталгаажуулсны дараа албан ёсны дүнг зарлана.
2024-06-29

Лу.Гантөмөр: Б.Баянмөнх агсныг АН-ын дээд шагнал Чингис хааны одонгоор нөхөн шагнана
Бид эв нэгдлээ ханган сонгуульд орохыг зорьсон, чармайсан. Харамсалтай нь сонгууль эхлэхээс өмнө, сонгуулийн дундуур ч АН-ын гишүүн, бидний хамтран зүтгэгч зарим хүн намынхаа эсрэг ажиллах, өрсөлдөгчдөд худалдагдах үйл явдал асар их өрнөлөө. Үүнд маш их харамсаж байна.
2024-06-29

П.Дэлгэрнаран: Санал хураалт улсын хэмжээнд 70 хувьтай өндөрлөж байна
22:00 цагт улсын бүртгэлийн төхөөрөмж зогссон тул санал хураалт ийнхүү өндөрлөлөө. 69.3 хувьтайгаар дуусаж байна. Гэхдээ нэмэгдэж тооцогдох тоо бий.
2024-06-28

21 аймаг, дүүргийн сонгуулийн ирц 50 хувийг давжээ
Завхан аймгийн ирц хамгийн өндөр буюу 63 хувьтай байгаа бол Дархан-Уул аймгийн ирц хамгийн бага буюу 50 хувьтай байна. Сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөнө.
2024-06-28

СЭЛЭНГЭ: Ямар нэгэн зөрчил гараагүй, санал хураалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт Сэлэнгэ аймагт одоогийн байдлаар 40.2 хувьтай үргэлжилж байна.
2024-06-28

Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 29-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-28

Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч байна
Энэ жил тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохионо. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал зассан бөгөөд хоол хүнс, худалдаа эрхлэгчдэд зориулж нэгдсэн төлөвлөлт хийн ажиллаж байна. Нийтдээ хоол хүнсний 177 асар, худалдаа эрхлэх 65 асрыг нэгдсэн зохион байгуулалттайгаар аж, ахуйн нэгж байгууллагуудад зориулж дэлгэхээр болжээ.
2024-06-28

ГОВЬ-АЛТАЙ: Одоогоор 18911 сонгогч саналаа өгч, ирц 51 хувьтай улсад тэргүүлж байна
Говь-Алтай, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. 15:00 цагийн байдлаар Говь-Алтай аймагт 18911 сонгогч саналаа өгч, ирц 51 хувьтай улсад тэргүүлж байгаа тухай Аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
2024-06-28

ӨВӨРХАНГАЙ: Хангайн бүсийн тойргийн сонгуулийн ирц 30 хувьтай байна
Арвайхээр 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойргийн санал өгөх ирц 11:00 цагийн байдлаар 18.1 хувьтай байсан бол 13:00 цагийн байдлаар 46.527 сонгогч саналаа өгч 32.4 хувьд хүрсэн.
2024-06-28

БАЯНХОНГОР: Санал хураалтын ирц 40 хувьтай үргэлжилж байна
Баянхонгор, 2024 оны зургаадугаар 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна.
2024-06-28

"Лос-Анжелес Лэйкерс" клуб Лейброн Жэймсийн хүүг драфтад сонгожээ
ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 28 /TASS/. “Лос-Анжелес Лэйкерс” баг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ драфтын хоёрдугаар тойрогт НБА-ийн дөрвөн удаагийн аварга Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийг сонголоо. Энэ тухай “Лэйкерс”-ийн хэвлэлийн алба мэдээлэв.
2024-06-28

ДУНДГОВЬ: Сонгуулийн ирц 36,1 хувьтай байна
Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн ирц 14 цаг 20 минутын байдлаар 36,1 хувьтай байна. Дундговь аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 274 сонгогчийн саналыг авчээ.
2024-06-28

АН-ын дарга намынхаа гишүүдийн хамтаар саналаа өгөв
Лу.Гантөмөр: Сонгуулийн дараа төр засгаа эмхлэн байгуулж, улсын наадмаа хийнэ. Түмэн олондоо сайхан наадахын ерөөлийг өргөе.
2024-06-28

Хугацаат цэргийн алба хаагчдад МАН-ын нэр дэвшигчдийг дугуйлахыг албаджээ
Хөвсгөл аймагт бүх хэсгийн хороод дээр МАН-ын хоёр нэр дэвшигчийг заавал дугуйлах зааварчилгаа гаргаад, хэвлээд тавьчихсан байна. Төрийн алба хаагчид сонгуулийн хууль тогтоомж зөрчиж, улс төрийн намд үйлчилж байна гэв.
2024-06-28
