
БНСУ дахин 243 нэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусьт экспортлохыг хориглолоо
Энэ сарын эхээр Орос, Умард Солонгосын удирдагчид стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсны дараа Өмнөд Солонгос улс экспортын хоригоо өргөжүүлж болзошгүйг тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чан Хо Жин мэдэгдэж байсан юм. Шинэчилсэн хоригийн жагсаалтыг бэлтгэл ажлыг хангасны дараа наймдугаар сарын сүүлээр хэрэгжүүлж эхлэх гэнэ.
2024-06-30

Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ үйлчлэх цаг ирлээ
Сонгуульд ялсан МАН-ын дарга "Монголын ард түмэн яллаа" хэмээн мэдэгдлээ. Үгүй шүү. Ардын нам ялсан болохоос Ард түмэн ялсан юм биш. Ард түмэн хэзээ ялдаг вэ гэвэл улс орон нь хөгжиж, шударга ёс тогтож, ард түмэн баян чинээлэг болсон цагт ялдаг юм.
2024-06-30

ЭЕШ долдугаар сарын 4-нд эхэлнэ
Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх сарын 04-07-ны өдрүүдэд зохион байгуулна.
2024-06-30

ЕВРО-2024: Германы шигшээ Данийн багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа
Шөвгийн наймд Германы баг Испани, Гүржийн шигшээ багуудын аль хожсонтой тоглоно. Шөвгийн наймын тоглолт долоодугаар сарын 5-нд Штутгарт хотод болно.
2024-06-30

СЕХ: Хяналтын гар тооллогын дүн санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй
2198 хэсгийн хороонд улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчид, иргэдийн хяналт доор хяналтын тооллого хийж, санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулжээ.
2024-06-30

Наадмаар үйлчилгээ эрхлэх ААН-ийн хүсэлтийг цахимаар авч байна
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулж 40 асрыг бэлдсэн. 21 дарь эхийг цомцог гэрт байрлуулж, олон нийтэд анх удаа дэлгэхээр төлөвлөсөн. Нарантуул зах шиг биш өв соёлоо харуулсан наадам болно.
2024-06-30

Зарим голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ
Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Балж зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул гол Лүн, Онон гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см орчим даван үерлэж байна.
2024-06-30

Түр зогсоогоод байсан иргэний шилжилт хөдөлгөөнийг буцаан сэргээлээ
2024 оны эхний дөрвөн сард 70071 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэсэн нь жилийн дунджаас дөрөв дахин их гарсан байна.
2024-06-30

Наймдугаар сард нутгийн зүүн хагаст бороо хур ихтэй байх төлөвтэй байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард нутгийн зүүн хагаст, есдүгээр сард нутгийн баруун хагаст бороо хур ихтэй байх төлөвтэй байна. Иймд малчид, тариаланчид, ард иргэд гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ажлаа төлөвлөхийг ОБЕГ-аас зөвлөж байна.
2024-06-30

Францын Үндэсний Ассамблейн сонгуулийн эхний шатны санал хураалт өнөөдөр болно
Ээлжит бус сонгууль явуулснаар Францын удирдагч хууль тогтоогчдын дунд өөрийн бодлогод найдвартай дэмжлэг авахын тулд эрх баригч эвслийн улс төрийн баазыг өргөжүүлнэ гэж найдаж байна.
2024-06-30

СЕХ маргааш хуралдаж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна
СЕХ маргааш хуралдаж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэрээ гаргана. Шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барьж, шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэх гардуулна.
2024-06-29

Женнифер Браш: Сонгуулийн өмнө цалин, нийгмийн халамжийг нэмсэн нь эрх баригч намд зүй бус давуу талыг олгосон
Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа чөлөөтэй явуулах боломжтой байсан ч богино хугацаанд үргэлжилсэн албан ёсны кампанит ажил нь нөөц ихтэй, сайн тогтсон намуудыг дэмжсэн байдлаар явагдлаа.
2024-06-29

Даншиг наадам наймдугаар сард болно
Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг наймдугаар сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар товложээ.
2024-06-29

“Олимпийн гараа” тэмцээний үеэр хүүхэд бүрт үнэгүй зайрмаг тараана
“Олимпийн гараа” бага насны хүүхдүүдийн дунд болдог тэмцээний Боксын төрөл 2024 оны зургадугаар сарын 30-наас долоодугаар сарын 1-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.
2024-06-29

Бага насны хүүхэд тогтмол усанд осолджээ
Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гол усанд осолдсон гэх дуудлага мэдээлэл ихээр ирж байна.
2024-06-29

УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг хуулийн хугацаанд танилцуулна
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг танилцууллаа.
2024-06-29

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 30-нд нутгийн баруун хагаст, 7-р сарын 1-3-нд ихэнх нутгаар халж, 2, 3, 4-нд нутгийн баруун хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-29

МАН 35.0, АН 30.1, ХҮН 10.4, Үндэсний Эвсэл 5.2, ИЗНН 5.0 хувийн санал авчээ
Гар тооллогыг өчигдөр 23:00 цагийн үед хийж эхэлсэн, дуусаагүй 6-7 газар үлдээд байна, удахгүй дуусна. Гар тооллого дууссан хэсгийн дүн системээр дамжуулсан дүнгээс зөрөөгүй гэв.
2024-06-29

Тойргоос хамгийн олон санал авсан ТОП 5 гишүүн
Монголын парламентын 9 дэх удаагийн сонгууль амжилттай болж өнгөрлөө. МАН олонх болсон энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор буюу жагсаалт болон бүсчилсэн тойргоос гишүүд сонгож буйгаараа онцлогтой юм.
2024-06-29

Ираны сонгуульд консерватив Жалили, шинэчлэгч Пезешкиян нар тэргүүлж байна
Баасан гаригт болсон Ираны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд шинэчлэгч гэгддэг Масуд Пезешкиан, хуучныг баримтлагч Саид Жалили нар бараг тэнцүү тооны саналаар тэргүүлж байна.
2024-06-29
