x

Францын Үндэсний Ассамблейн сонгуулийн эхний шатны санал хураалт өнөөдөр болно

Францын Үндэсний Ассамблей буюу парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн эхний шат өнөөдөр болно. Энэ удаагийн сонгууль нь сонгуулийн кампанит ажил маш богино хугацаанд буюу гурван 7 хоног хүрэхгүй хугацаанд үргэлжлэх ба ирэх сарын 26-нд Парист эхлэх Олимпын наадмын бэлтгэл ажлын ид үетэй давхцаж байна. 

Үндэсний Ассамблейн 577 суудлын төлөө ерөнхийлөгчийн төвч үзэлт эвсэл, барууны үзэл баримтлалтай “Үндэсний нэгдэл” нам болон зүүний намуудын “Шинэ ардын фронт” эвсэл өрсөлдөнө. Нэр дэвшигчид эхний шатанд ялахын тулд тойргийнхоо сонгогчдын талаас илүү хувийнх нь саналыг авах ёстой. Түүнчлэн эхний шатанд хамгийн багадаа 12.5 хувийн санал авсан нэр дэвшигчид дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй. Хоёр дахь шатны санал хураалт ирэх сарын 7-нд болно.  

Зургаадугаар сарын 9-нд болсон Европын парламентын сонгуульд “Сэргэн мандалт” нам нь томоохон ялагдал хүлээсний дараа Ерөнхийлөгч Эммануэл Макрон парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль зарласан юм. Ээлжит бус сонгууль явуулснаар Францын удирдагч хууль тогтоогчдын дунд өөрийн бодлогод найдвартай дэмжлэг авахын тулд эрх баригч эвслийн улс төрийн баазыг өргөжүүлнэ гэж найдаж байна.

 

Гэвч сүүлийн үеийн санал асуулгуудын дүн Макроны дэмжигчид байр сууриа бэхжүүлж чадаагүй болохыг харуулжээ. Судалгаануудаас харахад ерөнхийлөгчийн эвсэл баруун, зүүний үзэл баримтлалтай өрсөлдөгчдөдөө ялагдаж, гуравдугаарт орж магадгүй байна. Одоогийн байдлаар "Үндэсний нэгдэл" нам рейтингээрээ хол зөрүүтэй тэргүүлж байна. "Шинэ ардын фронт"  барууны өрсөлдөгчдөөсөө хоцорч байгаа хэдий ч эрх баригч эвслээс нэлээд түрүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 3 цаг 25 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 3 цаг 28 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 3 цаг 30 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 3 цаг 32 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 3 цаг 33 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 3 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 5 цаг 54 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 цаг 54 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 5 цаг 56 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 56 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 5 цаг 57 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 7 цаг 19 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 7 цаг 22 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 7 цаг 24 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 25 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 7 цаг 26 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 7 цаг 43 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 7 цаг 46 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 7 цаг 46 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 9 цаг 32 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ...
Top