x

"Лос-Анжелес Лэйкерс" клуб Лейброн Жэймсийн хүүг драфтад сонгожээ

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 28 /TASS/. “Лос-Анжелес Лэйкерс” баг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ драфтын хоёрдугаар тойрогт НБА-ийн дөрвөн удаагийн аварга Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийг сонголоо. Энэ тухай “Лэйкерс”-ийн хэвлэлийн алба мэдээлэв.

Тус клуб өдгөө 19 настай Бронниг 55-р сонголтоор авчээ. Бронни өмнө нь Сьерра-Каньоны ахлах сургуулийн багт тоглож байсан юм. Тэрбээр Өмнөд Калифорнийн их сургуулийн төлөө 25 тоглолтод оролцохдоо дунджаар 4.8 оноо авсан бол самбараас бөмбөг авсан дундаж үзүүлэлт 2.8, оновчтой дамжуулсан дундаж үзүүлэлт 2.1 байна. Өнгөрсөн оны долоодугаар сард Бронни бэлтгэлийн үеэр зүрх нь зогсож, эмнэлэгт хүргэгдэж байв. Түүнд сагсан бөмбөгийн талбайд үргэлжлүүлэн гарахыг 11 дүгээр сард зөвшөөрчээ. 

Өдгөө 39 настай Леброн Жэймс хүүтэйгээ нэг багт тоглохыг мөрөөддөг гэдгээ өмнө нь нэг бус удаа хэлж байсан юм. Тэрбээр хүүтэйгээ зэрэг НБА-д тоглосон анхны тоглогч болж магадгүй байна.  

НБА -ийн дөрвөн удаагийн аварга, дөрвөн удаа үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан Леброн 2018 оноос “Лос-Анжелес Лэйкерс” багт тоглож байгаа бөгөөд өмнө нь “Кливленд” (2003-2010, 2014-2018), “Майами” (2010-2014) багуудад хүчин зүтгэж байв. АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тэрбээр хоёр удаа (2008, 2012) Олимпын аварга болж, мөн Олимпын хүрэл медаль (2004) хүртсэн юм. 

“Атланта Хокс” баг драфтын эхний сонголтоор франц довтлогч Закари Рисашег сонгожээ. Түүний араас “Вашингтон Уизардс” Францын өөр нэгэн тоглогч Александр Саррыг авсан байна. “Хьюстон Рокетс” клуб гурав дахь сонголтоор Америкийн хамгаалагч Рид Шеппардыг сонгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 2 цаг 32 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 19 цаг 37 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 20 цаг 44 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 21 цаг 2 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 21 цаг 3 мин Сэрэмжлүүлэг 21 цаг 6 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 21 цаг 6 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 21 цаг 8 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 21 цаг 10 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 21 цаг 11 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 22 цаг 12 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 22 цаг 15 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 22 цаг 22 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 22 цаг 32 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 22 цаг 32 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 22 цаг 36 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top