x

Малайзын баялгийн сангаас хулгайлсан мөнгөтэй холбоотой $100 гаруй саяыг буцаан шилжүүлжээ

АНУ-ын хууль зүйн яам эрэн сурвалжлагдаж буй санхүүч Жо Лоу болон түүний төлөөний хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр Малайзын баялгийн сангийн хулгайлагдсан мөнгөтэй холбоотой $100 гаруй саяыг Малайзын засгийн газарт буцаан шилжүүлэхээр болжээ.

1MDB гэгддэг төрийн өмчийн сангаас 2012-2013 онуудад нийтдээ $4.5 тэрбум алдагдсан байдаг. Энэ хэргийн гол сэжигтэн болох Лоу (бүтэн нэр нь Лоу Тэк Жо) гадаадад дүрвээд эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд хаана байгаа нь одоо болтол мэдэгдэхгүй байгаа юм.

Малайзын засгийн газарт шилжүүлэх мөнгөний $35 сая орчмыг Энди Уорхол, Клод Моне нарын уран зургууд, Парис хотод оршдог тансаг орон сууцыг зарж борлуулах замаар бүрдүүлжээ.

Эдгээр хөрөнгийг Лоу хулгайн мөнгөөр худалдан авч байсан юм байна.

“Үл хөдлөх хөрөнгө, урлагийн бүтээлүүдээс гадна Хонконг, Швейцар, Сингапурын банкуудад байршиж байсан нийт $67 сая орчмыг Малайзын талд шилжүүлэхээр талуудтай тохиролцлоо” гэж АНУ-ын хууль зүйн яамны мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн хугацаанд нийтдээ $1.4 тэрбумыг Малайзын талд буцааж шилжүүлсэн юм.

Баялгийн сангаас хулгайлагдсан мөнгө цөөн тооны нөлөө бүхий хүмүүсийн халаасанд орж, өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө, хувийн нисэх онгоц, урлагийн бүтээл зэргийг худалдаж авахад зарцуулагдсан гэж Малайзын прокурорууд үздэг байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 3 цаг 26 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 3 цаг 28 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 3 цаг 30 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 3 цаг 32 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 3 цаг 33 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 3 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 5 цаг 54 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 цаг 54 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 5 цаг 56 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 56 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 5 цаг 57 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 7 цаг 20 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 7 цаг 22 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 7 цаг 24 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 25 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 7 цаг 26 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 7 цаг 43 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 7 цаг 46 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 7 цаг 46 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 9 цаг 32 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ...
Top