x

Туул голын усны түвшин 267 см болж татарчээ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр бороо орсон. Энэ борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 260-342 см болж, нийт 82 см-ээр давж үерлэсэн тухай Нийслэлийн Онцгой комисс мэдээлэв.

Мэдээллийн үеэр Туул гол нийслэлд ингэж үерлэсэн тохиолдол байхгүйг албаныхан онцоллоо. Хамгийн сүүлд 1966 оны үерээр 310 см хүрч, үерийн аюултай түвшинг давж байсан бол өнгөрсөн жил 311 см хүрсэн гэдгийг дурдав. Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар голын түвшин 267 см болж татарчээ. Нийт 211 удаагийн дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын болон мэргэжлийн байгууллагын 1118 албан хаагч, 121 автомашинтай шуурхай ажилласан байна.

Хэвлэлийн хурлын үеэр хотын менежер Ц.Төрхүү ярихдаа, “Сэлбэ голын инженерийн байгууламж дотор байгаа бургас, лагийг зөөж байна. Энэ ажлыг нэгдүгээр сарын 5-наас хийж эхэлсэн. Нийслэлд 1966 оноос хойш Сэлбэ гол дагуух даланг байгуулсан. Нийт 24 км даланг байгуулж, гар хийцлэлээр хийсэн. Бид энэ жил 1.5 км төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна. Иргэд гол дагуух бургасыг тайрч сүйтгэж байна гэж шүүмжилдэг. Ер нь инженерийн байгууламж буюу далан дотор мод бут сөөг байх ёсгүй. Хууль журамдаа ч тэгж заасан байдаг. Нийт 30 дүгнэлт гарч, шинжлэх ухааны үндсэн дээр энэ ажлыг хийж байгаа. Бургас мод усны урсацыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг” гэв.

Геодези, усны барилга байгууламжийн газраас өнгөрсөн дөрвөн жилд 33 томоохон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ хийжээ. Харин 1.2 километр үерийн далан, байгууламж шинээр барьсан байна. Энэ жилийн хувьд 12 ус зайлуулах шугам сүлжээ барихаас зургааг нь ашиглалтад оруулсан аж. Үлдсэнийг нь наадмаас өмнө дуусгана гэдгийг онцоллоо. Улаанбаатарт 1253 км авто зам байдгаас 250 км нь ус зайлуулах шугам сүлжээтэй байдаг. Түүнчлэн нийт 68 мянган тонн лаг шавар зөөж цэвэрлэхээр төлөвлөснөөс 30 мянгыг нь зөөвөрлөсөн байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ 4 цаг 0 мин Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ 4 цаг 1 мин Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ 4 цаг 2 мин Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв 4 цаг 3 мин НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ 4 цаг 4 мин Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо 4 цаг 4 мин ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ 4 цаг 5 мин Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана 4 цаг 6 мин Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа 4 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо 4 цаг 7 мин Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна 4 цаг 8 мин Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ 4 цаг 9 мин Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ 7 цаг 55 мин АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ 7 цаг 56 мин Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон 8 цаг 0 мин Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо 8 цаг 1 мин “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа 8 цаг 2 мин Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө 8 цаг 2 мин Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ 8 цаг 5 мин Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ 8 цаг 5 мин
iИх уншсан
Б.Баяраа: Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл хууль зөрчсөн, УИХ... Хийрхэл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх үндэслэл бий юу? Ерөнхий сайдаасаа урвасан болон урваагүй сайд нар Хорвоо чамайг араараа тавилаа ч: ЗУУГУУЛАА ҮХНЭ Ханае Мори: Наран мандах орны кутюрын анхны хатан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо Буян үйлдэх үү? Дайн хийх үү? “Дэлхийн мандалт” зураг дээр нар харагдахгүй байгаагийн шалт... “Алмасын цав”-д юу болов? Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Өссөн ахуй, ээж хоёр миний анхны... Леонардо да Винчийн удам судрыг 21 үе дамнуулан судалж, амьд... Хятад улс: АНУ хэлэлцээний тохиролцоог ноцтой зөрчиж байна г... Прокурорын байгууллага тавдугаар сард 55 мянга гаруй хэрэгт ... Япон улс ажилтнуудыг наранд цохиулах эрсдлээс хамгаалахыг ко... Хөвсгөлд хүрэн баавгай иргэдтэй таарчээ “УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ ... Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж... Монгол, Дани хоёр орны хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хү...
Top