
Зөвшөөрөлгүй баригдсан 6154 метр хашааг буулгажээ
Мөн 76 байршилд 1224 гараашийг буулгаж газрын зөрчлийг арилгуулжээ. Газрын тухай хуулийн дагуу буруутай этгээдээр зөрчил арилгахад учирсан зардлыг нөхөн төлүүлдэг.
2024-08-22

Ерөнхийлөгч Жо Байден намынхаа их хурлаас алга ташилтаар үдүүлэв
Жо Байден: Камалаг өнгөрсөн сонгуульд хамтрагчаараа сонгосон нь миний карьерийнхаа туршид гаргасан хамгийн зөв шийдвэр байсан. Тэр хатуу, туршлагатай, үнэхээр үнэнч хүн.
2024-08-22

АНУ-д харааны бэрхшээлтэй, дауны синдромтой барби гаргажээ
Шинэ хүүхэлдэйнүүдийг Америкийн хараагүй хүмүүсийн сан, Дауны синдромтой үндэсний нийгэмлэгийн оролцоотойгоор бүтээжээ.
2024-08-22

Эрчим хүчний тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулна
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эх үүсвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төсөл боловсруулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
2024-08-22

Украины тал Москва хот руу нисгэгчгүй онгоцоор довтолжээ
ОХУ-ын нийслэл Москва хот руу өчигдөр Украины тал нисгэгчгүй онгоцоор довтолсон ч ямар нэг хохирол амсаагүй тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Үүнийг дайн эхэлсэн цагаас хойш Москваг чиглэсэн томоохон ийм халдлагуудын нэг гэж дүгнэж байна.
“Энэ бол Москва хотод дроноор халдах гэсэн бүх цаг үеийн хамгийн том оролдлогуудын нэг байлаа” гэж тус хотын захирагч Сергей Собянин сошиал хуудсандаа мэдээлсэн байна.
2024-08-22

Ж.Баярмаа: Зардлаа нэмж, төсөв тэлэх тусам инфляц өсч, мөнгөний хатуу бодлого явуулахад хүрнэ
Нийгмийн шинжтэй суурь реформуудыг хийх байх гэж хүлээж байсан ч хамтарсан Засгийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй байна.
2024-08-22

Бэн Афлекаас салах өргөдлөө Женифер Лопез шүүхэд гаргажээ
Холливүүдийн цуутай хос болох Женифер Лопез, Бэн Афлек нар гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан нь нэгэнт тодорхой болжээ.
Лопез гэр бүл салгах өргөдлөө Мягмар гарагт Лос-Анжелесын шүүхэд гаргасныг өчигдөр хэвлэлүүд олж мэдээлсэн байна.
Тэд 2022 оны долдугаар сард Лас-Вегас хотод гэрлэлтээ батлуулж, дараа сард нь Жоржиа мужид хуримлаж байсан юм.
2024-08-22

Лукашенкогийн хэлсэн үгтэй холбоотойгоор Ереван дахь Беларусийн элчин сайдын яам “халдлагад” өртөв
Саяхан Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэлсэн үг Арменийн ард иргэдийг хилэгнүүлсэн байна.
Өчигдөр хэсэг иргэд Ереван хот дахь Беларусийн элчин сайдын яамны байр руу өндөг, улаан лооль шидэж, тус улстай дипломат харилцаагаа таслахыг эрх баригчдаасаа шаарджээ.
2024-08-22

“Neuralink”-ээс хүний тархинд чип суулгах хоёр дахь туршилт амжилттай болсныг зарлав
Тэрбумтан Илон Маскын “Neuralink” компани хүний тархинд чип суулгах хоёр дахь мэс ажилбар амжилттай болсныг зарлалаа.
Тус компани энэ оны эхээр анхны мэс заслыг амжилттай хийсэн хэмээн зарлаж байсан ч дөрвөн сар орчмын дараа чипийг тархитай холбосон утас нь салсан талаар мэдээлсэн.
Харин энэ удаагийн туршилтад анхных шиг чипийг тархинд холбосон утас салсан асуудал гараагүй гэжээ.
2024-08-22

"Оюу толгой"-н олборлосон зэсийн хэмжээ 23 хувиар өсжээ
"Оюу толгой” компани 2024 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа.
Үйлдвэрлэлийн мэдээлэл
Гүний уурхайн олборлолт үргэлжилсээр байна. Олборлосон зэс энэ оны хоёрдугаар улиралд 23 хувиар өсжээ. Энэ улиралд
Гүний уурхайгаас 2.02 хувийн зэсийн дундаж агуулгатай, 1.5 сая тонн хүдэр,
Ил уурхайгаас 0.37 хувийн зэсийн дундаж агуулгатай 9.3 сая тонн хүдэр тус тус олборлосон байна.
2024-08-22

ХУД-т 640 хүүхдийн суудалтай сургуулийг аравдугаар сарын 20-нд ашиглалтад оруулна
2022 онд ХУД-ийн 16 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль болон 300 ортой цэцэрлэг барьж эхэлсэн. Гэвч дэд бүтцийн асуудлаас үүдэн барилгын ажил удааширч, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.
2024-08-22

Илон Маск компаниудаа Калифорнигаас нүүлгэнэ
Тус мужийн засаг захиргаа Жендерийн адилтгалын тухай хууль баталсны дараа тэрбумтан ийм шийдвэр гаргалаа гэж ВВС бичжээ. Уг хуулиар, сурагчид нь хүйсээ солиулж буйг эцэг эхэд нь мэдээлэхгүй байх үүргийг сургуулиудад өгчээ.
2024-08-22

Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал хаалттай явагдана
Өнөөдөр болох үл явдлын тойм...
2024-08-22

Төвийн болон говийн аймгуудын дуу цахилгаантай бороо орно
22-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-08-22

Эко бие засах газар нэрийдлээр модон жорлонгууд барьсан байжээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамд нэгэн иргэн гомдол ирүүлжээ.
Гомдол, мэдээллийн дагуу Архангай аймгийн Өгийн нуур, Хэнтий аймгийн Аварга тосон нуур, Увс аймгийн Хяргас нуур орчимд амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч 49 аж ахуйн нэгж, 152 эко гэрийг хяналт шалгалтад хамруулсан байна.
2024-08-21

Гэр хорооллын 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэртэй болгоно
НЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд энэ онд 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, түүний ач холбогдлын талаар иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.
2024-08-21

Газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд ₮190 тэрбумын нөхөн олговрыг олгожээ
Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон батлагдсан төсвийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 70 байршилд 2500 нэгж талбарыг чөлөөлж авто зам, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэнэ.
2024-08-21

Словенийн Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар мотоцикл унах хоббитой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
2024-08-21

Нийслэлийн 70 байршилд 2,500 нэгж талбарыг чөлөөлж авто зам, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг барина
Өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 1,500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна.
2024-08-21

П.Наранбаяр: 36 сургуулийн 23,188 сурагчийн асуудлыг түрээсийн байраар шийднэ
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 12-25-нд үргэлжилнэ.
2024-08-21
