x

Гэр хорооллын 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэртэй болгоно

НЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд энэ онд 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, түүний ач холбогдлын талаар иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүс нутаг хариуцсан суурин төлөөлөгч Лин Цаотай уулзаж, төслийн хэрэгжилт, цаашид хийх ажлын талаар санал солилцов.

Уг төслийн хүрээнд нарны эрчим хүчээр 76 айл өрхийн хэрэглээг хангах судалгаа болоод бусад холбогдох бэлтгэл ажлыг хангаж, суурилуулалтын ажлыг эхлүүлсэн байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулах боломжтой гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.

НЗД-ын орлогч Л.Хосбаяр “Төвлөрсөн дулаанд холбогдоогүй гэр хорооллын оршин суугчид өвлийн улиралд 24 цагийн турш шахмал түлш түлж байна.

Гэр хорооллын 200,000 орчим өрх нүүрсэн суурьтай түлшээр халаалтын хэрэгцээгээ хангаж байгаа нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол хүчин зүйл бөгөөд энэ нь оршин суугчдын эрүүл мэндэд, тэр дундаа хамгийн эмзэг бүлэгт багтдаг эмэгтэй тэргүүнтэй өрхийн гишүүдийн эрүүл мэндэд томоохон аюул учруулж байна.

Агаарын бохирдол эрүүл мэндэд хор хохирол учруулдаг болох нь тоо баримтаар нотлогдсон бөгөөд энэ нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний шинэ загварт шилжих үндэслэл болж байна. Цаашид энэхүү төслийг улам өргөжүүлэн, сэргээгдэх эрчим хүчний салбарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 1 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 7 цаг 4 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 7 цаг 20 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 7 цаг 49 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 8 цаг 43 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top