x

Лукашенкогийн хэлсэн үгтэй холбоотойгоор Ереван дахь Беларусийн элчин сайдын яам “халдлагад” өртөв

Саяхан Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэлсэн үг Арменийн ард иргэдийг хилэгнүүлсэн байна.

Өчигдөр хэсэг иргэд Ереван хот дахь Беларусийн элчин сайдын яамны байр руу өндөг, улаан лооль шидэж, тус улстай дипломат харилцаагаа таслахыг эрх баригчдаасаа шаарджээ.

Өмнөх өдөр нь Оросын төв телевизээр ярихдаа Лукашенко тус улсын одоогийн эрх баригчдын явуулж буй Москвагаас холдож, Өрнөдтэй ойртох гадаад бодлогыг хурцаар шүүмжилсэн юм.

“Арменичууд хэнд хэрэгтэй юм бэ? Хэнд ч биш. Эдийн засгаа хөгжүүлж, өөрийн нөөц боломжиндоо найдах гээд үзэг л дээ. Франц гэж юу юм? Макрон гэж хэн юм? Маргааш Макрон байхгүй болоход бүгд арменичуудыг мартана шүү дээ” гэж Лукашенко ярьжээ.

Беларусийн элчин сайдын яамны гадна болсон эсэргүүцлийн ажиллагааг Өрнөдийн талыг баримтлагч Бүгд Найрамдах Улсын Төлөө нам зохион байгуулсан юм.

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын дунд тус намын дарга Арман Бабажанян байсан байна.

зураг

 

Тэд Беларусийн элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөх, Минсктэй дипломат харилцаагаа таслахыг уриалсан шаардах бичигт иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.

Хөдөлгөөнд Арменийн өөр хоёр улс төрийн нам болон Өрнөдийн талыг баримтлагч төрийн бус байгууллагууд нэгдсэн байна.

2020 оны Уулын Карабахын дайнд Азербайжан улсыг бэлдэхэд Москвад төвтэй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын хоёр гишүүн улс тусалсан талаар Арменийн ерөнхий сайд Никол Пашинян энэ оны тавдугаар сард эгдүүцэн ярьж байв.

Тэр Орос, Беларусь хоёрыг хэлсэн нь тодорхой байсан юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард Азербайжан улс Уулын Карабахаас салан тусгаарлагч хүчийг шахан гаргаж, өөрийн газар нутагт нэгтгэсэн.

Сүүлийн 30 орчим жил Арменийн хяналтад байсан газар нутгийг алдсан энэ үйл явдлын дараа Ереван, Москвагийн харилцаа эрс муудаад байгаа.

Оросын тал Арменийн аюулгүй байдлыг хангах амлалтаа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Ереваны эрх баригчид Өрнөдийн орнуудтай ойртох бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн юм.

Пашинян улс орноо Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагаас гаргах санааг олон удаа цухуйлгаад байгаа.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров түүнийг Өрнөдийн захиалгаар “Орос-Арменийн харилцааг сүйрүүлэхийг зорьж байна” хэмээн шүүмжилж байв.

 

Эх сурвалж: Radio Free Europe

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 28 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 31 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 34 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 36 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 37 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 14 цаг 6 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 8 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 9 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 12 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 28 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 55 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 57 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 11 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 56 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 29 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 32 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 34 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 36 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 12 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 24 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top