x

Украины тал Москва хот руу нисгэгчгүй онгоцоор довтолжээ

ОХУ-ын нийслэл Москва хот руу өчигдөр Украины тал нисгэгчгүй онгоцоор довтолсон ч ямар нэг хохирол амсаагүй тухай албаны эх сурвалж мэдээлжээ. Үүнийг дайн эхэлсэн цагаас хойш Москваг чиглэсэн томоохон ийм халдлагуудын нэг гэж дүгнэж байна.

“Энэ бол Москва хотод дроноор халдах гэсэн бүх цаг үеийн хамгийн том оролдлогуудын нэг байлаа” гэж тус хотын захирагч Сергей Собянин сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

Нийслэлийг тойрсон агаарын довтолгооноос хамгаалах системүүд бүх дроныг байндаа хүрэхээс нь өмнө устгасныг тэр бас мэдээлжээ.

Шөнийн тэнгэрт нисэж буй дроныг устгах үеэр дэлбэрэлт болж, зогсоолд байсан автомашинуудын дохиолол дуугарч буйг харуулсан дүрс бичлэгүүд сошиал сүлжээнд тарсан байна.

Лхагва гарагийн шөнө Оросын тал Украины 45 дроныг нутаг дэвсгэр дээрээ унагасны 11 нь Москваг чиглэж байсан гэнэ.

Украинтай хил залгаа Брянск мужийн захирагч Александр Богомаз мөн газар нутагт нь томоохон агаарын довтолгоо болох үеэр 23 дроныг унагасан тухай мэдээлжээ.

Өчигдөр буюу Лхагва гараг нь Украины арми Курск мужийн нутагт, Оросын арми Донбасын фронт дээр давшилтаа үргэлжлүүлсэн өдөр байлаа.

Украины арми сүүлийн хэдэн хоногийн дотор Курск мужийн Сейм гол дээр байрладаг гурван гүүрийг устгасан бол өчигдөр Оросын армийн хөвөгч гүүр болон үүнтэй холбоотой инженерийн техник төхөөрөмжүүдийг бас устгажээ.

Ингэхдээ АНУ-д үйлдвэрлэсэн HIMARS пуужингийн системийг ашигласан байна.

Киевийн эрх баригчид Курскийн ажиллагааны үеэр Өрнөдийн зэр зэвсгийг ашигласнаа анх удаа албан ёсоор мэдээлсэн нь энэ байлаа.

Наймдугаар сарын 6-ны өдөр Курскийн ажиллагаа эхэлснээс хойш Украины цэргийн довтолгооны улмаас 31 энгийн иргэн алагдаж, 143 хүн шархадсаны 79 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай ТАСС агентлаг өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    зул бөхөхийнхөө өмнө бадамладаг гэж үнэн үг шүү!
    2024 оны 08 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 23 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 26 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 29 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 31 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 32 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 14 цаг 1 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 3 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 4 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 8 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 23 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 50 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 52 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 7 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 52 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 24 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 27 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 29 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 31 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 7 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 20 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top