x

Ерөнхийлөгч Жо Байден намынхаа их хурлаас алга ташилтаар үдүүлэв

Ерөнхийлөгч Жо Байден Чикаго хотод болж буй Ардчилсан намын үндэсний их хурал дээр сэтгэл хөдөлгөм үг хэлж, хуралд оролцсон бүх хүний алга ташилтаар үдүүлжээ. Байден “Хэдхэн долоо хоногийн дотор ерөнхийлөгчийн өрсөлдөөнийг өөрийн талд эргүүлж чадсан” хэмээн Харрисыг магтаад “Бидэнд хийх зүйл их байгааг хоёулаа мэдэж байгаа. Гэхдээ бид зөв чиглэлд явж байгаа” гэж хэлжээ. Америкийн дэд ерөнхийлөгч болсон анхны хар арьст эмэгтэй Камала Харрис Ардчилсан намд шинэ амьсгал оруулж, олон нийтийн санал асуулгаар Бүгд найрамдах намын удирдагч Дональд Трампыг гүйцэж түрүүлээд байгаа билээ.

Байден Америкийн түүхэнд гүйцэтгэсэн өөрийн байр суурийг товч илэрхийлээд зогсохгүй өөрийг нь Цагаан ордонд залгамжилна гэж найдаж буй дэд ерөнхийлөгчийн тухай үг хэлж түүнд хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрээр “Камалаг өнгөрсөн сонгуульд хамтрагчаараа сонгосон нь миний карьерийнхаа туршид гаргасан хамгийн зөв шийдвэр байсан. Тэр хатуу, туршлагатай, үнэхээр үнэнч хүн” гэж хэлжээ. Тэгвэл Камала Харрис тайзан дээрээс “Гайхалтай ерөнхийлөгч” хэмээн түүнийг магтаж “Жо, таны түүхэн манлайлал, манай үндэстний төлөө насан туршдаа хийж гүйцэтгэсэн бүх зүйлд баярлалаа. Бид танд үүрд талархаж байх болно. Би танд хайртай” гэж хэлэхэд намын гишүүд нь “Бид чамд хайртай, Жо” гэсэн уриа цууриатуулж, 81 настай ерөнхийлөгч нулимс дуслуулан, цугласан олны чих дүлийрэм алга ташилтаар үдүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 26 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 29 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 32 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 34 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 35 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 14 цаг 4 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 6 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 7 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 11 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 26 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 53 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 55 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 10 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 55 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 27 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 30 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 32 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 34 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 10 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 23 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top