
Ли Жунмин: Монголын нүүрсний экспорт Австралиас давж магадгүй
Ли Жунмин: Хятадад сайн чанарын коксжих нүүрсний зах зээл дутмаг байгаа. Монголын коксжих нүүрсний чанар сайн байвал орон зай их гэж бид үзэж байна. Ирээдүйд хэрэгцээ нь саарах магадлалтай ч өнөөдөр коксжих нүүрсний хэрэгцээ их байна.
2019-09-09

Ө.Ганзориг: Цээжлэлтэд суурилсан боловсролын системээс дэлхий 50 жилийн өмнө татгалзсан
Стив Жобсын амжилт Сингапур улсын хөгжлийн нууц, Хятадын эдийн засгийн цаад шалтгаан гэх мэт өндөр бүтээмжийн нарийн учрыг сэтгэл зүйчид сүүлийн зуун жил судалж байна. Эцэст нь “Хүний хүсэл эрмэлзэл, сэтгэл зүйн боловсрол юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Монголчууд хандлага, төлөвшил, хүмүүжил гэж ярьдаг.
2019-09-09

Ард нийтийн санал асуулга явуулахад 15 тэрбум төгрөг шаардлагатай
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын нөөц сангийн үлдэгдэл АНСА-д хүрэлцэхгүй" гэжээ. Тиймээс АНСА-ыг зохион байгуулах зардлыг төсвийн тодотголоор хийх саналыг гишүүд гаргасан байна.
2019-09-09

ҮАБЗ ба ШЭЭС
Хэдэн хоногийн дараа... Монголд айлчилсан В.Путин буцаж явна.
-Манай “Тулка”-д хэдэн гаагүй үнэртэй шүдний “оо” явуулаарай, юугаа хэрэглэхээр ингэдэг байна аа... чёрт. Алив нөгөө гаатай үрлээсээ дахиад хэдийг...
2019-09-09

О.Мөнхсайхан: Үндсэн хуулийн өөрчлөлт буцвал дараа нь Ерөнхийлөгчийн засаглал руу л явна
О.Мөнхсайхан: Парламeнтын тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн АНСА-ыг унагах, дараа нь eрөнхийлөгчийн засаглал руу түлхэхээр оролдож байна. Парламентын ардчиллаас татгалзвал бид хамтаараа "амиа хорлосон"-той адил болно.
2019-09-09

С.Эрдэнэ: Иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ” луйварчидтай бид зөвшихгүй
С.Эрдэнэ: 62 гишүүний өргөн барьсан төслийг дэмжихгүй гэдгээ бид анхнаас нь мэдэгдсэн. Тэдэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний эрх, ёс суртахуун байхгүй. Тиймээс МАН-аас оруулсан аль ч саналыг бид дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
2019-09-09

“Нарны хүү, сарны охин” компани захиалагчдаа хууран мэхэлжээ
“Нарны хүү, сарны охин” компани захиалагчдаа хууран мэхэлж, захиалсан байрыг нь бусдад өндөр үнээр дамлан зарж, урьдчилгаанд өгсөн мөнгийг нь өгөхгүй ор сураггүй алга болсон асуудлаар захиалагчид мэдээлэл хийнэ.
2019-09-09

Чингэлтэй ууланд олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулжээ
Хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн хэмжээ нь 108x72 метр. Олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлгэн талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн зургаан зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжит 2000 хүний суудалтай.
2019-09-09

Ирэх амралтын өдрүүдийг "Автомашингүй өдөр" болголоо
Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр"-ийг зохион байгуулахаар болжээ.
2019-09-09

Х.Тэмүүжин: Эцсийн дүндээ Дээд шүүхийн хэдэн шүүгчийн төлөө л зодолдож байна
Шүүх дээр болж байгаа хэрүүл тэмцэл хаана очиж дуусч, хэний төлөө зодолдож байна? Эцсийн дүндээ Дээд шүүхийн хэдэн шүүгч, Ерөнхий шүүгчийн төлөө л энэ улстөрчид чинь зодолдож байна шүү дээ. Нэг ёсондоо хонгилынхоо түлхүүрийг авах гэж байна. Үүнийг хүртэл Үндсэн хуульдаа бичиж болохгүй биз дээ.
2019-09-09

Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуган үүдээ нээлээ
Маргааш буюу 8-ны ням гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хүрээ цам-Даншиг наадам-2019”-ыг "Батцагаан" цогчэн дуганын нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан зохион байгуулна.
2019-09-07

Санал асуулгаар унавал ахиад найман жил Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй
Б.Тогтохсүрэн: Ард нийтийн санал асуулга явуулахад Ерөнхийлөгчийн сонгуультай дүйцэхүйц хэмжээний зардал гарна.
2019-09-07

Скай их дэлгүүрийн гадна талбайд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа
Үзэсгэлэн худалдаанд байцаа 800, манжин лууван 1500-1800, сонгино 1500-2500, тарвас 800-1500, зөгийн бал 20,000, сармис 12000-15000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
2019-09-07

Оросын тал төмөр замын ямар төслүүдэд хамтрах сонирхолтой вэ?
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан:
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд оросын тал оролцох, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рельс төмрийг Оросын талаас нийлүүлэх, Арцсууриас нааш татах Олон Овоот чиглэлийн төмөр замд хамтран ажиллах, Кызыл-Курагино чиглэлийн төмөр замтай холбох талаар ярьсан.
2019-09-07

Нэгдүгээр эмнэлгийн гадна тохижилтыг хүйтрэхээс өмнө дуусгана
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажлын явцыг шалгаж, тохижилтын ажлыг чанартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
2019-09-07

Энэтхэгт эмнэлгийн үйлчилгээ авахад визний ангилал харгалзахгүй
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын визийн журамд өөрчлөлт орж, визийн ангилал үл харгалзан бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болжээ.
2019-09-07

Шүүхийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зарим заалтыг Үндсэн хуульд нэмэхээр болов
“Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах” санал дэмжигдсэнгүй.
2019-09-07

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулна
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эцсийн шийдийг ард түмнээсээ асуух нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.
2019-09-07

ЕБС-ийн сурах бичиг хэвлэлтээс гарах хүртэл цахим хэлбэрээр ашиглах боломжтой
ЕБС-ийн бүх ангид хэрэглэх сурах бичгүүдийг цахим орчинд байршуулсан тул гадуур худалдаанаас авах шаардлагагүй гэв.
2019-09-07

Б.Мэдрээ: Зээлийн хүүг бууруулж болно(I хэсэг)
Б.Мэдрээ: Дэлхий даяар дийлэнх улсууд харилцагчийнхаа харилцах дансанд хүү төлөхийг хориглосон хуультай. Манай банкууд өөр хоорондоо өрсөлдөхдөө шинэ технологи, шинэ бүтээгдхүүнээр бус харилцах дансанд чинь тэдэн хувийн хүү төлье гэсэн ойр зуурын зүйлээр л өрсөлдөж байгаа.
2019-09-07
