
Ард нийтийн санал асуулгад оруулах ҮХНӨ-ийн төслийг АН дэмжихгүй
С.Эрдэнэ: УИХ-ын 62 гишүүний анх өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, АН, Ерөнхийлөгчийн өгсөн саналууд төсөлд тусгалаа олж чадаагүй. Анхны зорилтоосоо ухарсан. Тиймээс хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжсэн төслөөр ард нийтийн санал асуулга явуулбал АН дэмжихгүй.
2019-09-12

2011 оноос өмнө үйлдвэрлэгдсэн автомашинд цацрагийн хэмжилт үнэ төлбөргүй хийнэ
Нээлттэй өдөрлөгийн үеэр цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас Япон улсад 2011 оноос өмнө үйлдвэрлэгдсэн авто тээврийн хэрэгсэлд цацрагийн хэмжилтийг үнэ төлбөргүй хийх юм байна.
2019-09-12

БНСУ-д тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлалаа
2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа.
2019-09-12

Олимпийн хороо "Алтан од" одонгоо УИХ-ын гишүүн Б.Наранхүүд өглөө
Б.Наранхүү “Бээжин-2008” Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт 1 сая ам.доллар, мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт 500 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшууллыг олгож байсан тул түүний их спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнасан байна.
2019-09-12

Түрээсийн сурах бичгүүд өнөөдрийг хүртэл хэвлэгдээгүй байна
Азийн хөгжлийн банкны найман тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2.6 сая сурах бичиг хэвлэх бөгөөд сурах бичиг хэвлэгдэх хүртэл ахлах ангийн сурагчид интернет болон гар утасны аппликейшн ашиглан хичээлээ хийх боломжтой гэв.
2019-09-12

Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална
Төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлж, алдагдлыг үе шаттай бууруулах, Бизнес хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын хуулийн шинэчлэл хийнэ гэв.
2019-09-12

Монголоор дайрах байгалийн хийн хоолойн чиглэл амьдрал дээр хэрэгжихгүй
Чиндаогийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын талаас Монголыг эдийн засгийн коридор болохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголоор дамжуулах тал дээр тодорхой байр суурь илэрхийлэхгүй байгаа. Ингэвэл ОХУ-д ашигтай ч Хятадын хувьд алдагдалтай тусах юм.
2019-09-12

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдэнэ
Конвенцид нэгдснээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах нөхцөл бүрдэх юм.
2019-09-12

Л.Элдэв-Очир: Бид шинэ хонгилын түүхийг бичиж эхлэх гэж байна
Л.Элдэв-Очир: Нэг хүн тэр чигээрээ бяртай байдаггүй юм. Бяртай хүн болгоны үүдийг сахиж хүн амьдардаггүй юм. Энэ шүүх засаглалын заалтыг өөрчлөхгүй бол авлигыг таслах зогсоож чадахгүй боллоо. Би хуйвалдаанд оролцсон УИХ-ын гишүүдэд харамсаж байна.
2019-09-12

Сүхбаатар дүүрэгт сайжруулсан түлш борлуулах 50 цэг ажиллана
Иргэд зуух худалдан авахдаа ахуйн хэрэглээний зуухны MNS 5216:2016 стандарт хангасан тодорхойлолт, тэмдэглэлтэй, хэрэглээний гарын авлагатай зуух худалдан авахыг зөвлөж байна.
2019-09-12

"Уудам Монгол" сургуулийн сурагчид хордлого авч ХӨСҮТ-д хүргэгджээ
Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах "Уудам Монгол" дунд сургуулийн 10 сурагч хордлогын шинж тэмдэгтэй ХӨСҮТ-д хүргэгджээ.
2019-09-12

Ардын нам “алтан” боломжийг алдагдсан боломж болголоо
Намын бүлэг дээр 100 хувийн саналаар дэмжигдсэн төслийн заалт (Ерөнхийлөгч шүүгчдийг томилохгүй батламжилна. Батламжлахаас татгалзсан тохиолдолд үндэслэлээ заавал танилцуулна) нэгдсэн хуралдаан дээр хамраараа газар хатгахыг харваас гишүүдийн олонхи "төмсгөндөө хавчаартай" яваа нь илэрхий.
2019-09-12

Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч нар бүрэлдэхүүнээрээ ажлаа өглөө
Манай жүдочид энэ жил ДАШТ-ээс ганцхан хүрэл медаль хүртэн, тааруу амжилт гаргасан учраас Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлага хүлээж, ажлаа өг гэсэн байна.
2019-09-11

Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо
Ард нийтийн санал асуулга зохион байгуулалт, зардлыг багасгах, хугацаатай холбоотой асуудлыг Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд дахин хянуулахаар болсон тул тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэв.
2019-09-11

“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөрийг баталлаа
Хөтөлбөрийн хүрээнд 2021 он гэхэд нийслэлийн сургуулийн өмнө боловсролын хамрагдалтыг 100 хувьд хүргэх, бүх сургууль 1-2 ээлжид шилжиж, хүүхэд бүр чанартай, стандартад нийцсэн чанартай боловсролын үйлчилгээг хүртэх боломжийг бүрдүүлнэ гэв.
2019-09-11

Евгений Трифонов: Халхын голын дайны үр дүнд Монгол Улс олон улсын тавцанд бие даасан тоглогч болсон
Монголын удирдлагууд дотроо зөрчилтэй байсан хэдий ч ЗХУ, Япон хоорондын зөрчил дундаас өөрийн эрх ашгийг олж авах сонирхолтой байсан. Тийм учраас Монголын тусгай алба, тагнуулчид Халхын голд маш идэвхтэй ажиллаж байв.
2019-09-11

"Үдийн цай"-ны тараг болон савнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ
Лабораторийн шинжилгээний дүн гарч "Үдийн цай" хөтөлбөрт нийлүүлсэн тараг ба савнаас гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрчээ. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
2019-09-11

Монголбанк хууль зөрчсөн зүйл байхгүй гэв
"Монголбанкны шинэ барилгын төсвийг Барилгын хөгжлийн төвөөр зөвшөөрөгдсөн байгууллагууд хийсэн. Бүх зөвшөөрөл гарсны дараа гэрээ байгуулсан тул хууль зөрчсөн зүйл байхгүй" гэв.
2019-09-11

Ням гаригт Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл замын хөдөлгөөн хаана
Энэ өдөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Хүүхдийн 100, Энхтайваны өргөн чөлөө, МУИС, Залуучуудын гудамжийн замыг 07.00-18.00 цаг хүртэл хөдөлгөөн хаах юм байна. Харин 14-ны бямба гаригт нийслэл даяар их цэвэрлэгээтэй.
2019-09-11

А.Энхжин: ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 700 сая долларын санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж байна
Уул уурхайн томоохон төсөлтэй холбоотой хөрөнгө оруулалт төлөвлөсөн хэмжээндээ тасралтгүй орж ирж байгаа. Импортын өсөлт ч өнгөрсөн оны өндөр түвшнээс буурсан нь ханш цаашдаа тогтвортой байх нь гэсэн төсөөлөлтэй байна гэв.
2019-09-11
