x

АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ

Вашингтон хотод Үндэсний гвардын хоёр албан хаагч руу гал нээсэн хэрэг гарсны дараа Дональд Трампын засаг захиргаа цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээгээ эрчимжүүлж байна.  Ерөнхийлөгчийн тушаалын дагуу “санаа зовоож буй” 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг дахин шалгахаар шийдвэрлэжээ.

“Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу миний бие санаа зовоож буй улсуудын гадаадын иргэн бүрийн ногоон картыг бүрэн хэмжээнд, нягт нямбай дахин шалгахыг үүрэг болгосон” гэж АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаны /USCIS/ тэргүүн Жо Эдлоу пүрэв гарагт X хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Санаа зовоож буй” гэх ангилалд багтсан орнуудын талаар тодруулахыг хүссэн CNN-ийн хүсэлтэд USCIS энэ оны зургаадугаар сарын ерөнхийлөгчийн тушаалд багтсан 19 улсыг дурджээ. Эдгээр 19 оронд Афганистан, Мьянмар, Чад, Бүгд Найрамдах Конго Улс, Экваторын Гвиней, Эритрей, Хаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен, Бурунди, Куба, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменистан, Венесуэл багтаж байна.

Гал нээсэн хэрэгт сэжиглэгдэж буй этгээд нь Афганистаны иргэн Рахманулла Лаканвал гэгч болохыг өнгөрсөн шөнө тогтоосон тул Д.Трампын засаг захиргаа цагаачлалын эсрэг арга хэмжээгээ чангатгажээ. USCIS-ийг хариуцдаг Дотоодын аюулгүй байдлын яамнаас пүрэв гарагт мэдэгдэхдээ, АНУ-ын засаг захиргаа Ерөнхийлөгч асан Жо Байдены үед зөвшөөрөл олгосон бүх орогнолын хүсэлтийг хянаж байгаа гэжээ.

Өмнө нь АНУ-ын Засгийн газар, түүний дотор Тагнуулын төв газартай хамтран ажиллаж байсан Р.Лаканвал Афганистанд Америкийн талд тусалсныхаа дараа 2021 онд Ж.Байдены “Холбоотнуудыг угтан авах ажиллагаа”-ны хүрээнд тус улсад ирсэн байна. Тэрбээр 2024 онд орогнол хүссэн бөгөөд Д.Трампын засаг захиргаа 2025 оны дөрөвдүгээр сард зөвшөөрөл олгожээ. Төрийн департаментын мэдээлснээр, Америкийн цэргүүд 2021 оны наймдугаар сард Афганистанаас гарснаас хойш 190 мянга гаруй афганчууд АНУ-д ирж суурьшсан байна.

Лхагва гаргийн орой Флорида муж улсаас дүрс бичлэгээр мэдэгдэл хийх үеэрээ Д.Трамп гал нээсэн этгээдийг АНУ-д авчирсан хэмээн Ж.Байдены засаг захиргааг буруутгаж, энэхүү халдлага нь “манай үндэстний өмнө тулгарч буй хамгийн том аюул болж байна” гэжээ. Д.Трамп цааш нь хэлэхдээ, бид одоо Ж.Байдены үед Афганистанаас манай улсад орж ирсэн гадаадын иргэн бүрийг дахин шалгаж, манай улсад харьяалагдахгүй эсвэл манай улсад ашиг тусаа өгөхгүй аливаа гадаадын иргэнийг гаргахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстой гэсэн байна.

Ногоон картыг дахин шалгах засаг захиргааны шийдвэр нь цагаачлалын эсрэг Д.Трампын байр суурьтай нийцэж байна. Ногоон карт эзэмшигчийг АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугч гэж үздэг. Энэ нь Д.Трампын засаг захиргаанаас хэдийн хязгаарлахыг эрмэлзэж буй дүрвэгсэд болон орогнол хүсэх хөтөлбөрүүдээс ялгаатай боловч дүрвэгсэд АНУ-д ирснээсээ хойш нэг жилийн дараа ногоон карт авах хүсэлт гаргах ёстой байдаг.

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 30 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 45 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 49 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 59 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 1 цаг 4 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 13 цаг 4 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 13 цаг 30 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 13 цаг 53 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 15 цаг 24 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 42 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 18 цаг 17 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 18 цаг 30 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 18 цаг 31 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 18 цаг 34 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 18 цаг 35 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 18 цаг 36 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 49 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 50 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 20 цаг 51 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 20 цаг 53 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top