x

Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна

Монгол Улс 2019 онд олон улсын санхүүгийн хориг арга хэмжээний байгууллага болох Эй Пи Жи-ээс (APG) стратегийн дутагдалтай улс гэж үнэлэгдэж, саарал жагсаалтад багтаж байсан ч нэг жилийн хугацаанд шаардлагуудыг биелүүлж жагсаалтаас гарч байсан. Тухайн үеийн амжилт нь төрийн бодлогоос гадна бүх салбарын хамтын ажиллагааны үр дүн гэж мэргэжилтнүүд онцолж байна.

2028 онд ФАТФ-аас манай улсыг дахин шалгахаар төлөвлөсөн бөгөөд үүнд бэлтгэх зорилгоор төрийн болон санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулах, хяналтын тогтолцоог шинэ шатанд гаргах шаардлагатай болжээ. 2020 онд шинэчилсэн хууль, журмууд өнөөдөр хэрхэн хэрэгжиж байгаа болон цаашид ямар сайжруулалт хийх шаардлагатайг тодорхойлох нь үнэлгээний гол хэсэг болохыг салбарынхан хэллээ.

Форумын үеэр цахим залилан, хуурамч зээл, кибер халдлага зэрэг иргэдийн дунд түгээмэл болсон эрсдэлүүд өсөн нэмэгдэж байгааг онцоллоо. Зарим тохиолдолд иргэд болон банкны данс руу хууль бусаар нэвтэрч, гүйлгээ хийх гэмт хэрэг бүртгэгдэж байгаа нь хяналтын системийг шинэчлэх хэрэгцээг улам тодотгож байна.

Банк санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид эрсдэлийн үнэлгээг сайжруулж, эмзэг цэгүүдийг тодорхойлж, стратегийн баримт бичигт тусгах нь чухал гэдгийг оролцогчид тэмдэглэв. Мөн хууль эрх зүйн орчныг шинэчилж, технологид суурилсан хяналтын шийдлийг өргөжүүлэх шаардлагатайг хэлэлцсэн байна.

Эцэст нь Монгол Улс бүс нутагтаа санхүүгийн сахилга бат, тайлагнал, хяналтын тогтолцоогоороо жишиг улс болох зорилттой байгааг форумын үеэр тодотголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 13 цаг 2 мин ЭМГЭНЭЛ 13 цаг 11 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 13 цаг 11 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 13 цаг 12 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 13 цаг 13 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 13 цаг 14 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 13 цаг 15 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 13 цаг 16 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 16 цаг 41 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 16 цаг 43 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 16 цаг 43 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 16 цаг 44 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 16 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 16 цаг 48 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 18 цаг 40 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 18 цаг 44 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 18 цаг 45 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 18 цаг 46 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 18 цаг 47 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 18 цаг 48 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top