
Их Британи гэрээгүйгээр Европын Холбооноос гарвал...
Лондон Европын Холбоог гэрээгүйгээр орхин гарвал юуны түрүүнд Ла Маншийн хоолойгоор ачааны автомашинууд нэвтэрч гарахын тулд 2-3 өдрөөр саатдаг болох аж. Брекситийн дараах өдөр л гэхэд энэ суваг дахь тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн 60 хувиар буурна гэж тооцоолжээ.
2019-09-15

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ: Татварын албанаас иргэдэд үзүүлэх ҮЙЛЧИЛГЭЭ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны есдүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.
2019-09-15

Нарантуулын захын урд гал гарсан тул Нам Ян Жү, Нарны зам, Их тойруугийн замыг хаажээ
"Нарантуул" худалдааны төвийн замын урд талд гал гарсан тул Нам Ян Жү, Нарны замын хөдөлгөөнийг түр хаасан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
2019-09-15

Сайжруулсан түлш авах “Сайн карт” маргааш иргэдийн гар дээр очно
Гэр хорооллын иргэдэд “Сайн карт”-ыг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд сайжруулсан түлш худалдан авах бүрдээ тухайн цэг дээрх худалдагчид байх төхөөрөмжид давхар уншуулан худалдсан авсан түлшээ “Сайн карт” дах 3 тоннын квотоосоо хасуулах байдлаар хэрэглэх юм байна.
2019-09-15

Нүүрсний экспорт дээд амжилт тогтоов
Оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
2019-09-15

Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг маргааш нээнэ
Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг маргааш буюу 16-ны Даваа гарагт нээнэ.
2019-09-15

“Тэсийн голын монголчууд” олон улсын кино наадамд шалгарлаа
Кинонд нэг голын уснаас ундаалж байгаа нутгийн уугуул малчдын амьжиргаа, аж амьдралын хэв маяг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншлыг Тэсийн голын эхэн, дунд, адагт амьдран буй гурван айлаар жишиж харцуулан үзүүлжээ.
2019-09-14

Сүхбаатарын талбайд “Цэвэр агаар” өдөрлөг эхэллээ
Дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, “Ногоон зээлийн сан”-гаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний түгээлт борлуулалтын цэгийн мэдээлэл, орон байраа дулаалах талаарх зөвлөмж, мэдээллийг эндээс авна уу.
2019-09-14

Чөлөөт бөхийн ДАШТ маргааш эхэлнэ
Казахстаны Нур-Султан хотод насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. “Токио 2020” Олимпийн наадмын эрх олгох энэхүү хариуцлагатай тэмцээн сонгомол барилдаанаар эхлэх бөгөөд есдүгээр сарын 17-ны өдрөөс эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжилнэ.
2019-09-13

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжлээ
УИХ-ын ТББХ-ны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив.
2019-09-13

“Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон Онц дэглэмийг зургаан сараар сунгалаа
Өнөөдөр уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо Эдийн засгийн байнын хороогоор хэлэлцэн дэмжсэн бөгөөд эцэст нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, Онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгалаа.
2019-09-13

УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын ойн мэндчилгээ дэвшүүллээ
Г.Занданшатар: Цэгцлэх цаг ирж цэгцрэх хөдөлгөөн эрчээ авч байна. Шийдэл, төсөл бэлэн боллоо
2019-09-13

“Save democracy”: Ардчиллаа хамгаалъя
Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Save democracy 2020” /Ардчиллаа хамгаалъя/ уриан дор Олон улсын ардчиллын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Орой төв талбайд Монголын хамгийн том тайз бүхий дуу, дүрсний гайхамшгийг харуулсан лазер шоу, урлагийн тоглолттой.
2019-09-13

М.Нямсүрэн: Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд зориулалтын бус барилгад үйл ажиллагаа явуулж байна
Чингэлтэй дүүргийн 37, 39 дүгээр цэцэрлэгийн барилгууд ашиглах боломжгүй гэсэн заалтаар буулгаж шинээр барилга барих шийдвэр гарсан хэдий ч энэ ажил нь эхлээгүй төдийгүй хүүхэд аваагүй байна.
2019-09-13

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон Онц дэглэмийг сунгах эсэхийг хэлэлцэнэ
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Тус үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацаа нь энэ сарын 6-нд дууссан байна.
2019-09-13

Жүжигчин, загвар өмсөгч А.Баярцэцэг: “Марко Поло” миний амьдралыг өөрчилсөн
2016 оны Дэлхийн миссийн шилдэг 11 оролцогчийн нэг, жүжигчин, загвар өмсөгч А.Баярцэцэг: Дэлхийн хэмжээнд гаръя гэвэл бид таван хэлтэй хүнтэй өрсөлдөх нь. Улс орныг хөгжүүлэхэд хувь хүний хөгжил маш чухал. Хүн болгон өсөж хөгжиж байж улс хөгждөг.
2019-09-13

Япон соёлын наадам энэ амралтын өдрүүдээр Сүхбаатарын талбайд болно
Энэ өдрүүдэд Японы үндэсний хөгжмийн хамтлаг болох “Этосетора” хамтлаг тоглолтоо сонирхуулж, Япон кимоно өмсөж зургаа авахуулах, Японы олон төрлийн хоолыг амтлах, Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах арга хэмжээнүүд болно.
2019-09-13

Арчаагүй бизнесмэнүүд...
Үлдэгдэл болон хуваарилагддаг хүний эрх, эрх чөлөөг "эрхийн шавхруу" хэмээвэл зохино. Монголын иргэд "эрхийн шавхруутай"-тай болсон нь өнөөдөр улам бүр тодорч байна. Нэн ялангуяа бизнесийн салбарт. Монгол улсад хүний бизнес эрхлэх жам ёны эрх чөлөөг хэрхэхийг Ерөнхий сайд Хүрэлсүх, түүний тамгын газрын дарга Оюун-Эрдэнэ нар шийддэг болжээ!
2019-09-13

Токиогийн олимпод оролцох Монголын тамирчдын хувцасны загварыг шалгарууллаа
Спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс “Мишээл-Амазонка” ХХК шалгарчээ. Тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардал 394.3 сая төгрөгийг “Токио Олимп Сан”-гаас санхүүжилнэ.
2019-09-12

Ням гаригт нийтийн тээврийн хэрэгслийг Нарны зам, Их тойруугаар зорчуулна
Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Сөүлийн гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын тойргоос зүүн дөрвөн зам хүртэлх туслах замын хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сарын 15-ны Ням гаригийн 07.00-18.00 цагийн хооронд түр хязгаарлана.
2019-09-12
