x

Чөлөөт бөхийн ДАШТ маргааш эхэлнэ

Казахстаны Нур-Султан хотод насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн с. “Токио 2020” Олимпийн наадмын эрх олгох энэхүү хариуцлагатай тэмцээн сонгомол барилдаанаар эхлэх бөгөөд есдүгээр сарын 17-ны өдрөөс эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжилнэ.

Монгол Улсын чөлөөт бөхийн холбооноос өнгөрөгч зургадугаар сард УАШТ-ийг зохион байгуулж, жин бүрт түрүүлсэн тамирчдад ДАШТ-д өрсөлдөх эрхийг олгосон билээ. Энэ дагуу УАШТ-ий дараа бүрэлдсэн шигшээ баг Европт хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцсоноор ДАШТ-ий бэлтгэлээ хангаж, үргэлжлүүлэн эх орондоо бэлтгэлээ хийсэн юм.

Шигшээ багийн эмэгтэй тамирчид өчигдөр Казахстан улсыг зорилоо. Энэ удаагийн эмэгтэй багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг, дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд болон Б.Оюунсүрэн, О.Бурмаа нарын ахмад тамирчид багтсан. Мөн залуу тамирчид улсын аварга болж, ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон билээ.

Харин шигшээ багийн цугларалтын үеэр зарим жинд өөрчлөлт орж, 53 кг-д М.Пүрэвтунгалагийн оронд Э.Сумъяаг явуулах болсон шийдвэрийг холбооноос гаргажээ. Энэхүү асуудал олны анхааралд өртсөн ч шигшээ багийнхан сүүлийн хувилбараар Казахстаныг зорьсон байна.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)

53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа

55 кг: Бат-Очирын Болортуяа (Женко)

57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

59 кг: Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс)

62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)

68 кг: Соронзонболдын Батцэцэг (Хилчин)

72 кг: Банзрагчийн Оюунсүрэн (Женко)

76 кг: Очирбатын Бурмаа (Женко, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс)

Харин эрэгтэй шигшээ баг энэ сарын 17-д Казахстаныг зорихоор болжээ.

ХУВААРЬ: 

09.17 /Мягмар/

  • Урьдчилсан барилдаан: Эмэгтэй 50-53-55-72 кг.; Сонгомол дагах барилдаан 60-77-130 кг.
  • Хагас шигшээ: Эмэгтэй 50-53-55-72 кг
  • Финал: Сонгомол 60-77-130 кг.

09.18 /Лхагва/ 

  • Урьдчилсан барилдаан: Эмэгтэй 57-59-65-76 кг.; Эмэгтэй дагах барилдаан 50-53-55-72 кг
  • Хагас шигшээ: Эмэгтэй 57-59-65-76 кг.
  • Финал: Эмэгтэй 50-53-55-72 кг.

09.19 /Пүрэв/

  • Урьдчилсан барилдаан: Эмэгтэй 62-68 кг., Эмэгтэй дагах барилдаан 57-59-65-76 кг.
  • Хагас шигшээ: Эмэгтэй 62-68 кг.
  • Финал: Эмэгтэй 57-59-65-76 кг.

09.20 /Баасан/ 

  • Урьдчилсан барилдаан: Эрэгтэй 70-74-92-125 кг.; Эмэгтэй дагах барилдаан 62-68 кг.
  • Хагас шигшээ: Эрэгтэй 70-74-92-125 кг.
  • Финал: Эмэгтэй 62-68 кг.

09.21 /Бямба/

  • Урьдчилсан барилдаан: Эрэгтэй 61-79-86-97 кг.; Эрэгтэй дагах барилдаан 70-74-92-125 кг.
  • Хагас шигшээ: Эрэгтэй 61-79-86-97 кг.
  • Финал: Эрэгтэй 70-74-92-125 кг.

09.22 /Ням/

  • Дагах барилдаан: Эрэгтэй 61-79-86-97 кг.
  • Финал: Эрэгтэй 61-79-86-97 кг. Шагнал гардуулах ёслол.

Тэмцээний хуваарийн дагуу урьдчилсан, дагах барилдаан орон нутгийн цагаар 11.00-16.00 цагийн хооронд болж, хагас шигшээ 16.00-17.45, финалын барилдаан 18.00-20.30 цагийн хооронд үргэлжлэн явагдах хуваарьтай байна.

Олимпийн жингийн эхний зургаан байр буюу медалийн төлөө барилдсан тамирчид "Токио 2020"-ийн эрхийг авах юм. Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/-с шууд үзээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 6 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 39 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 55 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 58 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 8 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 1 цаг 13 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 13 цаг 13 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 13 цаг 39 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 14 цаг 2 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 15 цаг 33 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 51 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 18 цаг 26 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 18 цаг 39 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 18 цаг 40 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 18 цаг 43 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 18 цаг 44 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 18 цаг 45 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 58 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 59 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top