
“Барилга орон сууц 2019” үзэсгэлэн амжилттай өндөрлөлөө
Үзэсгэлэнгийн “Шилдгийн шилдэг ГРАНПРИ” шагналыг “Sky Garden Residence” төсөл хүртжээ. Уг хотхон нь хүүхдийн эрүүл, аюулгүй өсч бойжих, эрдэмтэй нийтэч хүн болон хүмүүжих орчинг бий болгосон оновчтой төлөвлөлтийг хийсэн байна.
2019-09-10

Жуулчдад зориулсан "Электрон хөтөч"-ийг боомтуудад байрлуулна
Электрон хөтөч нь эхний ээлжинд англи хэлээр мэдээллийг жуулчдад хүргэх бөгөөд цаашид өргөжүүлж, олон орны хэлээр мэдээлэл түгээхээр төлөвлөж байгаа юм байна.
2019-09-10

Ихэнх нутгаар бороо орж, уулархаг нутгаар цас орно
12-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
2019-09-10

Шүүх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэр төрийг нэг сая төгрөгөөр үнэлжээ
Тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй нэр төр сэргээх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж, Ц.Элбэгдоржид Н.Алтанхуягийн нэр төрд халдсан мэдээллийн хэмжээгээр залруулах үүрэг өгч, Ц.Элбэгдоржоос нэг сая төгрөг гаргуулж Н.Алтанхуягт олгохоор шийдвэрлэсэн байна.
2019-09-10
АТГ: ЖДҮХС-гаас зээл авсан 13 албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлсэн
Эхний ээлжинд 13 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эдгээр хүмүүсийн гэмт буруутай эсэхийг тогтоож байж, дараагийн хүмүүсийн хэргийг шийднэ гэв.
2019-09-10

Амгалан амаржих газар “Эх барих яаралтай тусламжийн ур чадварын төв”-тэй боллоо
Энэ төв нь эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар тоноглогдсон бөгөөд амаржих газрын бүх эмч, мэргэжилтнүүд дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой.
2019-09-10

Чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 11 цагаас зарлажээ
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өөрийн саналыг татсантай холбоотойгоор МАН-ын бүлэг хуралдаж, өнөөдөр нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэхээр болжээ.
2019-09-10

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн санал асуулгын төслийг хэлэлцэнэ
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд оруулах саналыг УИХ хэлэлцэхээр болжээ. Уг санал ард нийтийн санал асуулгыг явуулахдаа засаглалын хэлбэрийг асуух тухай юм.
2019-09-10

Путин Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дайруулах боломжийг судлах үүрэг өгчээ
Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллерийг хүлээн авч уулзахдаа тэр ийм даалгавар өгсөн байна.
2019-09-10

Шонхор авлах дон: Н.Цэрэнбат сайдын мөнгөний авдар нь араб ноёд уу?
Уснаас бусдыг алтаар хийж эдэлдэг гэх арабын ханхүүгийн халаасанд Монголын Засгийн газар салбарын яамтайгаа багтсан болохыг П.Цогтсайхан даргын гарын үсэг бүхий шонхор барих зөвшөөрөл, хил гаргах эрх олголт Н.Цэрэнбат сайдын хөшигний ар дахь шонхрын наймаа харуулж байна.
2019-09-10

ТҮЦ дагасан түргэн хоол сурагчдын "Үдийн хоол"-ыг хэдий болтол орлох вэ?
Нэгэнт сургуулийн үдийн хоол, цайндаа цадаагүй хүүхдүүд ойр орчмын дэлгүүр, ТҮЦ-ээс буух эзэн, буцах хаяггүй хоолоор өлөө дарж голоо зогоож байна. Гэтэл дарин дээр давс гэгчээр өнөөдрийн манай нийслэлийн гудамж талбай, ТҮЦ эрхлэгчдийн ахуйн ариун цэврийн асуудал ямар билээ.
2019-09-10

БАЯЛГИЙН САН 2050 ОНД
Өмч нь хэнийх ч байсан, газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялагаа ашиглах хэлбэр, хэтийн төлөвөө яаж тогтоохоо бас ярилцах шаардлагатай. Жишээ нь 30 жилийн дараа монголын баялгийн сан ямар байх юм бэ?
2019-09-10

Э.Бат-Үүл: Новосибирск, Улаан-Үдээ өөд нь татчихаад "намайг загна!"
Чойбалсан бол "Аугаа их Сталинд хайртай болгох явдлаар хүмүүжүүлэн Монголын ард түмний эрх оронч сэтгэлийг төрүүлэх"-ээ ард түмэндээ нууж хаалгүй, ичиж зоволгүй шууд уриалж байсан Монголын удирдагч болой. Өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын үед, эл гутамшигт байдал дахин сэргэж байгаа юм биш биз гэсэн сэжиг төрөх боллоо.
2019-09-10

Үндсэн хуулийн асуудлаар МАХН 10.30 цагаас мэдээлэл хийнэ
Монголын шоронд хоригдож байгаа хоригдлуудын эрх ашигтай холбоотой асуудлаар Хон Хэрээдийн Энхбат, Даяар Монгол хөдөлгөөнийнхөн MN мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
2019-09-10

"Өгөөмөр” захын урд, хойно зам, гарц гаргаж өгөхийг иргэд шаардав
"Өгөөмөр" захын зам, одоо ашигладаг эвдэрчихсэн замыг хаахаас өөр аргагүй. Хороолол доторх нийтийн эзэмшлийн замыг нээж өгөхийг оршин суугчид шаардаж байна” гэлээ.
2019-09-09

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс гараа татлаа
"Улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах өөрчлөлтүүд хэлэлцүүлгийн явцад бүгд хасагдсан тул миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна" гэв
2019-09-09

Нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон Цэцийн шийдвэрийг эсэргүүцлээ
"Үндсэн хуулийн цэц нь эрх баригч нам, тэр дундаа түүний дарга Ухнаагийн Хүрэлсүхийн захиа даалгавраар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хоёр удаа Үндсэн хуулийн цэцээс хойшлуулж, хүчингүй болгосныг эсэргүүцэж байна" гэжээ.
2019-09-09

Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө буцаан татна
Ерөнхийлөгч Х.Баттулга үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө буцаан татахаар болжээ.
2019-09-09

Ард нийтийн санал асуулгыг арваннэгдүгээр сард явуулах боломжтой
СЕХ ард нийтийн санал асуулгад 12.5 тэрбум төгрөг зарцуулах санал оруулснаас гадна бүх шатанд санал асуулгыг зохион байгуулах Засаг даргын Тамгын газруудын зардал нэмэгдээд нийтдээ 29 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.
2019-09-09

Ерөнхийлөгчийн засаглалаар ард нийтийн санал асуулга явуулна гэв
Ерөнхийлөгч Х.Баттулга АНСА-д нэмэлт нэгэн асуулт асуухаар төлөвлөж буйг ЕТГ-ын дарга З.Энхболд Байнгын хороонд танилцууллаа. Тэрээр Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг асуух тогтоолын төслийг Ерөнхийлөгч боловсруулсан гэдгийг мэдэгдлээ.
2019-09-09
