x

ЕБС-ийн сурах бичиг хэвлэлтээс гарах хүртэл цахим хэлбэрээр ашиглах боломжтой

2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг түрээсийн сурах бичгээр хангахаар болсон. Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоног дуусаж буй ч сурах бичгүүд сурагчдын гар дээр очоогүй байна.

 

Засгийн газрын хуралдааны 2009 оны 28 дугаар тэмдэглэлээр бага ангийн сурагчдыг сурах бичгийг төрөөс 100 хувь дааж, 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн сурах бичгийн 40 хувийг төрөөс даахаар болсон.

Үлдсэн 60 хувь буюу 2019-2020 оны хичээлийн жилд ахлах, дунд ангийн 181 мянга гаруй сурагчийн сурах бичгийг түрээсээр хангах юм байна. 

Өмнө жилүүдэд хэвлэлийн компаниудад сурах бичиг хэвлэх эрх өгч, үнийн дээд хязгаарыг нь тогтоож өгдөг, компаниуд харьцангуй цөөн тоогоор хэвлэн борлуулж байсан тул хүрэлцээ хангамж бага байж. Тиймээс сурах бичгийн түрээсийн тогтолцоог хэрэгжүүлэхээр 2010-2015 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр туршилтын төсөл хэрэгжүүлсэн нь амжилттай болж, сурах бичгийн хангалт 85-90 хувьд хүрчээ. Одоогоор хэвлэлийн компаниуд дунд худалдан авах ажиллагаа явуулж дуусан холбогдох материалуудыг Азийн хөгжлийн банк руу хүргүүлэн, хариу хүлээж байгаа гэнэ. 

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням:

-"Азийн хөгжлийн банкнаас худалдан авах ажиллагааны материалуудыг нягталж байгаа учраас хэвлэлт хүлээгдэж байна. Хэрэв Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрч, санхүүжилт олговол хэвлэж эхэлнэ. 

Энэ сард багтан сурах бичгүүдийг  хэвлэн нийлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж дуусгана. Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангид хэрэглэх сурах бичгүүдийг цахим орчинд байршуулсан байдаг. Тэндээс үзэх боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд хэвлээд хэрэглэх боломжтой.

Ингэснээр хичээлийн явцад ямар нэг хүндрэл үүсэхгүй бөгөөд гадуур худалдаанаас ашиглах шаардлагагүй" гэв. 

Түрээсийн сурах бичгийг сурагчид багцаар нь авч хэрэглэх бөгөөд дунджаар 20 орчим мянган төгрөг байхаар тооцоолсон байна.

Сурах бичгийн цахим хувилбарыг эндээс үзнэ үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Хүүхдүүдийг боловсролгүй иргэн болгож байгаа боловсролын сайд гэмт хэрэгтэн мөн (202.131.246.46)
    Худалч сайдыг шоронд хий
    2019 оны 09 сарын 25 | Хариулах
  • Бауыржан (66.181.161.60)
    цахимаар байгаа сурах бичиг нь өмнөх жилийнх юм байнлээ. 2019 онд гарсан сурах бичгүүд цахимаар тавигдгдсан нь байна уу. сайжруулсан хөтөлбөрийн сурах бичиг гэх үү дээ. ямаршуу болсоныг үзмээр байна. ер нь сурах бичиг хэзээ сурагчдын гарт ирэхийг нь монгол даяр мэдэх хүн байхгүй гэдэг тун харамсалтай.
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
"Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав 5 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 5 цаг 39 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно 6 цаг 5 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав 6 цаг 13 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 6 цаг 19 мин Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа 6 цаг 52 мин Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” 7 цаг 24 мин Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ 10 цаг 47 мин Улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулна 11 цаг 0 мин Мисс З.Номинзул ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийн чийрэгжүүлэх өрөөг тохижуулжээ 11 цаг 9 мин "Эдийн засгийн форум" Төрийн ордонд эхэллээ 11 цаг 25 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 11 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 12 цаг 15 мин ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ Өчигдөр 17 цаг 22 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо Өчигдөр 17 цаг 11 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 17 цаг 06 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ Өчигдөр 14 цаг 36 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо Өчигдөр 14 цаг 29 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна Өчигдөр 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ Өчигдөр 14 цаг 14 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар...
Top